Syndicate content

October 2015

Монгол улсад иргэдийн оролцоог хангахад 14 дэх жилдээ ажиллаж байна

Helene Carlsson Rex's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

Хөгжлийн төлөөх аливаа аянд бүх зүйл төлөвлөсөн ёсоор явахыг бид хүсдэг.  Үр дүн, нөлөөллийг бий болгохын тулд арга хэрэгсэл, шилдэг туршлагыг эрэлхийлдэг. Гэхдээ, хөгжил гэдэг бол тодорхой шинжлэх ухаан биш учраас юмс тэр болгон төлөвлөсөн ёсоор биелээд байдаггүйг бид мэднэ. Засгийн газрын өөрчлөлт шинэчлэл, эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалж  төслийн загвар оновчгүй болж хувирах тохиолдол элбэг байдаг.

Гэвч, олон саад тотгор байсаар байтал төлөвлөсөн ёсоор амжилттай хэрэгждэг төслүүд байдаг.  Үүний нэг жишээ бол Монгол улсад амжилттай  хэрэгжиж 2015 оны 9 дүгээр сарын 17-нд  эцсийн гуравдугаар шатны нээлтээ хийсэн Тогтвортой амжиргаа төсөл юм.

Анх 2002 онд, Монгол улсын нийт малын гуравны нэгийг авч одсон, хөдөөний хүн амын ядуурлын түвшинг улам нэмэгдүүлсэн  хэдэн жил дараалсан ширүүн өвлийн дараа, Дэлхийн банкнаас тогтвортой амжиргааг дэмжих шинэ арга зам болох уг төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж байсан.      Тухайн үед,  орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах туршлага Монгол улсад үндсэндээ байгаагүй бөгөөд орон нутгийн санхүүжилт маш бага байсан. 

Хөрөнгө оруулалтын санг орон нутгийн түвшинд байршуулж сангийн зарцуулалтыг хувиарлахад орон нутгийн иргэдийн саналыг хатуу харгалзахад төслийн хэтийн зорилго оршиж байсан. Монголын өвлийн ширүүн уур амьсгалын эрсдэлтэй холбоотойгоор  бэлчээрийн менежмент, өвлийн бэлтгэлийг    сайжруулах шаардлага тулгарсан үе байсан. Үр ашиггүй төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн түүхтэй улсын хувьд санхүүгийн төвлөрлийг сааруулах бодлогын өөрчлөлтийг дэмжих нь чухалд тавигдаж байсан үе юм. 

Уг хэтийн төлөв болон үндсэн зарчмыг турших, нэвтрүүлэх, институцжуулах гэсэн гурван үе шат бүхий Тогтвортой амжиргаа цуврал төслийн загварт хөрвүүлэн тусгасан юм.