1997 он – Бодлогын цөм- Тогтворжилт

|

This page in:

Албан бус орчуулга.

25 жилийн түүхийг 25 өдөр эргэн дурсах нийтлэл маань 1997оноор үргэлжилж байна. Дэлхийн банкны ажлын хамт олны маань хийж бүтээсэн зүйлс, Монгол улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын тухай бичихийн өмнө тэр жил миний амьдралд юу тохиолдож байсныг эргэн дурсахыг хүслээ.

T1997 он миний амьдралын хувьд томоохон эргэлт хийгдсэн жил байлаа. Монгол улсын баруун хязгаарын аймаг болох Ховд аймгийн төвд 10 гаруй жил амьдарсан манай гэр бүл тэр жил Улаанбаатар  хотруу шилжин нүүсэн юм. Цахилгаан эрчим хүч Ховдод байхгүйгээс лааны гэрэлд гэрийн даалгавраа хийж, Хятадын газаар ажилладаг зуух, эсвэл орон сууцанд гал түлж хоол ундаа хийдэг байсан нь одоо хүртэл тод дурсагддаг юм.  Дараагийн нэгэн том баяртай үйл явдал бол 1997 онд бид өөрсдийн амьдардаг боломжийн сайхан 2 өрөө байраа хувьчилан, өмчлөх бололцоо олдож, түүнийгээ орон нутгийн нэгэнд заран  ойр дотны хамаатан саданаа бараадан  буцаад хотруу шилжин очих боломжтой болсон явдал билээ.   Арван гуравхан настай байсан миний толгойд 1997 он алслагдмал нутагт хүмүүсийн амьдралын наад захын хэрэгцээ хангагдаагүй ядуухан амьдарч байсан санагдаж байгаа ч олон зүйл мэдээж сайн сайхан-руу өөрчлөгдөж байсныг маш сайн санаж байна.  Олон жилийн дараа өнөөдөр гуч гаран настайдаа 1997 оны тухай эргэн санахад тэр үеийн сэтгэгдэл дурсамж маань хэвээрээ санагддаг юм. Нийгэм эдийн засгийн байдал хичнээн олон бэрхшээл хүнд байдлуудтай тулгарч байсан боловч сайн сайхан бүхэн рүү улс орон шилжилт хийж байсан үе билээ.
 
Тухайн үеийн Монгол улсын Сангийн сайд ноён Цагаан 1997 оны 9- р сард Хонг конгод болсон Дэлхийн банкны групп болон IMF -ийн ээлжит хурал дээр тухайн жилийн  засгийн газрын ололт амжилтын талаар үг хэлсэн юм. Тэрээр 1997 оны засгийн газрын ололт амжилтыг үнийн хяналтыг зогсоосон, цалин хөлсийг либералчилсан, импортын хоригийг багасгасан, архи тамхинаас бусад гаалийн татварыг арилгасан, гадаадын зочдын визний нөхцөлүүдийг хялбарчилсан, ашиг алдагдалтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг хувьчилах иж бүрэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн, банкны удирдлагыг  чангатган төлбөрийн чадваргүй арилжааны банкуудыг бүтцийн өөрчлөлтөд оруулсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн өсөлтийг дэмжих орчин бий болгох зорилгоор татварын хуулиудад өөрчлөлт хийсэн, улсын өмчит аж ахуйн нэгжүүдийн татаасыг зогсоосон зэргийг дурьдсан юм.

Балчир туршлагагүй ардчилсан улсын хувьд бага багаар урагшилж байсан боловч олон бэрхшээлүүдийг даван гарах шаардлагатай байсан юм. 1997 оны Монгол улсын эдийн засгийн меморандумыг гаргахаар ажиллаж байсан олон улсын шинжээчид болох Дэлхийн банкны суурин төлөөлөгч Берт хоффман, түүний хамтран ажиллагсад мөн засгийн газрын мэргэжилтнүүдийн санал нийлж байсан нэгэн гол зүйл бол энэ бүх бэрхшээлүүдийн цөм нь макро эдийн засгийг тогтворжуулах бодлого байв. Хөгжлийг хурдасгах бодлого  нэрийн доорх Монгол улсын эдийн засгийн меморандумд дэлхийн банкны мэргэжилтнүүдийн үзэж байснаар  Монгол улс 1990-1993 оны  дараах шилжилтийн үеийн хүчтэй өсөлтийн уналтыг 1996 онд хэвээр хадгалж  чадаагүй, 1994 онд инфляцийн хэмжээг 35 хувь болгон бууруулна гэсэн зорилтодоо хүрч чадаагүйгээс инфляцийн хэмжээ буурах төлөв харагдахгүй байна,  цаашлаад зэсийн үнийн огцом уналт нь 1996 оны өсөлтийг тал хувиар бууруулан 2.6 хувь болгож сул дорой байгаа улсын өмчит аж ахуйн нэгжүүдийг үргэлжлүүлэн дэмжиж банкны салбар инфляцийн дарамтанд орох нь тодорхоы байна гэж үзсэн. Меморандумын ажлын хэсгийнхэн Монгол улс тогтвортой байдлаа хангахын тулд улсын өмчит аж ахуйн нэгжийн дэмжлэгээ багасган, зэсийн гэнэтийн ашгийн татвараа хуримтлуулан, банкны хямралыг шийдвэрлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд эдгээрийг хийж байж дунд  хугацааны хөгжлийн хэмжээ буюу 5-6 хувийн өсөлтийг хангаж чадах юм хэмээн зөвлөсөн байв.
 
Засгийн газрын тэргүүлэх бодлогуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор дэлхийн банк тухайн жил хэдхэн төслүүдийг дэмжсэн юм. Үүнд  банк, аж ахуйн нэгж, хуулийн шинэчлэлийн хөтөлбөр  (2 сая ам доллар), банк хувийн секторын зээл олгох хөтөлбөр  (10 сая ам доллар).Түүнчлэн улаанбаатар хотын захын оршин суугчидын амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор хотын үйлчилгээг сайжруулах хөтөлбөр ( 16. 9 сая ам доллар) зэргийг тэр жил баталсан.
 
Хотын үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд хотын захын оршин суугчдад  ундны усыг шууд нийлүүлэх зорилгоор машинаар хүргэдэг байсан газруудад худаг бүхий мухлагыг нээх төсөл байв. Энэхүү  төсөл хэрэгжсэнээр оршин суугчид хамгийн холдоо 250 метрээс ундны усаа зөөх боломжтой болж, зарим аж ахуйн нэгжүүд усны эх үүсвэртэй болсон юм.
 
Төгсгөлд нь 1997 он Монгол дахь дэлхийн банкны ажилчдын хувьд алхам алхмаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь ахисан бас л нэгэн завгүй жилүүдийн нэг байв. Энэ жил дэлхийн банкны группын нэгэн гишүүн болох олон улсын санхүүгийн корпораци  арьс боловсруулах үйлдвэрт  анхны хөрөнгө оруулалт хийсэн жил байсан юм.

Маргааш бид 1998 он буюу төлөөлөгчийн газар албан ёсоор нээгдсэн жилийн тухай дурсах болно.
 
Та бүхэн энэхүү аялалтай маань хамт байхыг хүсвэл #WBG_Mongolia25th түлхүүр үгээр бидэнтэй цуг байгаарай.

Authors

Badamchimeg Dondog

Financial Management Analyst

Join the Conversation