Syndicate content

East Asia and Pacific

Сэтгэлийн хат болон хувь хүний ур чадварыг тив дамнан хөгжүүлэх нь

Rentsenkhand “Handaa” Enkh-Amgalan's picture
Also available in: English | Français
©2014 David Waldorf/World Bank  
Жаахан хүүхэд байхдаа би хэдэн жилийн туршид Улаанбаатар хотын захад байрлах тариалангийн талбайд ах эгчтэйгээ хүнсний ногоо тарихад нь ээждээ тусалж өссөн. Өдөр шөнийг үл харгалзан намрын бүтэн ургацын төлөө хичээнгүйлэн ажиллах ээжийгээ хараад би хөгжиж буй оронд эмэгтэй агрономич байх ямар их сорил байхын зэрэгцээгээр ямар агуу үр шимтэй ажил болохыг ойлгосон. Дөрвөн хүүхдээ өсгөж хүмүүжүүлж гэрийн ажлаа зохицуулахын зэрэгцээгээр ээж маань Монголын эрс тэс уур амьсгал болоод талбайн тонуул, хэрэглээний багж, хөдөө аж ахуйн үйлчилгээний дутагдмал байдал зэрэг ямар ч саадтай нүүр тулсан бууж өгөлгүй тэмцсээр ирсэн.

Бүх нийтийн оролцоог хангах тухай Монгол улсын зорилго

Amarbayasgalan Dorj's picture
Also available in: English

Монгол улс бол хоёр хүнд нэг километр квадрат талбай ногддог өргөн уудам газар нутагтай орон билээ. Энэ утгаараа төрийн үйлчилгээг хүргэхэд зарим талаараа амаргүй байдаг ч бодлого боловсруулах үйл явцад иргэдийн дуу хоолойг нэмэх замаар эрүүл мэнд, боловсролын салбарт төрийн үйлчилгээний үр дүнг сайжруулах боломжтой юм.

Энэ чиглэлээр Монгол Улсад тодорхой ахицууд гарч байна. Ил тод байдал, нийгмийн эгэх хариуцлага, иргэдийн оролцоог сайжруулахын тулд Монгол Улсын баримтлах тодорхой  арга хэмжээнүүдийг тусгасан Нээлттэй Засаг Түншлэлийн Үйл ажиллагааны хоёр дахь төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд хамтран боловсруулсан. Засгийн газар мөн Дэлхийн Банк, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран олон нийтийн оролцоо ялангуяа нийгмийн ядуу, эмзэг бүлгийг чадавхижуулах зорилгоор нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхээр ажиллаж байна.

Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд (мөн манлайллын зах зээлд) тэгш байдлыг бий болгох нь

Jim Anderson's picture
Also available in: English
Photo: © World Bank

Өчигдөр би Монголын Хөрөнгийн Биржийн нээлтийн үеэр ОУСК санхүүжүүлж, бусад түншүүдийн* хамт зохион байгуулсан "Жендэрийн тэгш байдлын төлөө хонх цохих" олон улсын арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээ нь үйл ажиллагаа болон засаглалын бүтцэд жендерийн ялгаатай байдлыг арилгаснаар аливаа бизнес, аж ахуйн нэгж, компаниудад ямар үр өгөөжтэй болохыг онцлон тэмдэглэж, аж ахуйн нэгж, олон нийтийг тэгш байдалд уриалан дууддаг.

Энэ арга хэмжээнээс өмнө би 1996 онд хийгдсэн бүртгэлтэй компаниудын судалгаанаас өөрийн хийсэн тэмдэглэлээ гаргаж үзсэн юм. Судалгаанд хамрагдсан 249 компанийн зөвхөн 25 нь л эмэгтэй ерөнхий захиралтай байжээ. Өнөөдөр эмэгтэйчүүд дэлхийн шилдэг 100 бүртгэлтэй компаний 6 орчим хувийг эмэгтэйчүүд удирдаж байгаа нь 20 жилийн өмнөх үзүүлэлттээс бага байна.  Гэвч энэ нь ахиц дэвшил гараагүй гэсэн үг биш юм. Хамгийн сүүлд хийгдсэн Дэлхийн Банк Группын аж ахуйн нэгжүүдийн судалгаанаас харахад Монгол улс нь эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжийн тоо хэмжээгээр ижил эсвэл илүү байгаа нь ажиглагдсан юм. Хэдийгээр энэ үзүүлэлт бүс нутгийн дунджаас өндөр байгаа боловч эмэгтэйчүүд манлайллын үүрэг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд нь гол төлөв жижиг компаниуд байна. Дунд хэмжээний аж ахуйн нэгж буюу 20-99 ажилтантай компаниудын 31 хувь эмэгтэй менежертэй, 100-с дээш ажилтантай компаниудын 17 хувь л эмэгтэй удирдлагатай байна.  

Компаний дээд удирдлагад жендерийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг дэмжиж эсвэл сааруулж буй хvчин зvйлсийг илүү системтэйгээр судалж нягтлахыг шаардлагатай. Хэн ч төрөхдөө гүйцэтгэх захирал болоод төрдөггүй шүү дээ.

Тэгвэл, жендерийн тэгш бус байдал хаана байна вэ?

Монголд сургуулийн өмнөх боловсролд хэн хамрагдаж чадахгүй байна вэ?

Rabia Ali's picture
English
Photo: Khasar Sandag / World Bank

Энэ жил Олон улсын Хүүхдийг хамгаалах өдрийг Монголд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэлээ. Энэ нь сургуульд суралцахаас эхлэн насанд хүртлээ хөгжих, ур чадвараа бүрэн нээж илрүүлэх боломжийг хүүхдэд олгоход улсаас анхаарч байгааг харуулж байна. Бүх нийтэд суурь боловсрол эзэмшүүлэх зорилтыг хангахад тун ойрхон очсон энэ үед хууль тогтоомж болон Засгийн газрын бодлогод өдгөө сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ын үйлчилгээг өргөжүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах асуудлыг тусгаж байна.

Улаанбаатар хотын өрнөл—1990-ээд он болон одоо үеийн гэрэл зургууд

Jim Anderson's picture
Also available in: English
1990-ээд онд Монголд өнгөрүүлсэн цаг мөчөөс миний харамсаж явдаг нэг зүйл бол илүү олон гэрэл зураг дараагүй явдал юм. Гэхдээ би ганцаараа тийм биш байлаа. Хүмүүс тухайн үед тэр бүр зургийн аппарат авч явдаггүй байсны дээр 35 мм-ийн Никон аппараатаа гаргаж ирэх бүрт маш олон хүн намайг ширтэж байгааг би анзаардаг байлаа. Зургийн халсийг Бээжин хотоос авч, зургаа ч мөн тэндээ боловсруулах шаардлагатай байснаас тийм ч олон зураг авч чадаагүй ч гэсэн аз болж хэдэн зураг авч үлджээ.

1997 оны хавар би Монголын албан бус салбарын тухай судалгаа хийсэн нь Монголын хувьд энэ чиглэлээр хийгдсэн анхны судалгаа байсан ба мэдээлэл маш хомс байлаа. Албан бус салбар ямар хурдацтай өссөн, ямар хэмжээтэй байсан, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс өөрсдийгөө хэрхэн харж зохион байгуулдаг, албан бус салбар дахь бизнес эрхлэлт, зах зээл хэрхэн өөрийгөө зохицуулж байсан зэрэг нь миний сонирхлыг ихэд татаж байв. 

Статистик мэдээллийг судлахын зэрэгцээ, таксиний жолооч, гутал тослогч жаалуудтай ярилцлага хийн мэдээлэл цуглуулдаг байсан энэ үе миний ажлын хувьд тэрнээс өмнө болон хойно хэзээ ч байгаагүй хамгийн сонирхолтой үе байсан. Төрийн албан хаагчдаас жижиглэнгийн худалдаа эрхлэх ТҮЦ-ний зөвшөөрлийг өгөх эсэхээ хэрхэн шийддэг байсан, албан бус (хувь хүмүүс өөрсдөө ажиллуулдаг, бие даасан) автобуснуудтай хэрхэн хамтран ажилладаг талаар ярилцлага авч байв. Ийнхүү тал бүрээс цуглуулсан түүхүүдийн хамт толилуулах тоо баримтыг цуглуулахаар Үндэсний статистикийн газар болон Улаанбаатар хотын статистикийн газартай хамтран асуулга хийдэг байлаа.

Ядуурлыг арилгах цаг нь одоо

Jim Anderson's picture
Also available in: English

Аравдугаар сарын 17 бол Ядуурлыг арилгах олон улсын өдөр. Уг нь өдөр бүр ядуурлыг арилгах өдөр байх ёстой ч тодорхой нэг өдрийг ингэж онцолсноор бидний хүрэх гэж байгаа зорилгыг илүү ойлгуулдаг юм.

Монголын ядуурлын түвшин 2010-2012 оны хооронд, мөн 2012-2014 хооронд үргэлжлэн буурсан. Ядуурлын түвшин нь эдийн засгийн өсөлттэй хамааралтай байдаг учраас энэ үзүүлэлт гайхмаар зүйл биш. Дурдсан хугацаанд иргэдийн орлого нэмэгдсэн нь ядуурлыг бууруулахад дэм үзүүлсэн. Эдийн засгийн өсөлт нь хөдөө аж ахуйгаас бусад салбарын цалин нэмэгдсэн, мөн хөдөө аж ахуйн салбарын цалингаас бусад орлого нэмэгдсэнээс үүдэлтэй. Монголын нийгмийн шилжилтийн ерөнхий төлөв байдал ч бас өөрийн хувь нэмрээ оруулсан: 2010 онд 38.8 хувьтай байсан ядуурал 2014 онд 21.6 хувь руу буусан.

Тэр үед юу болсон, харин одоо юу болж байна вэ?

Ангилал ямар учиртай вэ?

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.



Нэг жилийн өмнө Монгол улсын нэг хүнд ногдох ҮНО бага-дунд, дунджаас дээш орлоготой орнуудын босгыг давж, дунджаас дээш орлоготой орон гэх тодотголтой болсон. 1990-ээд оны удаан үргэлжилсэн хямралаас хойш бид хэр хол явсныг илтгэж байна хэмээн Монголчуудын зарим нь баярлаж байсан. Бас нэг хэсэг нь хөнгөлөлттэй санхүүжилт авах боломжид ямар нөлөөлөл үзүүлэх бол хэмээн бодлогоширч байсан. Харин бусад нь яг ийм орлоготой байж чадах уу хэмээн эргэлзэж байсан. Монголын гаргасан ахиц, дэвшил гарцаагүй үнэн боловч нийт хүн амын 22% нь ойролцоогоор 2.70 долларын орлоготой буюу үндэсний ядуурлын шугамаас доогуур орлоготой амьдарч байгааг бид бүгд мэднэ. Ийм статистик байхад “дунджаас дээш орлоготой улс” байна гэдэг юу гэсэн үг вэ?
 
Өнгөрсөн долоо хоногт Монгол улс бага-дунд орлоготой ороны ангилалд буцаад шилжлээ. Яаж яваад ийм юм болов?  Энэ чухам юу гэсэн үг вэ?

2015: Монгол улс, Дэлхийн Банкны хамтын түншлэлийн 25 дахь жил

Jim Anderson's picture
Also available in: English
Албан бус орчуулга.
 
Монгол улс Дэлхийн Банкинд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан цувралын маань сүүлийнх нь энэ болж байна. (Өмнөх цувралуудыг уншихын тулд энд дарна уу) 2015 он мэдлэгт анхаарсан жил байлаа.

Монгол дахь ядуурлын сүүлийн тоо баримтууд нь энэ үзэгдэл өсч байгааг харуулахын зэрэгцээ өсч байгаа шалтгаанууд нь санаа зовоохоор байлаа. Үндэсний статистикийн газар, Дэлхийн Банктай хамтран 2002 оноос ядуурлыг тодорхойлох аргачлал дээр хамтран ажилласан юм. Сүүлийн тоо баримтаар 2012 онд 27.4 хувьтай байсан ядуурал 2014 онд 21.6 хувь болон буурсан дүн гарсан. Энэ нь 2010-2012 оны хандлага хэвээр байгааг харуулсан. Хэдий ядуурал буурсан ч ядуурлыг ирмэг дээр олон хүн байгааг, эдийн засаг хүндрэхэд тун эмзэг тусч мэдэх хүн олон байгааг харууллаа.


2014: Эрүүл мэнд, хөдөө аж ахуй болон Улаанбаатар хотын илүү үр ашигтай санхүүжилтийн чиглэлд

Jim Anderson's picture
Also available in: English
Албан бус орчуулга.

Монгол улс Дэлхийн банкинд нэгдсэн орсоноос хойших 25 жилийн түүхийг эргэн дурсаж байгаа. Өнөөдөр бид 2014 оны тухай ярина. Эдийн засгийн өсөлт 7.8 хувь байсан ч инфляц хоёр оронтой тоо руу шилжиж, гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн буурсаар. Дэлхийн Банкнаас гаргадаг Эдийн засгийн төлөв байдлын тоймд макро эдийн засгийн тэнцвэр алдагдаж, санхүүжилтэд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг анхааруулсаар байсан.

Өмнөх жилүүдийн хурдацтай өсөлт, төвлөрлийг сааруулах бодлогын уялдаа нь үндэсний хэмжээний санхүүжилтийн шинэ боломжийг нээхийг шаардаж байлаа. Энэ оны сүүлээр хийсэн хоёр судалгаа нь Улаанбаатар хотын өрийн менежмэнт болон хотын санхүүжилтэд дүн шинжилгээ хийхийг зорьсон. “Ямарваа нэг өр тавихын өмнө өрийн менежмэнтийн ил тод, үр ашигтай байх бүтцийг бий болгох ёстой. Улаанбаатар хот энэ цагийг өрийн менежмэнтийн систем бий болгоход ашиглах хэрэгтэй, зээл авахаар шийдсэн бол өрийг удирдах систем нь бэлэн байж, макро эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэх учиртай” хэмээн судалгаанд онцлон тэмдэглэсэн. Сүүлийн судалгаанд Улаанбаатар хот зээлийн эргэн төлөлтөө сайжруулахын тулд зээлийн зэрэглэл тогтоодог байгууллагаар чансаагаа тодорхойлуулах хэрэгтэй гэж дүгнэсэн. Нийслэл хотын санхүүгийн тайлагналтын системийг сайжруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн явцыг дээшлүүлэх, хөрөнгийн бүртгэлийг сайжруулах, нийслэлийн өмчит газруудад тавих хяналтыг чангатгаж, Улаанбаатар хотын санхүүжилт цаашдаа юунаас илүү хамаарах вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй гэсэн зөвлөмжүүдийг өгсөн юм.


2013: Уул уурхайн оргил үед төсвийн санхүүжилтэд учирсан сорилт

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

Монгол улс Дэлхийн Банкны гишүүн болсноос хойших 25 жилийн түүхийг бид эргэн харж байгаа, өнөөдөр бид 2013 оны тухай яръя. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 20 хувьд ч хүрэхээргүй болтлоо буурлаа. Гэтэл хэдхэн жилийн өмнө энэ үзүүлэлт 50 хувьд хүрч байсан юм. Гэсэн ч өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийгдсэн хэвээр, харин инфляц нэг оронтой тоон дээр байлаа.

Уул уурхай ид цэцэглэж байх үед хийсэн дүн шинжилгээгээр дэд бүтцийн тэлэлтийг хэрхэн хангах нь асуудал болж байсан юм. Энэ судалгааны товч танилцуулгыг хамтран бичсэн хүн дараах зүйлийг бичсэн байсан: “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд уул уурхайн орлогоос төрийн санхүүжүүлсэн дэд бүтцийн хөрөнгө 35 дахин өссөн. Гэвч та Улаанбаатарын энхэл донхолтой замаар машин барьж явахдаа, эсвэл хотын утаатай агаарыг, нэн ялангуяа гэр хорооллын агаарыг амьсгалахдаа та энэ талаар мэдэхгүй. Энэ судалгаагаар зарцуулалт ингэж өссөн ч үүний үр дүн нь Монголын иргэдийн амьдралд яагаад харагдахгүй байна вэ, тухайлбал, сайхан дардан зам, үр ашигтай бөгөөд цэвэр халаалт, чанартай ундны ус, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин” гэсэн. Судалгаа төслүүдийн төлөвлөлт муу байгааг хэлж, хэрхэн сайжруулах арга замыг хэлж өгсөн.


Pages