2010: Зудын хохирлыг арилгах, утаатай тэмцэхэд дэмжлэгээ үргэлжлүүлсээр

|

This page in:

Албан бус орчуулга.

25 жилийн түүхээ 25 өдөрт багтаан бичиж байгаа аяныхаа хүрээнд өнөөдөр 2010 оны онцлох үйл явдлуудыг эргэн саная. 2010 оныг эргэн дурсахад над хамгийн түрүүнд нарлаг, халуун Австралийн Брисбан санаанд орж байна. Брисбанд би суралцаж, бакалаврын боловсрол эзэмшсэн билээ. 2010 оны эхээр Цагаан сарын амралтыг ашиглан гэртээ түргэхэн харьчихаад ирэхээр шийдсэн. Брисбаны олон улсын онгоцны буудалд богино ханцуйтай нимгэн цамцтай буухдаа цас болон утааны нөхцөл байдлын талаар эцэг эхийн над өгч байсан зөвлөгөөг тоомсорлоогүй явсанаа ойлгосон. Халуун, чийглэг уур амьсгалтай газраас Улаанбаатарт газардахдаа цельсийн 60 хэмийн зөрөөг мэдэрсэн. Тэр өвөл үнэхээр хүйтэн байж, цас их унаж, Монголын газар нутгийн ихэнх хэсэгт агаарын хэм цельсийн 40 хэм хүрч байлаа. Утааны асуудал намайг зовоосоор байсан ч энэ бол муу зүйл гэдгийг ийм амархан мартсандаа гайхсан. Бусад хүн ч мөн над шиг зүйлийг мэдэрсэн байсан. Тухайлбал, тухайн үед Дэлхийн Банкны суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан  Аршад Саед. Тэрбээр  зудын гамшгийн тухай блогтоо бичиж байсан бөгөөд бид хамтдаа Монголын алслагдсан аймгуудын хахир өвлийг мөн нийслэл хотын агаарын бохирдлыг мэдэрч байсан.

Улаанбаатар хотын хүн амын тоо хурдацтай нэмэгдэж, нийт хүн амын 40 хувь нь нийслэлд төвлөрч, нийслэл хотын хувьд утаа, агаарын чанарын асуудлаас гадна өөр олон асуудал тулгарч байлаа. Нийслэлийн хүн амын 60-аас илүү хувь нь гэр хороололд амьдарч, тэдгээр хүмүүс ахуйн үндсэн үйлчилгээ болох төвлөрсөн усан хангамж, цардмал зам, нийтийн тээврийн үйлчилгээг хангалттай авч чаддаггүй. Гэр хорооллын тэлэлтээс үүдсэн асуудлуудад Засгийн газар анхаарал хандуулж, үндэсний хэмжээнд болон орон нутгийн түвшинд арга хэмжээ авч байсан ч эдгээрийн хэрэгжилт практик ажиллагаа шаардаж байлаа. Нийслэл хотод учирч байгаа олон тулгамдсан асуудлаа шийдэхэд Засгийн газарт туслах зорилгоор Дэлхийн Банк том хэмжээний дүн шинжилгээ хийж, энэ ажлынхаа тайланг 2010 онд гаргасан. “Монгол улсын хотжилтын тэлэлтийг удирдах нь: Хот төлөвлөлтийн шилдэг туршлагууд” нэртэй хэвлэгдсэн энэ тайланд өмнө нь Дэлхийн Банкнаас Улаанбаатар хотын ганц нэг тусгайлсан хэсгүүдэд хийсэн байсан судалгаатай харьцуулахад энэ удаа илүү өргөн цар хүрээг хамарсан. Газар, орон сууц, усан хангамж, зам, нийтийн тээвэр, хог хаягдал, дулаан болон цахилгаан хангамж, мөн боловсрол, эрүүл мэндийн асуудлыг хүртэл багтаасан юм. Тухайн үед Улаанбаатар хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Ч.Бат энэхүү тайланд гэр хорооллыг хөгжүүлэх гол зарчмуудыг тусгасан бөгөөд Улаанбаатар хотын захиргаа, гэр хорооллын иргэд, хандивлачгдын хооронд хийх яриа хэлцээний үндсэн суурь болох ажил болжээ хэмээн тэмдэглэж байсан.

Монгол улсын Засгийн газар, Дэлхийн Банк хамтран 2010 оны зургадугаар сарын 8-нд “Монгол улсын Засгийн газар-Түншлэлийн бодлогын диалог” нэртэй арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд үүнд, Засгийн газрын сайдууд, агентлагийн дарга нар, УИХ-ын гишүүд, түншлэгчид, хувийн хэвшлийнхэн оролцсон. Бодлогын диалог нь бодлогын түвшинд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын талаар сонсох, хүрсэн амжилтыг ярилцах,  төсвийн тогтвортой байдалд анхаарал хандуулах, нийгмийн халамжийн тогтолцоог сайжруулах, банкны салбарыг эрүүлжүүлэх, өмнөх хоёр жил үргэлжилсэн хямралын дараа бодит салбарын өсөлтийг хангах талаар ярилцсан.

Үүний араас Хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсан бөгөөд Дэлхийн Банк Монголын Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжиж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, төсөвт нэмэр болгон 29 сая ам.доллар, мөн техникийн тусалцааны 12 сая ам.долларыг олгосон. Эдийн засгийн дүн шинжилгээний хувьд Дэлхийн Банкны ажилтнууд Эдийн засгийн төлөв байдлын тоймоо сар болгон гаргасаар байсан төдийгүй 2008-2010 оны эдийн засгийн нөхцөл байдлыг эргэн харсан “Эдийн засгийг эргэн харахад” тоймыг мөн хэвлүүлсэн. Үүнээс гадна “Монгол улсын дээд боловсрол”, “Дэлхийн эдийн засгийн сорилтуудтай нүүр тулах нь”, “Эдийн засгийн хямралын эрүүл мэндийн салбарын зарцуулалтад үзүүлсэн нөлөө” зэрэг тоймыг гаргасан.

Мөн 2010 онд Дэлхийн Банк хэрэгжүүлж байгаа зарим төсөлдөө нэмэлт хөрөнгө оруулсан. Тухайлбал, Эрчим хүчний салбарын төсөлд 12 сая, Малын индексжүүлсэн даатгал төсөлд 10.7 сая, Хөдөөгийн боловсролын хөгжил төсөлд нэг сая ам.долларыг тус тус зарцуулсан.

2010 оны турш эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга зам нь сайн бодлого гэдгийг нотолж, мөн хөдөө орон нутагт учирсан зудын үр дагаврыг арилгах, мөн хотын агаарын бохирдол нэмэгдсээр байгааг ярьсан. Монголын удирдагчид эдгээр тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө ажилалж байсан бөгөөд Дэлхийн Банк шаардлагатай дэмжлэгээ үргэлжлүүлж байсан.

Дараагийн удаа бид 2011 оны тухай ярина, энэ онд эдийн засаг гайхамшигтай өссөн юм. Бидэнтэй хамт байж, аяллаа үргэлжлүүлье.

Гэрэлтулга Цэрэндагва, Дөлгөөн Бямбацоо нарын хамтаар бэлтгэлээ.

Topics

Authors

Badamchimeg Dondog

Financial Management Analyst

Join the Conversation