World Bank Voices
Syndicate content

Education

#KidsEndPoverty: Чи юу хийж чадах вэ, хүүхдүүд та нар туслахын тулд яах вэ?

Korina Lopez's picture
Also available in: English | Français | Español | العربية | 中文

Өнөөдөр зургадугаар сарын 1. Дэлхийн олон оронд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байна. Бид хүүхдүүддээ ямар дэлхийг өвлүүлэн үлдээж байна вэ гэдгийг эргэцүүлэн бодох боломж олгож байна. Хүүхдүүдээ өсч том болохоос өмнө ядуурлаас ангижирсан дэлхийг тэдэндээ үлдээхийн төлөө хамтдаа нэгдэцгээе. Өнөөгийн бүх хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөө бид хамтдаа 2030 он гэхэд ядуурлыг ялж чадна. Энэ блогт бичигдсэн зүйлийг өөрийн орчин тойронд амьдарч байгаа хүүхдүүдтэй хуваалцаарай. Мөн тэдний урлагийн бүтээлийг ирүүлээрэй, тэдгээр бүтээлийг бид Дэлхийн банкны нийгмийн сүлжээгээр түгээх юм.

Маяа гэдэг охин байна гээд төсөөл дөө. Маяа охин ядуу оронд амьдардаг, аав ээж өдөржин ажилладаг, тэр сургуульд явж чадахгүй, яагаад гэвэл дүүгээ асрах хэрэгтэй. Аав ээж нь хичнээн хичээж махруу ажиллаад ч гэр бүлээ тэжээхэд хүрэлцэх, мөн Маяагийн сургуульд сурахад шаардлагатай мөнгийг олж чадахгүй. Маяа болон Маяагийн гэр бүл маш зайдуу амьдардаг, хэн нэг нь Маяагийн дүүг асарч Маяа сургуульд явах боломжтой боллоо гэхэд сургууль хүртэл явах автобусны зам ч тэнд байхгүй. Боловсрол гэдэг бол уншиж, бичиж, нэмж, хасаж сурна гэсэн үг. Өсч том болсоныхоо дараа ажил олж хийхийн тулд хүүхдүүд эдгээр зүйлсийг сурсан байх шаардлагатай. Боловсролгүй байна гэдэг бол ажиллаж, хөдөлмөрлөх боломж бараг байхгүй гэсэн үг. Ядуу учраас Маяа чам шиг сургуульд сурч чадахгүй байна гэдэг шударга гэж үү. Бүх хүүхэд сургуульд сурч, өвдсөн үедээ эмчид үзүүлж, идэх хоолтой, эцэг эхтэйгээ хамт амьдардаг гэр оронтой, тэндээ унтдаг байх учиртай. Харамсалтай нь Маяатай ижил олон хүүхэд бий. Бид тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Түүнд туслахын тулд чи юу хийж чадах вэ??