Албан бус орчуулга.

Монгол Улс Дэлхийн Банкны гишүүн болсноос хойших 25 жилийн түүхээ бид эргэн харж байгаа, өнөөдөр бид 2001 оны авч үзье.
Өмнөх 2000 оны өвөл тохиолдсон зуд 2001-2002 онд дахин тохиож, олон тооны мал, хөрөнгөө алдах магадлал байлаа. Энэ нь ойлгомжтой байлаа, учир нь, өмнөх зудны дараа малжуулах үйл явц явсан ч энэ нь хангалтгүй байсан юм. Дэлхийн Банк хөдөөгийн хүн амын амьжиргааг тогтворжуулахад чиглэсэн төслийг бэлтгэж эхэллээ. Тогтвортой амьжиргааг дэмжих төсөл нь дараагийн жилүүдэд нь дэмжигдэн батлагдаж, Дэлхийн Банк болон Монгол улсын хамтын ажиллагааны цөм хэсэг болон өнөөг хүрлээ.
2001 оны зургадугаар сард Монгол Улсын Засгийн газар Ядуурлыг бууруулах стратегийн баримт бичгээ (I-PRSP) боловсруулсан. Энэ баримт бичигт Засгийн газрын өмнө тулгараад байгаа тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээ тусгасан. Тухайлбал, зудын хор хохиролтой тэмцэх, Азийн хямралын улмаас унаад байсан уул уурхайн бүтээгдэхүүний уналтын үед хэрхэн ажиллах, социализмаас шилжих зэрэг. I-PRSP баримт бичигт Засгийн газрын баримтлах тэргүүлэх бодлогыг “ажилгүйдлийг бууруулах, төрийн албаны менежмэнт, үндсэн үйлчилгээний хүртээмж, түгээлтийг сайжруулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх” хэмээн тодорхойлсон. Олон улсын хөгжлийн ассоциац болон Олон улсын валютын сангийн баг I-PRSP-ийг шинжилж үзээд Засгийн газрын бодлого нь макро эдийн засгийн тогтворжилтийг хангах, ядуурлыг бууруулах, иргэний нийгмийн болон бусад оролцогч нарыг шийдвэр гаргахад оролцуулах зэрэг асуудлыг тусгасныг өндрөөр үнэлсэн.