Syndicate content

2007: Нарны гэрэл түгсээр: Нарны зайн гэр болон ил тод байдал

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

2007 онд Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоо руу шилжиж  инфляц “даруухан” боллоо.2008 оны сонгуулийн жилийн өмнөх жил болох 2007 онд 1990 оны огцом уналт алс холын дурсамж мэт санагдаж байлаа.
Өмнөх 2006 онд хэд хэдэн чухал төсөл батлагдсан. Сэргээгдэх эрчим хүчийг хөдөөд хүргэх төсөл (REAP) 2007 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ төсөл сүүлдээ өргөжсөн юм. Төслийн зорилго нь зуун жилийн турш шийдэгдээгүй хуучин асуудлыг орчин үеийн шинэлэг аргаар шийдэхэд оршиж байсан: Монголын хүн амын дөрөвний нэгийг эзэлдэг гэрт амьдардаг нүүдэлчин малчид эрчим хүчний давуу талыг хэрхэн хүртэж болох вэ?  Нүүдэлчин малчид үргэлж шилжин нүүдэллэж байдаг, бас бие биесээ алс зайдуу тархай бутархай суудаг, тэдний хувьд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох нь асуудлын шийдэл биш байлаа. Тэдний хувьд орчин цагийн шийдэл болох нарны эрчим хүчийг ашиглах боломжийг Дэлхийн банк болон Нидерландын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын Засгийн газрын хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний төсөл өгсөн юм. “Үндэсний хэмжээний Буман нарны гэр хөтөлбөрийн ачаар хөдөөгийн хүн амын тал хувь, малчдын 70 хувь нь эрчим хүчтэй боллоо”. Эдгээр 100.000 малчин өрх өд суурилуулсан нарны эрчим хүч үүсгэгч төхөөрөмж нь малчид гэрэлтэй байх, телевиз, радиогоо ажиллуулах, гар утсаа цэнэглэх, ахуйн жижиг цахилгаан хэрэгслүүдээ ажиллуулахад хангалттай хүрэх хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж байлаа. (Видеог үзнэ үү)

 

From the World Bank publication
"I'd Like You To Know"

Цуврал гурван төслийн хоёр дахь нь болох Тогтвортой амьжиргаа-2 төсөл2007 батлагдаж дараа жилээс нь хэрэгжиж эхэлсэн юм. Энэ төсөл Олон улсын хөгжлийн агентлагаас болон Европын холбооноос санхүүжсэн бөгөөд хүн амын амьжиргааг бүхий л талаар дэмжих, хамгаалах, Монголын хөдөөгийн хүн амын амьжиргааны эмзэг байдлыг бууруулах институтын хэлбэрийг бий болгох зорилготой байлаа. (Видео үзнэ үү) Төсөл бэлчээрийн эрсдлийн менежмэнтийг сайжруулж, олон нийтийн санаачилгад суурилсан үндэсний хэмжээний бааз суурийг бий болгох, үр ашигтай, ил тод байх механизмыг бий болгож, энэ механимз нь олон нийтийг чадавхжуулах замаар төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн. (Видео үзнэ үү) Тогтвортой амьжиргаа-2 төсөл нь мөн жижиг зээлийн төслийг дэмжиж, хөдөөгийн хүн амд санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход дэмжлэг үзүүлсэн. 32,000 жижиг зээлийн үр шимийг хөдөөгийн 150,000 иргэн хүртсэн юм. (Видео үзнэ үү)

Боловсролыг бүх нийтэд санаачилгын хүрээнд (EFA-FTI) 29.4 сая ам.доллар олгогдсон бөгөөд энэ санаачилга 2007 онд батлагдсан. Энэ хүрээнд сургуулиуд болон дотуур байрыг шинэчлэн засварлаж, хөдөөгийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд боловсрол олгох зорилго бүхий гэр цэцэрлэгүүдийг байгуулж, багш нарыг давтан сургасан.

2007 онд гарсан Нийгмийн хариуцлагын таатай орчинг бүрдүүлэх тайланд “Монголын төрийн байгууллагуудын хариуцлагатай байдалд иргэдийн үзүүлэх нөлөөлөл ямар байгааг шинжилж, энэ нөхцөл байдлыг сайжруулахын тулд бодлогын, хууль эрх зүйн болон зохицуулалтын гэсэн зүйлүүдийн алийг нь тэргүүлэх чиглэл болохыг тодорхойлох, засаглалыг сайжруулах, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулахын тулд Засгийн газар болон иргэний нийгэм алиных нь нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх вэ гэдгийг тодорхойлоход шаардлагатай” байсан.

Нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх санаачилгын хүрээнд хийгдсэн судалгааны дүнгээр Үндэсний статистикийн санхүүжилт, чадавхийг дээшлүүлэхийг зөвлөөд мөн “үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангахын тулд хэвлэл мэдээллийн чанарыг сайжруулах, иргэдийн олон талын мэдээлэл авах эрхийг хангах, олон нийтийн эрх ашигт үйлчилсэн мэдээлэл түгээхийг” онцлон тэмдэглэсэн. Институтын хувьд өөрчлөн шинэчлэх саналууд дунд санхүүжилт нь хязгаарлагдах аюултай байгаа, мөн Удирдах зөвлөл нь улстөржсөн МҮОНРТ-ийг чадавхжуулах санал байсан”. “Нийгмийн хариуцлагын хүрээнд мэдээлэл олж авах эрх амин чухал байгаа бөгөөд парламентын хэлэлцүүлгийн шатанд явж байгаа Мэдээлэл олж авах эрхийн тухай хууль гаргах нь хангалттай биш бас Нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай” гэж судалгаанд дүгнэжээ.

2007 онд Шинэ эдийн засгийн төлөө чадварыг бий болгох нэртэй тайлан гарсан бөгөөд энэ тайланд Монголын хөдөлмөрийн зах зээлд дүн шинжилгээ өгч одоо тулгарч байгаа гурван том асуудлыг- ажилгүйдэл, далд эдийн засаг, ур чадваргүй байдал гэж дүгнэсэн. “Хүний нөөцийн цаашдын хөгжилд садаа болж байгаа зүйлс нь сургуулийн хөтөлбөр нь хөдөлмөрлөх дадал олгохгүй байгаа, ур чадвартай ажилчин бэлтгэх хэрэгцээ нэн их байгаа” гэдгийг тайлан гаргаж тавьсан. Гэхдээ ур чадвар нь хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангалаа ч үр бүтээлтэй ажиллах орчин хязгаарлагдмал байгаа нь компаниудын өсөн дэвжих хөрөнгө оруулалтын орчин хязгаарлагдмал, нийгмийн даатгалын тогтолцоо ажиллах эрмэлзлэлийг өдөөдөггүй” гэдгийг онцолсон.

Mongolia Development Market Place,
Sukhbaatar Square; September 7, 2007

Мөн энэ 2007 онд Дэлхийн Банкны Монгол дахь төлөөлөгчийн газар Монголын зах зээлийн хөгжлийн хөтөлбөрийг санаачилсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 190 төслөөс шигшин өрсөлдөх чадвар бүхий 37 төслийг шалгаруулж 326,000 ам.долларын буцалтгүй тусламжийг олгосон.

Дараагийн удаа бид 2008 оныг ярина. Энд бид эдийн засгийн бодлогын шинэ форумын тухай ярина.
Дөлгөөн Бямбацоогийн хамтаар бэлтгэв.

 

Add new comment