Syndicate content

Add new comment

Улаанбаатар хотын өрнөл—1990-ээд он болон одоо үеийн гэрэл зургууд

Jim Anderson's picture
Also available in: English
1990-ээд онд Монголд өнгөрүүлсэн цаг мөчөөс миний харамсаж явдаг нэг зүйл бол илүү олон гэрэл зураг дараагүй явдал юм. Гэхдээ би ганцаараа тийм биш байлаа. Хүмүүс тухайн үед тэр бүр зургийн аппарат авч явдаггүй байсны дээр 35 мм-ийн Никон аппараатаа гаргаж ирэх бүрт маш олон хүн намайг ширтэж байгааг би анзаардаг байлаа. Зургийн халсийг Бээжин хотоос авч, зургаа ч мөн тэндээ боловсруулах шаардлагатай байснаас тийм ч олон зураг авч чадаагүй ч гэсэн аз болж хэдэн зураг авч үлджээ.

1997 оны хавар би Монголын албан бус салбарын тухай судалгаа хийсэн нь Монголын хувьд энэ чиглэлээр хийгдсэн анхны судалгаа байсан ба мэдээлэл маш хомс байлаа. Албан бус салбар ямар хурдацтай өссөн, ямар хэмжээтэй байсан, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс өөрсдийгөө хэрхэн харж зохион байгуулдаг, албан бус салбар дахь бизнес эрхлэлт, зах зээл хэрхэн өөрийгөө зохицуулж байсан зэрэг нь миний сонирхлыг ихэд татаж байв. 

Статистик мэдээллийг судлахын зэрэгцээ, таксиний жолооч, гутал тослогч жаалуудтай ярилцлага хийн мэдээлэл цуглуулдаг байсан энэ үе миний ажлын хувьд тэрнээс өмнө болон хойно хэзээ ч байгаагүй хамгийн сонирхолтой үе байсан. Төрийн албан хаагчдаас жижиглэнгийн худалдаа эрхлэх ТҮЦ-ний зөвшөөрлийг өгөх эсэхээ хэрхэн шийддэг байсан, албан бус (хувь хүмүүс өөрсдөө ажиллуулдаг, бие даасан) автобуснуудтай хэрхэн хамтран ажилладаг талаар ярилцлага авч байв. Ийнхүү тал бүрээс цуглуулсан түүхүүдийн хамт толилуулах тоо баримтыг цуглуулахаар Үндэсний статистикийн газар болон Улаанбаатар хотын статистикийн газартай хамтран асуулга хийдэг байлаа.
Мөн хэд хэдэн зураг ч дарсан.

Сүүлд би хуучин эд хогшлоо хураасан хайрцагнуудыг ухаж байгаад, хэд хэдэн зургийг нийлүүлж наагаад панорам буюу өргөн дэлгэцийн зураг болгосон  тухайн үеийн “хар зах”-ын зураг мөн нэг газар цуглан ажил гарахыг хүлээж байгаа ачааны машины жолооч нарын зургийг оллоо. Өөрийн амьдарч байсан Сансар орчимд байдаг, захаас авсан ижил төрлийн бараа зардаг ТҮЦ-нүүдийн зургийг мөн олсон. Улаанбаатар хотын өмнөд хэсэгт байрлах Зайсан толгой дээрээс авсан Улаанбаатар хотыг зургийг мөн олсон.  

Хэдэн жилийн өмнө Монголд эргэж ирснийхээ дараа Улаанбаатар хот хэрхэн өөрчлөгдснийг харахаар зураг авсан газрууд дээрээ очлоо.  Тэгээд тухайн газар хэрхэн өөрчлөгдсөнийг гэрэл зургааг харуулахын тулд яг зураг авсан газраа зогсох шаардлага гарсан боловч үүнийг хийхээс хэлэх нь амар байв.  Хар захын ойр байсан миний зураг авсан толгодын оронд одоо байшин хашаа сүндэрлэсэн байлаа. Гэвч аль болох дөхөж чадсан. 
 
Changing Ulaanbaatar 1990s and 2015

Хуучин болоод шинэ зургийг харьцуулан харвал өнгөрсөн 20 жилийн хугацаанд хот ямар их өөрчлөгдсөнийг харж болохоор байна. Хар зах байсан газар одоо машины зогсоол болж түүнээс хойш мухлагууд илүү зохион байгуулалттай газар байрших болсон байна. Жолооч нарын ажил хүлээн эгнэж зогсдог байсан газар дэлгүүр, караоке, эмийн сан болон ломбард гэх мэт төрөл бүрийн арилжаагаар дүүрчээ. Эгнээлсэн ТҮЦ-нүүд яасан бэ гэж үү? Хүүхдийн тоглоомын газартай сайхан цэцэрлэгт хүрээлэн болжээ.  Энэ талаар сайхан түүх бий.

Олон зураг аваагүй ч гэлээ энэ өрнүүн хотын хэд хэдэн зургийг авч чадсандаа би баяртай байна. Харин одоогоос хорин жилийн дараа Улаанбаатар болон өөр ямар ч газрын зураг хангалттай байх болно гэдэг нь тодорхой.