Хөгжилд хүргэх зам: Монгол улсад дэд бүтцийн хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах таван арга зам
![]() |
Available in english
Уул уурхайн салбарын хурдацтай өсөлттэй холбоотойгоор Монгол улсын Засгийн газрын дэд бүтцийн салбарын төсөв сүүлийн 10 жилд 35 дахин өссөн байна. Гэвч Улаанбаатар хотын цоорхой замаар аялах, хотыг дүүргэсэн, ялангуяа гэр хорооллын утааг амьсгалах үедээ энэхүү өсөлтийг мэдрэхийн аргагүй.
Миний бие оролцсон Дэлхийн Банкны нэгэн шинэ судалгааны тайланд энэхүү өсөн нэмэгдэж буй дэд бүтцийн төсөв, зарцуулалтын үр шим нь сайн дэд бүтэц, үр дүнтэй, цэвэр халаалт, сайжруулсан ус, эрүүл ахуйн үйлчилгээний хэлбэрээр Монгол улсын иргэдэд хүрч чадахгүй байгаа талаар тусгасан.


Мөнхийн хөх тэнгэртэй Монгол орноос чимэгтэй сайхан мэдээнүүд сонсогдож эхэллээ. Энэ оны гуравдугаар улиралд эдийн засаг 20.8 хувь өсч, хоёрдугаар улиралын 17.3 хувийн өсөлтийг ч гүйцсэн нь урьд өмнө байгаагүй эдийн засгийн тэсрэлтийг бий болголоо ( өмнөх жилийн мөн үетэй харьцуулсан өсөлт). Энэ өсөлт нь уул уурхайн салбар, ялангуяа 2012 онд үйлдвэрлэлт нь эхлэх алт зэсний дэлхийн хэмжээний орд болох Оюу толгойгоос үүдэлтэй ч бусад олон жижиг уул уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа учир хамрах хүрээ нь өргөн байна. Үйлдвэрлэлийн салбар ч сайн байна.