Syndicate content

1991: Монгол улс, Дэлхийн банкны хамтын ажиллагааны 25 жилийн ой, жил бүрийг нэг өдөрт - шууд блог цувралаас

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

25 жил 25 өдөр цуврал нийтлэлээ бид 1991 он буюу Монгол улс Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн байгууллага, Олон улсын хөгжлийн агентлагийн гишүүн болсон жилээр эхлүүлж байна.  (IDA)
1991 оны 2-р сарын 14 буюу цагаан сарын битүүний өдөр хамтын ажиллагааны суурь гэрээг байгуулсан. (Articles of аgreement) Монгол улс Дэлхийн банкны 155 дах гишүүн улс болохтой зэрэгцэн төмөр хонь жилийг угтан авсан билээ.

Тус байгууллагатай хамтарч хэрэгжүүлсэн Монголын эдийн засгийн талаарх анхны баримт  бичиг нь “ Зах зээлийн эдийн засгийн хандлага ”  нэртэйгээр гарсан бөгөөд инфляци зэрэг макро эдийн засгийн сорилтуудыг тусгасан байна. 1 ам долларын төгрөгийн ханш 40 төгрөг байсан. Эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн нэг чухал хэсэг нь үнийн шинэчлэл байлаа. Эдийн засгийн эрсдэлтэй байдлын талаар тайланд тусгасан боловч, “Монгол улсын дунд хугацааны хөгжлийн төлөвт   боловсролтой ажиллах хүч, газар тариалан, уул уурхайн арвин баялаг нөөц, хөдөөгийн эдийн засгийн уян хатан байдал таатай нөлөөлөх талаар мөн дурьдсан.”
 
Жилийн эцсээр Дэлхийн банк Монгол улс хоёр  анхны зээлийн гэрээнд гарын үсэг зурцгаав. 30 сая долларын дүн бүхий эдийн засгийг  сэргээх төсөл нь “ Монгол улсын эдийн засгийн гол салбаруудын үйл ажиллагааг дэмжих, сэргээх зорилготой байсан. Энэхүү зээл нь Монгол улсын богино хугацаанд бий болоод байгаа эдийн засгийн хүндрэлд яаралтай хариу үзүүлэх бусад донор улсууд, олон улсын байгууллагын ( Герман, Япон, АНУ, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн байгууллага) өмнө нь төлөвлөж хийгдэж байгаа ажлуудын нэг хэсэг болов. Төслийн хүрээнд гол салбарууд болох хөдөө аж ахуй, эрчим хүч, (нүүрсний олборлолт, шатахууны бүтээгдэхүүн ) болон тээвэрлэлтийн салбарын шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгсэл, машин зэргийг санхүүжүүлэх замаар эдийн засгийн үзүүлэлтийг тогтвортой болгоход хувь нэмэр оруулав.
 
A standard statement of the existing level of loans
and credits makes clear that these were the first.
Социалист орнуудын худалдааны зохицуулалт нуран унасан нь “ 1991 онд 400 сая долларын Орос Монгол хоёрын хоорондын бартерын худалдааны гэрээний биелэлт (импортын хэрэгцээний 80 хувь) хийгдэх боломжгүй гэдгийг төслийн баримт бичигт бүрэн тооцсон байв.
НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр болон  Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд 5 сая долларын дүн бүхий техникийн туслалцаа үзүүлэх төсөл дагалдан хэрэгжиж эхэлсэн. Дараагийн жилүүдэд энэхүү төслийн хүрээнд 1997оны 6 дугаар сард  Монгол улсын засгийн газар, дэлхийн банктай хамтран зохион байгуулсан газрын тос/хий, уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчидын хурлын бэлтгэл ажлыг амжилттай хангасан. Энэхүү арга хэмжээний үр дүнд засгийн газар хөрөнгө орууагчидтай 25 гэрээ байгуулж гарын үсэг зурсан.  Эхний хурлын амжилт дээрээ тулгуурлан дараагийн хөрөнгө оруулагч нарын хурлыг 1998 онд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр Японы Хүн ам, хүний нөөц хөгжлийн сангийн тусламж, санхүүжилтээр зохион байгуулсан.

Маргааш бид энэхүү нийтлэлээ 1992 он буюу Монгол улс (MIGA) Олон талын хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтын баталгааны агентлагын гишүүн болсон талаар үргэлжлүүлэх болно.
 
*Өлзиймаа Эрдэнэтэй хамтран бэлтгэв.
 
Бидний 25 жилийг  25 өдөрт багтаан хүргэх аялалыг http://www.worldbank.org/mongolia болон @WorldBankMGL Твиттер хаягаар #WBG_Mongolia25th түлхүүр үгийг хэрэглэж дагаарай.  

 

Add new comment