Syndicate content

Mongolian

Монгол улсад иргэдийн оролцоог хангахад 14 дэх жилдээ ажиллаж байна

Helene Carlsson Rex's picture
Also available in: English
Хөгжлийн төлөөх аливаа аянд бүх зүйл төлөвлөсөн ёсоор явахыг бид хүсдэг.  Үр дүн, нөлөөллийг бий болгохын тулд арга хэрэгсэл, шилдэг туршлагыг эрэлхийлдэг. Гэхдээ, хөгжил гэдэг бол тодорхой шинжлэх ухаан биш учраас юмс тэр болгон төлөвлөсөн ёсоор биелээд байдаггүйг бид мэднэ. Засгийн газрын өөрчлөлт шинэчлэл, эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалж  төслийн загвар оновчгүй болж хувирах тохиолдол элбэг байдаг.

Гэвч, олон саад тотгор байсаар байтал төлөвлөсөн ёсоор амжилттай хэрэгждэг төслүүд байдаг.  Үүний нэг жишээ бол Монгол улсад амжилттай  хэрэгжиж 2015 оны 9 дүгээр сарын 17-нд  эцсийн гуравдугаар шатны нээлтээ хийсэн Тогтвортой амжиргаа төсөл юм.

Анх 2002 онд, Монгол улсын нийт малын гуравны нэгийг авч одсон, хөдөөний хүн амын ядуурлын түвшинг улам нэмэгдүүлсэн  хэдэн жил дараалсан ширүүн өвлийн дараа, Дэлхийн банкнаас тогтвортой амжиргааг дэмжих шинэ арга зам болох уг төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж байсан.      Тухайн үед,  орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах туршлага Монгол улсад үндсэндээ байгаагүй бөгөөд орон нутгийн санхүүжилт маш бага байсан. 

Хөрөнгө оруулалтын санг орон нутгийн түвшинд байршуулж сангийн зарцуулалтыг хувиарлахад орон нутгийн иргэдийн саналыг хатуу харгалзахад төслийн хэтийн зорилго оршиж байсан. Монголын өвлийн ширүүн уур амьсгалын эрсдэлтэй холбоотойгоор  бэлчээрийн менежмент, өвлийн бэлтгэлийг    сайжруулах шаардлага тулгарсан үе байсан. Үр ашиггүй төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн түүхтэй улсын хувьд санхүүгийн төвлөрлийг сааруулах бодлогын өөрчлөлтийг дэмжих нь чухалд тавигдаж байсан үе юм. 

Уг хэтийн төлөв болон үндсэн зарчмыг турших, нэвтрүүлэх, институцжуулах гэсэн гурван үе шат бүхий Тогтвортой амжиргаа цуврал төслийн загварт хөрвүүлэн тусгасан юм. 

Монголын нийгмийн халамжийн хөтөлбөрүүд ядуучуудад тусалж байна уу?

Junko Onishi's picture
Also available in: English

Монголын эдийн засгийн өнөөгийн байдал нь түүхий эдийн үнэ унасан, эдийн засгийн өсөлт буурсан гэдэг хоёр хүчин зүйлийн нийлбэр дээр байна. Энэ байдал нь орлогын бууралтад илүүтэй өртөж байгаа ядуучууд болон эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалах нийгмийн халамжийн тогтолцоог шаардаж байгаа юм.

Нийгмийн халамжийн тогтолцоо хэр сайн ажиллаж байгааг дүгнэхийн тулд нийгмийн халамж юунд зарцуулагдаж байгааг, ядуу, эмзэг гэр бүлд зарцуулагдаж байна уу, үүнээс тэд хангалттай хамгаалалтыг авч чадаж байна уу гэдгийг авч үзэх хэрэгтэй. 

Далайн хар шуурга, циклонгүй Улаанбаатар хотод үерийн аюул нүүрлэнэ гэв үү, үгүй байлгүй дээ?

Artessa Saldivar-Sali's picture
Also available in: English
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг багасгах нь

Циклонд хамгийн өртөмтгий Манила хотод төрж өссөн миний хувьд  Монгол Улсад  анх ирэхдээ зах хязгааргүй  өргөн уудам тал нутаг, ,  хөх  тэнгэрээр нүдээ хужирлана  гэж бодож байлаа. Үнэхээр  өргөн уудам тал нутаг , хөх цэнхэр тэнгэр  миний нүдийг хужирласан, харин Монгол Улсын  нийслэл Улаанбаатар бол миний урд өмнө нь  амьдарч, ажиллаж байсан олон хотоос нэг их ялгаагүй юм байна  гэдгийг төдөлгүй ойлгосон.
 
Энд  хурдацтай өсөн дэвжиж байгаа  хотын дуу  чимээ бий. Хөдөө орон нутгаас илүү боломжтой амьдралын төлөө хүмүүс  Улаанбаатар хотод шилжин ирсээр байгаа бөгөөд  Монгол улсын  нийт хүн амын гуравны нэгийнх нь гэр орон болжээ. Улаанбаатар космополитан хот болсоор, энд куба тогоочтой куба зоогийн газар хүртэл бий бас Азийн бусад хотуудын  нэгэн адил Улаанбаатарт ч үер усны аюул тохиолддог.
 
1953-2013 онуудад тохиолдсон  34 үерийн 60 хувь нь 2000-2009 оны хооронд болжээ. 1966 оны үерийг “үнэхээр  томоохон хэмжээний үер” байсан гэдгийг монголчууд одоо ч гэсэн  дурсан ярьдаг . Гэвч  тэр үеп  Улаанбаатар хотын хүн ам ердөө 200.000 байсан бол одоо нэг сая 300 мянганд хүрээд байна.    

Монголын шилжилт: Байхгүйгээс байгаа руу

Jim Anderson's picture
Also available in: English
Зарим үед огт санаандгүй газраас шинэ санаа төрдөг. Хэдэн сарын өмнө  Монголд буцаж ирсэнийхээ дараа би 1990-ээд онд энд амьдарч байснаас хойш Монголд ямар их зүйл өөрчлөгдсөнийг ажигласан. Олон өөрчлөлтийг  шууд хараад мэдэхээр байсан, тухайлбал, өндөр байшингууд, кафенуудыг шинэ гэдгийг анх удаа Монголд ирсэн гадаадын хүн ч хараад мэдэхээр байлаа. Энэ өөрчлөлт хэрхэн явагдсан нь нутаг руугаа буцах гэж байгаа гадаадын хүнтэй ярилцах сэдэв байсан юм.
Mongolia's black market in 1994
Монголын "хар зах" 1994 онд
фото: James H. Anderson
1993 онд Монголд би анх ирсэнийхээ дараа, энд ирсэн гадаадын хүний хамгийн түрүүн сурдаг үг нь “байхгүй” гэдэг үг гэдгийг мэдсэн. “Тийм юм байхгүй, бидэнд байхгүй, алга байна”. Эдгээр хэдэн үгийг зүгээр л толгойгоо сэгсрэх хөдөлгөөнөөр мөн орлож болдог байлаа.

“Танайд талх байна уу”
“Байхгүй”
“Будаа байна уу”
“Байхгүй”
“Ус /эсвэл цахилгаан, халаалт/ яагаад байхгүй байгаа юм бол”
“Байхгүй”

Монгол: 20 хувийн өсөлт бүхий эдийн засгийн эрсдэл нь юу вэ?

Rogier van den Brink's picture

Available in English

 Мөнхийн хөх тэнгэртэй Монгол орноос чимэгтэй сайхан мэдээнүүд сонсогдож эхэллээ.  Энэ оны гуравдугаар улиралд эдийн засаг 20.8 хувь өсч, хоёрдугаар улиралын 17.3 хувийн өсөлтийг ч гүйцсэн нь урьд өмнө байгаагүй эдийн засгийн тэсрэлтийг бий болголоо ( өмнөх жилийн мөн үетэй харьцуулсан өсөлт). Энэ өсөлт нь уул уурхайн салбар, ялангуяа 2012 онд үйлдвэрлэлт нь эхлэх алт зэсний дэлхийн хэмжээний орд болох Оюу толгойгоос үүдэлтэй ч бусад олон жижиг уул уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа учир хамрах хүрээ нь өргөн байна. Үйлдвэрлэлийн салбар ч сайн байна.

Зуд: Байгалийн энэхүү гамшиг нь Монголын мал аж ахуйд болон малчдын амьжиргаанд хүндрэл учруулж байна

Arshad Sayed's picture

Get the flash player here: http://www.adobe.com/flashplayer

Hover over "Notes" for photo information. View photos large.

(Originally published in English.)

Өнөөдрийн байдлаар Монгол Улс ихээхэн хэмжээний цас, хүйтэн хавсарсан цагаан “зуд” хэмээх байгалийн гамшигт нэрвэгдээд байна. Энэ нь зундаа ган гачигтай байснаас бэлчээрийн хомсдолд орж, өвс тэжээл хангалттай базаах боломж олгоогүй улмаар өвөлдөө цас их орж, салхилан цаг агаар хэвийн хэмжээнээс доогуур болж хүйтний эрч эрс чангарсантай холбоотой.  Бэлчээрийг үлэмж их цас дарж, мал сүрэг бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдан зутрах зэрэг өвлийн улирлын нөхцөл байдалд зуд болдог.