2002: Тогтвортой амьжиргааны төлөө

|

This page in:

Албан бус орчуулга.

Монгол улс 1991 онд Дэлхийн Банкны гишүүн орон болсон. Сайн сайхны төлөөх өнгөрсөн 25 жилийн түншлэлийн түүхээ бид бичиж байгаа юм.

Хахир өвлийн байгалийн гамшиг болсон зудын дараа хөдөөгийн хүн амын ядуурлын асуудал илүү тодоор мэдрэгдэж байх үед буюу 2002 онд Тогтвортой амьжиргаа төсөл (SLP) батлагдсан юм. Монгол улсын Засгийн газар болон хандивлагч орнуудын хамт боловсруулсан Ядуурлыг арилгах үндэсний хөтөлбөрт (NPAP) “энэ хөтөлбөр нь орон нутгийн засаг захиргаанд эдийн засаг, нийгмийн дэд бүтцийг дахин сэргээн босгоход бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ, гэвч бага орлоготой өрхийн 20 хүртэлх хувьд л шууд дэмжлэг үзүүлнэ. Хөдөөгийн ядуурлыг бууруулахад гарсан ахиц чамлалттай” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл тал нутагт амьжиргаагаа залгуулж явна гэдэг их эмзэг асуудал байдаг, бид юу хийж болох вэ?


Тогтвортой амьжиргаа /SLP/ төсөл нь бэлчээрийн эрсдлийн менежмэнтийг сайжруулах замаар зуд зэрэг байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийн өмнө малчид хүчин мөхөсддөг эмзэг байдлыг багасгах зорилго тавьсан. Төслийн хүрээнд гэнэтийн нөхцөл байдлын үеийн эрсдлийг тооцоолох, төлөвлөх аргыг ашиглаж, малчдын өөрсдийн санал санаачилгад тулгуурлан бэлчээрийн менежмэнтийг сайжруулах, бэлчээрийн биш фермийн аргаар аж ахуйг эрхлэх асуудлууд туссан. Мөн сонгон авсан алслагдсан найман аймагт бичил санхүүгийн үйлчилгээг бий болгох замаар ядуу, эмзэг, орлого багатай өрхүүдийг дэмжих асуудал багтсан. Энэ бүтцийг бий болгоход орон нутгийн иргэдийн оролцоо нэн чухал байсан бөгөөд иргэд өөрсдөө оролцож, дэд бүтцийн төслүүдээ тэргүүн зэрэгт тавьж, төвлөрсөн удирдлагаас татгалзах механизм хэрэгтэй байлаа. Сүүлд эдгээр бий болгосон хэлбэр өргөжин, Засгийн газрын амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэг болсон юм.

SLP төсөл нь малчдад зудын гамшгийг даван туулахад ихээхэн тус болсон юм. Хэдийгээр ийм сайн бэлтгэл байсан ч малчид эрсдэлтэй нүүр тулсан хэвээр байна. Малчдын хүсэл эрмэлзлэлийг үгүй болгохгүйгээр тэдэнд тусалж, сэргээх арга зам байна уу? Малыг даатгалд хамруулах замаар энэ асуудлыг шийдэхийг оролдож, хорогдсон малыг нөхөн төлбөрт хамруулах боломжийг хайсан. “Энэ бол ямар ч улс орны хувьд төвөгтэй асуудал. Монгол шиг уудам газар нутагтай, 30 сая малтай орны хувьд бүүр ч төвөгтэй. Мал бүрийг даатгалд хамруулах уламжлалт арга нь энгийн боловч үр дүнгүй. Залилан мэхлэх, буруугаар ашиглах зэрэг үзэгдэл түгээмэл гарна. Энэ сөрөг үзэгдлийг хянах ажилд зарцуулах хөрөнгө нь үлэмж өндөр”. Судалгааны үр дүнд хорогдсон малыг хувиар тооцон индексжүүлэн даатгалд хамруулах нь малчдын хүсэл эрмэлзлэлд нийцэж байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ тогтолцоог туршиж үзэн (амжилттайгаар) дараа нь хэрэгжүүлсэн. (Видеог үзнэ үү)

2002 он бол төрийн албаны удирдлагад анхаарсан он байлаа. Хууль, шүүхийн шинэчлэлийн төсөл 2001 оны сүүлээр батлагдаж, 2002 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөл нь “Хууль, шүүхийн системд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, ингэхийн тулд хууль эрх зүйн мэдээлэл авах боломжийг бий болгож, шинэ шүүх бий болгох замаар буюу шинэ арга хэрэгсэл,шинэ  тогтолцоог бий болгох замаар хийх, мөн хуулийн мэргэжил олгох тогтолцоог сайжруулах" зорилготой байлаа. Төслийн хүрээнд Захиргааны хэргийн шүүхийг бий болгож, төрийн удирдлагын ил тод, нээлттэй байдлыг бий болгох, хууль, шүүхийн нэгдсэн мэдээллийг бий болгох, Монголын хуульчид, шүүгчид, олон нийтийн төвийг бий болгох, хууль эрх зүйн боловсрол олгох, мэргэжилтэн бэлдэх асуудлууд багтсан.

2002 онд Дэлхийн Банк мөн Төрийн зардал болон санхүүгийн менежмэнтийн тоймыг “Төрийн зардлын менежмэнтийн зөрөөг арилгах нь“ нэртэйгээр гаргасан. Энэ гарчгаас харахад Монгол улс төсвийн сахилгыг сахиулахын төлөө чармайвч, улс төрийн хүндрэлүүд байж, ахиц удаан байлаа: “Төрийн албаны удирдлагын түвшинд нэмэгдэж байсан дутагдалтай талуудыг засах үүднээс Засгийн газар Төрийн байгууллагын санхүүгийн удирдлагын (PSFML) хуулийг 1997 санаачилж, энэ хуулийг санхүүгийн сахилга батыг бэхжүүлэхгол хэрэгсэл болгохыг зорьсон. Хууль УИХ дээр таван жил гацсан, шалтгаан нь төсвийн төвлөрлийг сааруулах гол зорилготой байсантай холбоотой. Орон нутгийн засаг захиргаа нь Монголын улс төрд чухал байсан бөгөөд PSFML-ийн дараа дараагийн хэлэлцүүлэгт нэгдсэн ойлголтод хүрч адахгүй байлаа”.  Тоймд өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа хэд хэдэн үндсэн зарчмыг тусгасан юм. Үүнд,
-"Бүхий л шинэчлэл нь сахилга батыг дээшлүүлж, төрийн албаны менежмэнт болон санхүүжилтийг цогцоор авч үзнэ;

-Санал болгож байгаа бодлогын өөрчлөлт нь тэрхүү өөрчлөлтийн нөлөөлөл, үр ашиг, богино, дунд, урт хугацаандаа үзүүлэх ирээдүйн өртгөөс хамааран үнэлэгдэнэ, нэн ялангуяа нийгмийн ядуу давхаргынхны хувьд;

-Засгийн газрын болон орон нутгийн түвшинд гарч байгаа ямар ч шийдвэр нь тодорхой байж, шаардлагатай хөрөнгө зардлыг тооцоолж, энэ хөрөнгийг зарцуулах эрх мэдэл бүхий хүн, байгууллагыг тодорхойлно".

Төвлөрлийг сааруулахын давуу талыг тойм дэлгэн тавьсан: “Төсвийн төвлөрлийг сааруулах нь хамгийн төвөгтэй, хүнд асуудал бөгөөд үүнийг шийдсэнээр олон нутгийн хэмжээнд үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ үндэсний макро тэнцвэрийг хангах юм. Одоогийн систем нь үр ашигтай байх, хөрөнгийг үр ашигтай хуваарилах, удирдлагын менежмэнт хийх эрмэлзлэлийг хааж байгаа юм. Төрийн албыг үр ашигтай байлгах, үр дүнтэй байлгах, төсвийн эргэлт хийхэд энэ шинэчлэл угтвар нөхцөл болно гэдэгтэй Засгийн газрын түвшинд санал нэгдээд байгаа. Гэсэн хэдий ч орон нутгийн удирдлагын түвшинд хяналттай байхыг эсэргүүцсэн хэсэг байсаар байна”. SLP төслөөр эхэлсэн олон хичээл зүтгэлийн үрээр төвлөрлийг сааруулсан нь сүүлд Засгийн газрын санхүүжилтэд хандах гол хандлага болсон юм.

Дараагийн удаа бид 2003 оныг авч үзэх болно. Үүгээр бид хүрээлэн буй орныг хамгаалах нь тулгамдаж буй асуудлын нэг болсон талаар ярилцах болно.

Болормаа Гүржав, Отгонбаяр Ядмаа, Баяртунгалаг Гүрсанжид нарын хамтаар бэлтгэв.

Join the Conversation