Syndicate content

1993: Бүрэлдэж буй хувийн салбарт анхаарлаа хандуулав

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

Монгол улс ба Дэлхийн банкны 25 жилийн хамтын ажиллагааг эргэн дурсах үйл явц өнөөдөр 1993 оныг онцолж байна. Шилжилт эхэлсэн даруй дотоодын нийт бүтээгдэхүүн 20% унаад байв. Томоохон өмч хувьчлалын хөтөлбөрүүд төлөвлөгдсөн гээд Монголын эдийн засаг эерэг өөрчлөлтөд бэлэн байлаа. Гэхдээ хүссэн өөрчлөлт тийм хурдан ирэх болоогүй байлаа. ДНБ дахиад 3.2% бодит үзүүлэлтээр унасан ба хэрэглээний үнийн инфляцийг дөнгөж хэмжиж эхэлсэн тэр өдрүүдэд буюу 93 онд инфляц 268% зааж байв.

Эдийн засгийн шилжилтэд дэмжлэг үзүүлэх зээлийг шинээр олгож түүгээр нэн чухал тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл худалдан авах, зэс болон нүүрсний уурхайд шаардлагатай зүйлс, төмөр замд хэрэгтэй импортын бүтээгдэхүүнүүд, тосолгооны материалын худалдан авалт ба хуучирч муудсан түлш шахах насосуудыг Нефть импорт концерн-д солиж өгөх ажлуудыг санхүүжүүлэв. Тоног төхөөрөмжүүдийг ажиллуулж байх амин чухал өдрүүд байлаа.

Хэдийгээр өмнөх хөтөлбөрүүд ихэвчлэн төрийн өмч давамгайлсан үйлдвэрлэлийн салбарыг хувьчлах талаар анхаарч байсан бол 1993 он гараад анхаарал бүрэлдэн тогтож буй хувийн салбар луу хөдлөж эхэлсэн юм.
Жижиг эдийн засгийн шилжилт ба хувийн секторын хөгжил тайлан өмч хувьчлалд дүн шинжилгээ хийж үзэв. Институциудын шинэчлэлээс түрүүлж өмч хувьчлал эхэлсэн тул байгууллагын засаглалын асуудлууд ажиглагдаж эхлэв.
 
Hongjoo Hahm (1993). "The Development of the Private Sector in
a Small Economy in Transition" World Bank Discussion Paper 223
.
Тус тайлан хувийн салбарын өсөлтөд саад болж буй хүчин зүйлсийг мөн судлаж үзсэн юм. Үүнд: Төрийн импортын хяналт, экспортын тусгай зөвшөөрөл, төвлөрсөн худалдан авалтын процессийг нэрлэж болох юм. Цоо шинэ тогтолцооны энэ үед хувийн сектор гэж юу вэ гэсэн асуултыг хүртэл тодотгон хариулах шаардлага гарч байлаа. 

Хонгжоо Хайм (1993) “Жижиг эдийн засгийн шилжилт ба хувийн секторын хөгжил” Дэлхийн банкны тайлангаас 223

Тус тайлангаас хувиараа бизнес эрхлэгчдийн хамгийн том асуудал бол импортлож буй барааны төлбөрөө барагдуулах валют солих боломж хязгаардлагдмал байна гэсэн юм. 1993 оны 5 сард хосолмол валютын ханш нэгдсэн билээ.

1993 онд мөн би анх удаа Монгол руу нүүж очсон билээ. Монгол хэл, Монголчуудын тэвчээр хатуужил мөн эдийн засгийн хөгжлийн талаар миний сурсан, ажигласан бүхнийг эндээс уншиж болно.

Маргааш бид 1994 оныг онцлох болно. Нийгмийн эмзэг бүлгүүд болон боловсролын салбарын санхүүжилтийг маргааш уншаарай.
 
*Гүржавын Болормаатай хамтран нийтлэв.

Бидний 25 жилийн түүхийг 25 өдөрт багтаасан аялалыг эндээс болон твиттер түлхүүр үг #WBG_Mongolia25th ашиглан дагаарай.

Add new comment