Syndicate content

Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдлийг бууруулах цаг болсон

Axel van Trotsenburg's picture

Албан бус орчуулга.

Хаа нэгтээ ямар нэг гамшиг тохиолдож, хүний амь эрсэдсэн, бэртэж гэмтсэн, иргэдийн орон байр сүйтгэгдсэн, амьжиргаагаа алдсан гэсэн мэдээг сонсоод дараагийн гамшиг болохоос өмнө дахин ийм эмгэнэлт үр дагавар амсахгүйн тулд бид урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг би мэддэг.
 

Сендай хотноо болох Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн бага хурлаар бид бодлого боловсруулагчид, олон улсын оролцогч талууд гамшгийн эрсдлийг бууруулах ажлыг удирдан зохион байгуулах учиртай гэсэн Хюгогийн зарчмыг эцэслэн тохирох боломж байна. Сендайн бага хурал гамшгийн эрсдлийг болон ядуурлыг бууруулах шинэ арга замыг эрэлхийлэх боломж юм.

Байгалийн гамшгийн хор хөнөөл дэндүү их байна. Сүүлийн 30 жилд 2,5 сая хүний амийг авч, 4 их наядын хохирол учирч тэр чинээгээр хөгжлийг хойш татжээ.

Азид хотжих процесс эрчимтэй явагдсан ч далайн эргийн дагуу болон гол мөрний сав газар төлөвлөлт муутайгаар баригдсан, хүн ам шигүү суурьшсан хотууд эрсдлийг нэмэгдүүлж байна. 2013 онд Филиппинд дэгдсэн Хайян хар салхины уршгаар 7350 хүн амь үрэгдэж, тус улсын ядуурлын өсөлтийг 1,2 хувиар нэмэгдүүлсэн байдаг.

Өнөөдөр бидэнд ийм хор хөнөөлийг бууруулах шинэ хэрэгсэл байна. Тухайлбал, 2004 оны сүйрлээс хойш бий болгосон Энэтхэгийн далай дахь хар шуурганы талаар сэрэмжлүүлэх системийг дурдаж болно. Энэ систем газар хөдөлснөөс хойш 10 минутийн дотор үндэсний төвүүд рүү сэрэмжлүүлэг илгээж, улмаар 28 орны ард иргэдийн хохирлыг бууруулахад тусалж байна.

Саяхан гарсан Дэлхийн банкны илтгэлд Азийн улс орнуудын  газрын хөрсний өөрчлөлтийг сансрын хиймэл дагуулаас авсан зургуудыг багтаасан нь хот төлөвлөлт болон хөрөнгө оруулалтын ямар нэг шийдвэр гаргахад тус болох мэдээллүүд юм.

Байгалийн гамшгийн  эрсдлийг бууруулах гэдэг нь Засгийн газрууд, дэлхийн хамтын нийгэмлэг болон бүх талын өмнө тулгарч байгаа маш том үүрэг болоод байна.

Номхон далайн сүйрлийн үнэлгээний болон санхүүгийн санаачилга байгууллага өөрийн түншүүд болох Япон улс, Номхон далайн орнуудын нарийн бичгийн даргын газар, Азийн хөгжлийн банк, Гамшгийг бууруулах болон сэргээн босгох глобал байгууллага /сан/, Европын холбооны хамтаар Номхон далайн арлын орнуудын гео орчны асар их мэдээллийг цуглуулаад байна.

Ийм мэдээллийн сан нь  Номхон далайн гамшгийн эрсдлийн даатгалын санаачилгад их тус болох юм. Номхон далайн гамшгийн эрсдлийн даатгалын санаачилга нь энэ бүс нутгийн орнуудад газар хөдлөлт, хар шуурга, далайн шуурганаас үүдсэн хохирлоо олон улсын даатгалын компаниудад дахин даатгуулах арга хэрэгсэл болно. Тонга улс 2013 онд энэ санаачилгын үр дүнг хүртсэн анхны улс болсон. Далайн Ян шуурганы дараа даатгалын нөхөн төлбөр болгон 1.27 сая ам.долларыг авчээ.

Түүнээс гадна Индонез, Филиппин, Вьетнамын авч хэрэгжүүлсэн үндэсний хөгжлийн хөтөлбөрүүд нь олон иргэнд дэд бүтцэд хүрэх боломжийг нэмэгдүүлж, гамшгаас сэрэмжлүүлэх систем, гэнэтийн гамшгийн үед аюулгүй дүрвэх маршрут болон гамшиг тохиолдсон үед хэрхэх тухай онцгой байдлын бэлтгэл сургуулилтын ачаар хуучин амьдралдаа эргэн орох боломжийг олгож байна.

Дэлхийн банк ч мөн энэ чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарч байгаа. 2014 оны долдугаар сарын 1-нээс Дэлхийн банкны 100 хувийн санхүүжилтээр хэрэгжих төслүүд нь цаг уур, гамшгийн эрсдэлд чиглэгдэх бөгөөд гол зорилго нь гамшгийн хор хөнөөлийг бууруулах юм.

Ойрын 10 жилдээ гамшгийн эрсдлийг бууруулах нь хөгжлийн төлөөх чамин үгүүдээс илүүтэй тогтвортой, хариуцлагатай хөгжлийн төлөөх нэн тэргүүний зорилт байх болно. Энэ тулгуу зорилтыг болон энэ чиглэлд хөрөнгө оруулахын ач холбогдлыг бүрэн хүлээн зөвшөөрөх газар Сендайгаас өөр үгүй.

Add new comment