Syndicate content

1999 он-Дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улсад хөрөнгө оруулалт санхүүжилт хийгдэв.

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

25 жил 25 өдөр цуврал нийтлэл маань өнөөдөр 1999 оноор үргэлжилж байна.  1999 он инфляцийн түвшинг 7.6%  буюу харьцангуй боломжийн түвшинд барьж чадсан, эдийн засгийн өсөлт 3 % багахан давсан жил байлаа.  Хуучин системийн үед буюу 1991 онд ам доллартай харьцах төгрөгийн  албан ханш 7 төгрөг байв. Харин  10 жилийн төгсгөл ойртоход буюу 1999 онд ам доллартай харьцах төгрөгийн ханш 1000 төгрөг давсан байв. Тэр жил Сиатл хотноо даяарчлалыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байсан бол Монгол дахь аж ахуйн нэгжүүд дэлхийн зах зээлд гарч болох аргуудыг хайж байлаа.

Зам тээврийн шинэ стратеги нь тус улсын газар зүйн таагүй нөхцөл дээр анхаарлаа хандуулан хийгдэв.  Алслагдмал, тусгаарлагдмал орон зайн дарлалыг шийдвэрлэх нь  тайлан олон улсын худалдааны чиглэл, дотоодын нэгдэл, төмөр зам, агаарын зам, тэдгээртэй холбогдох бодлого, дүрэм журам,  хоорондын өрсөлдөх чадвар зэрэг бүх боломжит гарцуудыг олон талаас нь судалж үзэв. Тайланд Монгол улс 10 жилийн өмнө шилжилт хийж эхэлснээс хойш дэд бүтцийг тордох асуудлыг  орхигдуулсны муу нөлөөг тодотгож өгсөн юм. Сүүлдээ хэдэн жилийн дараа энэхүү тайлан нь төсөл болон хэрэгжсэн билээ. “Түүхэндээ санхүүгийн маш бага нөөцтэй байгаа улсын хувьд дэд бүтцийг тордох асуудал чухалд тооцогдохгүй байв. Дэд бүтцийг тордох асуудалд зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний 1% -ийг хуваарилж байснаас энэхүү байдал нь зайласхийж болох байсан  дэд бүтцийг сэргээн босгох  өндөр зардлыг бий болгож  байв.  Үүнээс үүдэн ихэнх зам тээврийн дэд бүтцийн эдийн засгийн болон техникийн амьдрах хугацаа уртасч байв. Ирээдүйд их хэмжээний зардал сэргээн босгоход зарцуулахгүйн тулд ядаж өнөөдөр энэ хэмжээний мөнгийг дэд бүтцийг тордох зардалд хуваарилах хэрэгтэй байв.”
 
Тухайн үеийн санхүүгийн системийн нэг сул тал нь аж ахуйн нэгжүүдэд урт хугацааны зээл олдохгүй,  тэдэнд хөрөнгө оруулалт хийн өсөх бололцоог олгохгүй  байв. Урт хугацааны зээл олгох нь Монгол улсын ирээдүйн санхүүгийн системд шаардлагатай гол  зүйл байв. Хичнээн банкны удирдлага, чадавхи сайжирч байсан ч урт хугацааны зээл олдохгүй байсан нь буцаад тэднийг урт хугацаанд хөрөнгө оруулалт хийхэд бэрхшээлтэй болгож байв. 1999 онд батлагдсан “ хувийн секторыг хөгжүүлэх зээл” энэхүү бэрхшээлийг шийдвэрлэх зоилготойгоор арилжааны банкуудаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон юм. Хувийн аж ахуйн нэгжүүд, санхүүгийн секторыг хөгжүүлэн дэмжиж  үүгээрээ арилжааны банкуудад техникийн туслалцаа үзүүлэхийг төсөл зорьж байв. Зээлийн шугамнаас гадна банкны системийн институцийн чадавхийг бэхжүүлэхэд зориулагдав. Хэдэн жилийн дараа төсөл хаагдахад  гүйцэтгэлийн хаалтын тайланд (ICR) банкны орчны тогтвортой байдал, болон зохицуулалтын тогтолцооны сайжруулалт нь зээлийн шугам амжилттай хэрэгжих урьдчилсан нөхцөл болсон бол үйл ажиллагааны шулуун загвар, төр төслөө өөрсдөө өмчилж байсан, төв банк төсөл хэрэгжүүлэхэд байнга тусалсан зэрэг нь амжилттай хэрэгжихэд нөлөөлсөн гэж дүгнэжээ. 
 
1999 он дуусч, 2000 оны эхний сарууд өвлийн улирал ширүүхэн эхэлсэн юм. Үүний тухай бүгдээрээ дараагийн нийтлэл дээр сонирхож үзэе.
 
Ш.Алтанцэцэгтэй хамтран бэлтгэв.
 
(Та бүхэн энэхүү аялалтай маань хамт байхыг хүсвэл #WBG_Mongolia25th түлхүүр үгээр бидэнтэй цуг байгаарай.)

Add new comment