Syndicate content

түүх

Улаанбаатар хотын өрнөл—1990-ээд он болон одоо үеийн гэрэл зургууд

Jim Anderson's picture
Also available in: English
1990-ээд онд Монголд өнгөрүүлсэн цаг мөчөөс миний харамсаж явдаг нэг зүйл бол илүү олон гэрэл зураг дараагүй явдал юм. Гэхдээ би ганцаараа тийм биш байлаа. Хүмүүс тухайн үед тэр бүр зургийн аппарат авч явдаггүй байсны дээр 35 мм-ийн Никон аппараатаа гаргаж ирэх бүрт маш олон хүн намайг ширтэж байгааг би анзаардаг байлаа. Зургийн халсийг Бээжин хотоос авч, зургаа ч мөн тэндээ боловсруулах шаардлагатай байснаас тийм ч олон зураг авч чадаагүй ч гэсэн аз болж хэдэн зураг авч үлджээ.

1997 оны хавар би Монголын албан бус салбарын тухай судалгаа хийсэн нь Монголын хувьд энэ чиглэлээр хийгдсэн анхны судалгаа байсан ба мэдээлэл маш хомс байлаа. Албан бус салбар ямар хурдацтай өссөн, ямар хэмжээтэй байсан, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс өөрсдийгөө хэрхэн харж зохион байгуулдаг, албан бус салбар дахь бизнес эрхлэлт, зах зээл хэрхэн өөрийгөө зохицуулж байсан зэрэг нь миний сонирхлыг ихэд татаж байв. 

Статистик мэдээллийг судлахын зэрэгцээ, таксиний жолооч, гутал тослогч жаалуудтай ярилцлага хийн мэдээлэл цуглуулдаг байсан энэ үе миний ажлын хувьд тэрнээс өмнө болон хойно хэзээ ч байгаагүй хамгийн сонирхолтой үе байсан. Төрийн албан хаагчдаас жижиглэнгийн худалдаа эрхлэх ТҮЦ-ний зөвшөөрлийг өгөх эсэхээ хэрхэн шийддэг байсан, албан бус (хувь хүмүүс өөрсдөө ажиллуулдаг, бие даасан) автобуснуудтай хэрхэн хамтран ажилладаг талаар ярилцлага авч байв. Ийнхүү тал бүрээс цуглуулсан түүхүүдийн хамт толилуулах тоо баримтыг цуглуулахаар Үндэсний статистикийн газар болон Улаанбаатар хотын статистикийн газартай хамтран асуулга хийдэг байлаа.