Syndicate content

1995 он: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилтэнд туслалцаа үзүүлэв.

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

Фото зургийг Дэлхийн Банкны архиваас
1995 онд эдийн засгийн өсөлт 6.4 хувь болж хэсэгхэн хугацаанд өссөн боловч энэ өсөлт нь дахин 8 жилийн дараа л үзэгдэх өсөлт байлаа. Дэлхийн банк /Олон улсын хөгжлийн ассоциацийн анхны гаргасан Монгол улсын тусламжийн стратеги-д  дурьдсанаар 90-ээд оны эхний хагас жилүүд хичнээн  Монгол улсын хувьд хэцүүхэн өнгөрсөн ч хуучин социалист орнуудтай харьцуулахад тийм бэрх байгаагүй юм.  Хуучин социалист улсуудаас Балтикын орнууд л 1994 онд эдийн засгийн хувьд өсөлттэй үзүүлэлттэй байв. Стратегийн баримт бичигт тодорхойлсноор Монгол улсын энэхүү эерэг эргэлтэнд 5 хүчин зүйл нөлөөлсөн хэмээн үзсэн юм.

Эдгээрт макро эдийн засгийг тогтворжуулах зорилгоор төсөв, мөнгө, валютын ханшийн зөв бодлого явуулсан,  хувьчлалын хөтөлбөрийг эртхэн эхлүүлсэн нь хувийн сектор хурдан хариу үйлдэл хийх боломж олгосон, олон улсын болон гадаад түншүүдэд өгч байсан тогтвортой шуурхай  хамтын ажиллагаа, улс  төрийн тогтвортой байдал болон институцийн шинэчлэлийн ахиц, зах зээлд тулгуурласан эдийн засгийг дэмжих хэд хэдэн хуулиудыг шинээр баталсан,  засгийн газар шийдвэртээ хариуцлагатай хандаж байсан зэрэг болно. Засгийн газрын хариуцлагатай хандлагын нэг жишээ нь  “санал зөрөлдөөнтэй асуудлууд дээр шийдвэр гаргах хэрэгтэй болоход УИХ болон засгийн газар шинэчлэлийг дэмжсэн хандлагаар асуудалд хандаж шийдвэрт хүрч, засгийн газар, нийгэм бүхэлдээ эргэж буцах зам байхгүй гэдгээ ухамсарлан, ардчилсан зарчим дээр тулгуурласан чөлөөт зах зээлийн эдийн засаг нь хөгжлийн гол философи гэдгийг ойлгож байсан явдал байв.”   

Стратегийн баримт бичигт түүнчлэн Монгол улсын хувьд тулгарах нь гарцаагүй зарим нэг бэрхшээлүүдийг мөн цохон тэмдэглэсэн байв. Монгол улсын өрийн хэмжээ харьцангуй бага харагдаж байгаа ч хэрхэн буцаан төлөх боломж харагдахгүй байгаатай холбогдуулан, “ирээдүйд тодорхойлох боломжгүй хугацаанд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авсаар байх талаар,  дунд хугацаанд Монгол улсын хувьд баталгаатай зээлдэгчид тооцогдон арилжааны зээл авах хэмжээнд өөрийгөө санхүүжүүлэх боломж харагдахгүй байв.” Монгол улсын анхны тусламжийн стратеги  нь эдийн засгийг тогтворжуулах, хувийн секторыг хөгжүүлэх замаар зах зээлийн эдийн засгийн шилжилтийг түргэсгэх, шилжилтэд хамгийн ихээр өртөж буй нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах, дэд бүтцийн саад тотгорыг арилгах, байгаль орчныг хамгаалах зэрэг асуудлуудад илүү анхаарал хандуулсан баримт бичиг байв.

Жилийн өмнө Монгол улсын засгийн газар Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 1994 онд нийт хүн амын 26 хувьтай тэнцүү байгаа ядуурлын хувь хэмжээг 2000 онд 10 хувь болгон бууруулах зорилго тавин ядуурлыг бууруулах үндэсний цогц хөтөлбөр боловсруулсан билээ. Хэд хэдэн удаагын доноруудын уулзалтаар засгийн газрын төлөвлөгөөг дэмжин зөвшөөрсөн боловч, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүүжилт шаардлагатай байв. Эмзэг бүлгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр нь ядуурлыг бууруулах хөтөлбөрийн чухал зорилтуудын нэг болох нийгмийн бүлгүүдийн хоорондын ядуурлын ялгааг арилгахад дорвитой дэмжлэг болсон юм. Олон улсын хөгжлийн ассоциаци нь Японы хүний нөөцийн хөгжил, бодлогын сангын (PHRD) санхүүжилт тусламжтайгаар төслөө хэрэгжүүлсэн.
Эрчим хүчний салбарын үнэлгээ. Дэлхийн Банк 1995 он


Уг төсөл нь Монгол улсын эдийн засгийн шилжилт нь эмзэг бүлгийн ядуу хэсэгт  нөлөөлж байгаа сөрөг нөлөөллийг багасгах, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зохицуулахад институцийн тогтолцоонд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн оролцоог хангах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн. Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээн дэх эхний донорын тусламжтай төслүүд  нь ядуу бүлгийн орлогыг нэмэгдүүлэх, (тэр дундаа нэн ядуу бүлэгт) суурь боловсролын хамрагдалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх, эхийн эндэгдэл өвчлөлийг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн удаашралтай хүүхдүүд, хүмүүст тусламж үзүүлэх чиглэлүүдэд гол анхаарлаа хандуулж байв.

Сүйрлийн ирмэгт тулаад байсан эрчим хүчний салбарт энэ жил мөн анхаарлаа хандуулсан юм. 1995 оны эрчим хүчний салбарын тоймд тэмдэглэснээр “дэлхийн хамгийн хүйтэн бүсийн эрчим хүч, дулааны нийлүүлэлтийн хомсдол нь эрчим хүчний тасалдуулахгүй байлгах зорилгоор гадаад донорууд, бодлого боловсруулагчдыг богино хугацааны хөрөнгө оруулалт яаралтай хийхээс өөр аргагүй байдалд оруулж байна. Эдгээр арга хэмжээнүүд, донорын тусламж нь эрчим хүчний нийлүүлэлт тасрахаас сэргийлж байгаа ч нүүрснээс эрчим хүч гаргаж авах системийг тогтвортой байлгах арга хэмжээ авахгүй, уг салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа нь салбарыг нийтээр нь доройтуулж байна гэж дүгнэсэн байна.”

Түүнчлэн уг тоймд  “засгийн газрын эрчим хүчний салбарт оруулах санхүүжилтийг багасгангаа эрчим хүчний нийлүүлэлтийн аюулгүй, найдвартай байдлыг нэмэгдүүлэх” зорилгоор хэд хэдэн хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл, бодлогыг тодорхойлж өгсөн.  
1995 онд ноён Жэймс Д. Волфенсон дэлхийн банкны группын шинэ ерөнхийлөгч болсон бол, Монгол улсын анхны бүх нийтийн сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч П. Очирбат түүнтэй Вашингтон хотод Дэлхийн банкны төв оффист уулзсан жил байлаа.  

Дараагийн удаа бид 1996 оныг улсын өмчит компаниуд болон ядуу гэсэн дүр төрхтэй хувьцааны талаар дурсах болно.

Ц. Гэрэлгуатай хамтран бэлтгэв.

(Бидний 25 жилийн аялалыг 25 өдөрт багтаан хүргэж буй цуврал нийтлэлийг эндээс болон твиттер түлхүүр үг #WBG_Mongolia25th ашиглан дагах боломжтой.)

Add new comment