Syndicate content

1996: Ядуурлын дүр зураг ба төрийн компаниудын төрх

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

Фото зургийг Дэлхийн Банкны архиваас
1996 онд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2.2 хувь болон буурч өргөн хэрэглээний барааны инфляци эргэн 47 хувь болон өсөөд байлаа. Өнгөрсөн жил эхлээд байсан эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн ядуурлыг бууруулах төсөл монгол улсын ядуурлын талаар илүү ойлголт, мэдээлэл цуглуулах шаардлага үүсгээд байв. Тухайн жил шилжилтийн эдийн засгийн ядуурлын үнэлгээ дөнгөж хийгдсэн ба амьжиргааны түвшинг жинлэж үздэг (LSMS) аргачлалд тулгуурласан анхны үнэлгээ болсон юм. 
 
Mongolia--Poverty Assessment in a Transition Economy

Үнэлгээний үр дүнд ядуурлын эдийн засаг, нийгмийн, бүс нутгийн болон нийгмийн хэвшил болсон үзүүлэлтүүдийг бүрэн зургаар харах, тэгснээрээ баялагийн хуваарилалт болон төрийн бодлогыг ядуурлыг бууруулахад анхаарал хандуулах, энэ чиглэлийг тэргүүнд тавих зорилготой байлаа.
 
Иргэдийн амьжиргааг хэмжих LSMS аргачлал өнөөдөр ч чухал хэвээр байна:
“Ядуурлыг бүрэн ойлгох нь үр дүнтэй бодлого, хөтөлбөр боловсруулахад чухал бөгөөд засгийн газар өрхийн асуулга, судалгаа болон судалгааны үр дүнг боловсруулахад анхаарлаа хандуулах нь чухал юм.”
(20 жилийн дараа, өнөөдөр хүртэл Дэлхийн Банк, Статистикийн Ерөнхий Газартай хамтран ядуурлыг хэмжих ба дүн шинжилгээ хийх ажлуудыг хамтран хийж байна.) 
Ажлын байр нэмэгдэхэд ядуурал буурдаг харьцаанаас харахад  “ажилгүй ядуучууд шинэ ажлын байр болон албан бус салбарын тэлэлтээс хамгийн их хождог”  гэж тус тайланд дүгнэжээ.
 
Албан бус салбарын тэлэлт ядуурлыг бууруулах чиглэлд хэрхэн нөлөөлж буйг ирэх жилүүдэд тооцож үзэх төлөвлөгөөтэй байна.
 
Монгол улс -- Шилжилтийн эдийн засгийн ядуурлын үнэлгээ
 
1996 он гарахад өмч хувьчлалын зарим хөтөлбөрүүд хэрэгжиж дуусаад байсан хэдий ч  төрийн эзэмшлийн хувьцаа олон компаниудад байсаар байсан ба олон компаниуд төрийн татаастай, төрийн өмчит хэвээр байв.
Монголын хувийн хэвшлийн тайлан: Өөрчлөлтийн тэг дунд (PER) тайланд төрийн өмчит компаниудын зээл хэрхэн эдийн засагт хүнд ачаа болж буй талаар дурдсан байсан. Тус тайланд төрийн өмчит компаниудын төсвөөс авч буй татаас хэрхэн нэмэгдэж буйг онцолсон бөгөөд эрчим хүчний салбарын компаниуд бусад байгууллагуудаас авлагатай талаар дурдсан байна. Тайлах ёстой зангилаа.
 
“Төрийн компаниуд өсөлтийн чиргүүл, тогтворжилтын саад болж байв. Тэдэнд татаас өгөхгүй бол Монгол улсын төсвийн алдагдал 1995 онд 3 дахин буурах дүн харагдаж байлаа. Макро эдийн засгийн тогтвортой байдалд бүрхэг ажиллагаатай төрийн өмчийн компаниудад аюул учруулах эрсдэлтэй юм. Төсөв болон арилжааны банкуудаас зээл авсан төрийн өмчит компаниуд хувийн салбарыг эзэлж байлаа. Зээлдэгчдийн төлбөрийн чадваргүй байдлаас болж банкууд хүндрэлд орж замбараагүй өндөр хүү нэхэх байдалд хүргэв. Энэ бүхнээс зээл гэдэг ойлголт үгүй болох шахаад байлаа.”
 
Тухайн үед өгч байсан татаасын хэмжээг харьцуулж үзвэл боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгалын салбар тус бүрээс хавь илүү гарч байлаа. Төсвийн хөрөнгийг эдгээр салбарт зарцуулсан нь дээргүй юу?
 
1996 онд дүн шинжилгээний үр дүнд ядуурлыг бууруулах болов төрийн өмчит компаниудын шинэчлэлд эерэг нөлөө үзүүлсэн боловч Монгол улсын дэд бүтцэд санхүүжилт нэн шаардлагатай байлаа.
 
Тус онд мөн нүүрсний салбарын бодлого, зохицуулалтыг сайжруулах, Багануурын уурхайн нүүрсний гарцыг тогтвортой нэмэгдүүлэх нүүрс төсөл батлагдсан юм.
 
Дэлхийн банкны хувьд 1996 он их чухал байсан бөгөөд жилийн тайлангын хуралд Дэлхийн Банкны Группын ерөнхийлөгч Жэймс Волфэнсон хэлэхдээ “...Бид эдийн засгийн болон санхүүгийн оновчлолд шамдах хэрэгтэй. Бид мөн ил тод байдал, хариуцлагатай байдал ба байгууллагын чадамжийн талаар ажиллах хэрэгтэй байна. Цэцэрхээд яахав бид авлигал гэсэн хорт хавдартай тэмцэх хэрэгтэй”  гэсэн юм.
” 
Энэ мэдэгдлээс хойших жилүүдэд авлигал болон сул засаглалыг хөгжлийн шалгуур асуудлуудад багтаан тооцох болсон нь Дэлхийн Банк ба хөгжлийн нийгэмлэгүүдэд чухал алхам болсон юм.
 
Маргааш бид бүхэн 1997 оны талаар дурдах болно. Олон улсын санхүүгийн корпораци Монголд үүд хаалгаа нээсэн талаар өсөлтийн шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн талаар уншаарай. 
 
Э.Өлзиймаа, Г.Пагма, Ч.Тунгалаг нарын хамт бэлтгэв.
 
Бидний 25 жилийг 25 өдөрт аялалтай цуг байхыг хүсвэл #WBG_Mongolia25th түлхүүр үгийг ашиглан дагаарай.

Add new comment