2000: Зудын дараах малжуулах явц

|

This page in:

Албан бус орчуулга.

1999-2000 оны өвөл аймшигт зуд боллоо. Зуд гэдэг бол Монголын өвөрмөц үг хэллэг бөгөөд хатуу хахир өвөл болж мал сүргийн тоо толгой ихээхэн хэмжээгээр хорогдохыг хэлдэг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол улсын Засгийн газрын тайлангаар энэ жилийн зуд нь Монголын таван аймгийн хувьд сүүлийн 50 жилд тохиолдоогүй их хохиролтой байжээ. Өвөл оройтож унасан цас Монголын нийт газар нутгийн 70 хувийг нэлэнхүйд нь бүрхсэн бөгөөд 2000 оны зургадугаар сарын 1-ний тооцоогоор 2.4 сая толгой мал хорогдсон. Үүний улмаас ДНБ 1.1 хувьд хүрч унасан бөгөөд ДНБ-д эзлэх хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь дөрвөн хувиар буурсан.

Хөдөөгийн хүн ам илүүтэй хохирсон нь ойлгомжтой, учир нь, малаа алдана гэдэг бол амь амьжиргаагаа алдана гэсэн үг. Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байсан Эмзэг давхаргын ядуурлыг бууруулах төслийн хөрөнгийн зарим хэсгийг зудын хохирлыг даван туулахад зориулахыг Монгол Улсын Засгийн газар хүссэн. 1.3 сая гаруй ам.долларыг зудад нэрвэгдсэн малчдыг дахин малжуулах, амьжиргааг нь дээшлүүлэхэд зориулсан юм. Малтай өрхийн гуравны нэг нь малжуулах хөтөлбөрөөс дэмжлэг авсан. Дараа дараагийн жилд ч Дэлхийн Банк малчдад тулгарсан асуудлыг шийдэхэд зориулан хөтөлбөрөө шилжүүлж болно.

1999-2000 онд Дэлхийн Банк Хууль зүйн хэрэгцээг үнэлэх тайланг бэлтгэсэн. Энэ тайлан нь Монгол улсын парламентаас 1998 онд батлан гаргасан Монгол улсын Хууль зүйн салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг дүгнэн шинжилсэн юм. Энэхүү тайлан нь "шинээр тодорхойлсон  хууль эрх зүйн тогтолцоо үр дүнтэй хэрэгжихэд нөлөөлж буй гол асуудлуудыг дүгнэх, хууль зүйн салбарын шинэчлэлийг хийхэд шаардагдах хөтөлбөрөө Засгийн газар тодорхойлоход туслах”, мөн хийх гэж байгаа хууль зүйн салбарын шинэчлэлийн талаар хандивлагчдад мэдээлэл түгээх, хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэх ажлуудыг уялдуулах” зорилготой байсан юм. (Энэ тайлан хэдэн жилийн дараа Дэлхийн Банкны төслүүдэд хэрэг болсон)

Монголын санхүүгийн салбарт Дэлхийн Банк өнгөрсөн жилүүдэд анхаарлаа хандуулсаар ирсэн бөгөөд энэ анхаарал, дэмжлэг үргэлжилсээр байгаа. Гол бодлого нь Санхүүгийн салбарын зээлийг зохицуулах төсөлд суурилсан бөгөөд энэ төсөл нь санхүүгийн салбарын шинэчлэлийг дэмжих Засгийн газрын дунд хугацааны стратегийг дэмжиж, улмаар макро эдийн засгийг тогтворжуулах, хувийн хэвшлийн өсөлтийг хурдасгах, ядуурлыг бууруулахад чиглэгдэж байсан. Энэхүү бодлого нь гурван талын, тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Олон улсынхөгжлийн ассоциац, Азийн Хөгжлийн Банкны гурвалсан хэлэлцүүлэгт суурилсан. Энэ төслийн хүрээнд санхүүгийн дэд бүтцийн суурийг бий болгох, банкны чадавхийг сайжруулах, нягтлан бодох бүртгэлийн стандартыг сайжруулах, мөн банкны дампуурлын бодлогын хүрээг хөгжүүлэх зорилготой байлаа. Мөн энэ төслийн хүрээнд олон бодлогын шинжтэй шинэчлэлийг хийсний дотор банкны системийг бэхжүүлэх, Худалдаа, хөгжлийн банкин дахь төрийн оролцоог үгүй болгох, санхүүгийн салбарын үр ашигтай зохицуулалт болон хяналтыг тогтолцоог бий болгох, хөдөө орон нутгийн төлбөрийн системийг сайжруулах зэрэг ажил байсан юм.

Дараагийн удаа бид 2001 оны авч үзэх болно, үүгээр бид тээвэр, эрчим хүч, бас (дахин) хөдөөгийн иргэдийн амьдралын эмзэг байдлыг авч үзэх болно.

Арайлюм Муратын хамтаар бэлтгэлээ.

Join the Conversation