Syndicate content

Mongolia

Бүх нийтийн оролцоог хангах тухай Монгол улсын зорилго

Amarbayasgalan Dorj's picture
Also available in: English

Монгол улс бол хоёр хүнд нэг километр квадрат талбай ногддог өргөн уудам газар нутагтай орон билээ. Энэ утгаараа төрийн үйлчилгээг хүргэхэд зарим талаараа амаргүй байдаг ч бодлого боловсруулах үйл явцад иргэдийн дуу хоолойг нэмэх замаар эрүүл мэнд, боловсролын салбарт төрийн үйлчилгээний үр дүнг сайжруулах боломжтой юм.

Энэ чиглэлээр Монгол Улсад тодорхой ахицууд гарч байна. Ил тод байдал, нийгмийн эгэх хариуцлага, иргэдийн оролцоог сайжруулахын тулд Монгол Улсын баримтлах тодорхой  арга хэмжээнүүдийг тусгасан Нээлттэй Засаг Түншлэлийн Үйл ажиллагааны хоёр дахь төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд хамтран боловсруулсан. Засгийн газар мөн Дэлхийн Банк, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран олон нийтийн оролцоо ялангуяа нийгмийн ядуу, эмзэг бүлгийг чадавхижуулах зорилгоор нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхээр ажиллаж байна.

Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд (мөн манлайллын зах зээлд) тэгш байдлыг бий болгох нь

Jim Anderson's picture
Also available in: English
Photo: © World Bank

Өчигдөр би Монголын Хөрөнгийн Биржийн нээлтийн үеэр ОУСК санхүүжүүлж, бусад түншүүдийн* хамт зохион байгуулсан "Жендэрийн тэгш байдлын төлөө хонх цохих" олон улсын арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээ нь үйл ажиллагаа болон засаглалын бүтцэд жендерийн ялгаатай байдлыг арилгаснаар аливаа бизнес, аж ахуйн нэгж, компаниудад ямар үр өгөөжтэй болохыг онцлон тэмдэглэж, аж ахуйн нэгж, олон нийтийг тэгш байдалд уриалан дууддаг.

Энэ арга хэмжээнээс өмнө би 1996 онд хийгдсэн бүртгэлтэй компаниудын судалгаанаас өөрийн хийсэн тэмдэглэлээ гаргаж үзсэн юм. Судалгаанд хамрагдсан 249 компанийн зөвхөн 25 нь л эмэгтэй ерөнхий захиралтай байжээ. Өнөөдөр эмэгтэйчүүд дэлхийн шилдэг 100 бүртгэлтэй компаний 6 орчим хувийг эмэгтэйчүүд удирдаж байгаа нь 20 жилийн өмнөх үзүүлэлттээс бага байна.  Гэвч энэ нь ахиц дэвшил гараагүй гэсэн үг биш юм. Хамгийн сүүлд хийгдсэн Дэлхийн Банк Группын аж ахуйн нэгжүүдийн судалгаанаас харахад Монгол улс нь эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжийн тоо хэмжээгээр ижил эсвэл илүү байгаа нь ажиглагдсан юм. Хэдийгээр энэ үзүүлэлт бүс нутгийн дунджаас өндөр байгаа боловч эмэгтэйчүүд манлайллын үүрэг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд нь гол төлөв жижиг компаниуд байна. Дунд хэмжээний аж ахуйн нэгж буюу 20-99 ажилтантай компаниудын 31 хувь эмэгтэй менежертэй, 100-с дээш ажилтантай компаниудын 17 хувь л эмэгтэй удирдлагатай байна.  

Компаний дээд удирдлагад жендерийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг дэмжиж эсвэл сааруулж буй хvчин зvйлсийг илүү системтэйгээр судалж нягтлахыг шаардлагатай. Хэн ч төрөхдөө гүйцэтгэх захирал болоод төрдөггүй шүү дээ.

Тэгвэл, жендерийн тэгш бус байдал хаана байна вэ?

Харин Сингапурын тухайд та юу хэлэх вэ? Дэлхийн хамгийн шилдэг нийтийн орон сууцны хөтөлбөрийн сургамж

Abhas Jha's picture
Also available in: 中文
English Photo of Singapore by Lois Goh / World Bank

Ирэх долоо хоногт Куала Лумпур хотод болох Дэлхийн хотуудын 9-р чуулга уулзалт ойртож байгаатай холбогдуулан дэлхийн улс орнуудын төр, засгийн газрууд Шинэ Хот Суурин Газрын Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй гол сорилтуудын нэг бол тогтвортой хот, суурин газрыг бий болгоход чиглэсэн Тогтвортой Хөгжлийн 11 дэхь Зорилтын (ТХЗ) гол бүрэлдэхүүн болох чанартай, хямд төсөр орон сууцаар хангах явдал юм.
 
Латин Америкт хямд төсөр орон сууцны хөтөлбөрийн чиглэлээр ажиллаж байхдаа бидний зүгээс төр, засгийн газар өөрөө орон сууцаа барьж байгуулах нь оновчтой шийдэл биш гэж үйлчлүүлэгчиддээ байнга зөвлөсөн байдаг. Харин Дэлхийн Банкны нэртэй эдийн засагч Стив Мейогийн (харамсалтай нь агсан) хэлсэнчлэн орон сууцны зах зээл өөрөө ажиллах боломжийг бид олгох ёстой ажээ. Үүний хариуд манай үйлчлүүлэгчид "Тэгвэл Сингапурын тухайд та юу хэлэх вэ?" гэж байнга асуудаг. Сингапурын хувьд бол маш өвөрмөц онцгой, дахин давтагдашгүй гэж бид хариулдаг.

[Дэлхийн Хотуудын Чуулга Уулзалтанд Дэлхийн Банк оролцсон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. ]
 
Хоёр жил хагасын турш гоёмсог улаан-цэг шиг байшингуудтай хотод амьдарч, Сингапурт төрөөс барьж байгуулсан нийтийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж буй туршлагыг ойроос харж байсан хүний хувьд хэлэхэд Сингапурын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага, элементүүд нь алсын хараатай, холч бодлоготойгоос гадна дахин давтан хэрэгжүүлж болох зэргийг нь хэн ч хараад цочирдон гайхширмаар!
 
Сингапурын засаглалын философийг “алсын хараатай бодох, дахин эргэцүүлж бодох, хайрцагнаасаа гарч бүтээлчээр сэтгэх” гэж томъёолсон нь нийтэд алдаршсан байдаг.  Үндэсний орон сууцны хөтөлбөрийг улс орны удирдагчид хэрхэн боловсруулж, өнгөрсөн жилүүдэд өөрчлөгдөж буй нөхцөл байдал, эрэлт хэрэгцээнд тулгуурлан түүнийг хэрхэн өөрчилж байсныг энэ тодорхойлолтоос өөр тодорхой харуулах зүйл үгүй.

Өнөөдөр итгэхэд хэцүү байгаа ч 1947 онд Их Британий орон сууцны хорооны мэдээлснээр Сингапурын нийт 938,000 хүн амын 72% нь хотын төв хэсгийг бүрдүүлэх 80 квадрат километр газар нутагт амьдарч байжээ. 1959 онд Сингапур тусгаар тогтносон улс болоход Сингапур улсын нийт хүн амын 9% нь л нийтийн орон сууцанд амьдарч байжээ. Өнөөдөр Сингапурын нийт хүн амын 80% нь төрөөс барьсан орон сууцанд амьдарч байна. Эдүгээ, Сингапур хотын далайн эргийн эргэн тойронд байрлах 23 бие даасан шинэ хот суурингуудад Орон Сууцжуулалт ба Хөгжлийн Зөвлөлийн (ОСХЗ) нэг сая орчим байр бий.
 
Олон улс оронд хэрэгжүүлж чадаагүй байхад Сингапур улс хэрхэн амжилтанд хүрэв?  Хэтэрхий хялбарчлан тайлбарласан байх эрсдэлтэй ч энэхүү гайхалтай амжилтанд хүргэсэн дөрвөн чухал бүрэлдэхүүн байх шиг санагддаг:

Монголд сургуулийн өмнөх боловсролд хэн хамрагдаж чадахгүй байна вэ?

Rabia Ali's picture
English
Photo: Khasar Sandag / World Bank

Энэ жил Олон улсын Хүүхдийг хамгаалах өдрийг Монголд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэлээ. Энэ нь сургуульд суралцахаас эхлэн насанд хүртлээ хөгжих, ур чадвараа бүрэн нээж илрүүлэх боломжийг хүүхдэд олгоход улсаас анхаарч байгааг харуулж байна. Бүх нийтэд суурь боловсрол эзэмшүүлэх зорилтыг хангахад тун ойрхон очсон энэ үед хууль тогтоомж болон Засгийн газрын бодлогод өдгөө сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ын үйлчилгээг өргөжүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах асуудлыг тусгаж байна.

Хятад улсын махны эрэлт Монголд ямар нөлөөтэй вэ

Miles McKenna's picture

Also available in English

Tsetsen-Uul soum, Zavkhan province, Mongolia. Photo: Miles McKenna/World Bank

Хүнсний аюулгүй байдлын зарчмын хувьд хүнсий сүлжээнд фермээс хоолны ширээ рүү хүрэх тухай ойлголт мах, махан бүтээгдэхүүний хувьд тийм ч амаргүй байдаг. Таны ширээн дээрх шинэ мах хажуугийн фермээс эсвэл бүр дэлхийн нөгөө өнцгөөс онгоцоор 10,000 км-ийн зайг туулан ирсэн байх боломжтой.  Хүйтэн тээвэрлэлтийн гинжин хэлхээ, логистик сайжирснаар махыг тээвэрлэхэд зарим тохиолдолд хэдэн долоо хоног шаардагддаг байсныг хэдэн цаг, эсвэл хэдхэн өдрийн дотор тээвэрлэх боломжтой болгосон. Бага болон дундаж орлоготой цөөн хэдэн орнуудын хувьд махны экспорт томоохон бизнес болоод байгаа билээ.  

Монголын бэлчээрийн мал аж ахуйн баялаг түүх, малын тоо толгойн өсөлт, мөн дэлхийн томоохон зах зээлтэй газар зүйн хувьд ойрхон зэрэг нь Монголд малын махны экспортод чиглэсэн үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх томоохон боломж байгааг илтгэдэг.

Өнөөгийн байдлаар мал аж ахуйн салбар 150,000 орчим малчин айл өрхүүдийн амьжиргааг залгуулж байна. Эдгээр өрхийн ихэнх нь нэн ядуу бүлэгт хамаарагдах бөгөөд өрийн дарамттай, ядуурлын онц нөлөөллүүдэд эмзэг байдаг. Монгол улс малын махны дэлхийн үнэ цэнийн сүлжээнд нэгдэснээр эдийн засгаа өсгөх, ажлын байр бий болгох, ялангуяа хөдөө орон нутагт ядуурлыг бууруулах шинэ боломжуудыг нээх бололцоотой.

Улаанбаатар хотын өрнөл—1990-ээд он болон одоо үеийн гэрэл зургууд

Jim Anderson's picture
Also available in: English
1990-ээд онд Монголд өнгөрүүлсэн цаг мөчөөс миний харамсаж явдаг нэг зүйл бол илүү олон гэрэл зураг дараагүй явдал юм. Гэхдээ би ганцаараа тийм биш байлаа. Хүмүүс тухайн үед тэр бүр зургийн аппарат авч явдаггүй байсны дээр 35 мм-ийн Никон аппараатаа гаргаж ирэх бүрт маш олон хүн намайг ширтэж байгааг би анзаардаг байлаа. Зургийн халсийг Бээжин хотоос авч, зургаа ч мөн тэндээ боловсруулах шаардлагатай байснаас тийм ч олон зураг авч чадаагүй ч гэсэн аз болж хэдэн зураг авч үлджээ.

1997 оны хавар би Монголын албан бус салбарын тухай судалгаа хийсэн нь Монголын хувьд энэ чиглэлээр хийгдсэн анхны судалгаа байсан ба мэдээлэл маш хомс байлаа. Албан бус салбар ямар хурдацтай өссөн, ямар хэмжээтэй байсан, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс өөрсдийгөө хэрхэн харж зохион байгуулдаг, албан бус салбар дахь бизнес эрхлэлт, зах зээл хэрхэн өөрийгөө зохицуулж байсан зэрэг нь миний сонирхлыг ихэд татаж байв. 

Статистик мэдээллийг судлахын зэрэгцээ, таксиний жолооч, гутал тослогч жаалуудтай ярилцлага хийн мэдээлэл цуглуулдаг байсан энэ үе миний ажлын хувьд тэрнээс өмнө болон хойно хэзээ ч байгаагүй хамгийн сонирхолтой үе байсан. Төрийн албан хаагчдаас жижиглэнгийн худалдаа эрхлэх ТҮЦ-ний зөвшөөрлийг өгөх эсэхээ хэрхэн шийддэг байсан, албан бус (хувь хүмүүс өөрсдөө ажиллуулдаг, бие даасан) автобуснуудтай хэрхэн хамтран ажилладаг талаар ярилцлага авч байв. Ийнхүү тал бүрээс цуглуулсан түүхүүдийн хамт толилуулах тоо баримтыг цуглуулахаар Үндэсний статистикийн газар болон Улаанбаатар хотын статистикийн газартай хамтран асуулга хийдэг байлаа.

Ядуурлыг арилгах цаг нь одоо

Jim Anderson's picture
Also available in: English

Аравдугаар сарын 17 бол Ядуурлыг арилгах олон улсын өдөр. Уг нь өдөр бүр ядуурлыг арилгах өдөр байх ёстой ч тодорхой нэг өдрийг ингэж онцолсноор бидний хүрэх гэж байгаа зорилгыг илүү ойлгуулдаг юм.

Монголын ядуурлын түвшин 2010-2012 оны хооронд, мөн 2012-2014 хооронд үргэлжлэн буурсан. Ядуурлын түвшин нь эдийн засгийн өсөлттэй хамааралтай байдаг учраас энэ үзүүлэлт гайхмаар зүйл биш. Дурдсан хугацаанд иргэдийн орлого нэмэгдсэн нь ядуурлыг бууруулахад дэм үзүүлсэн. Эдийн засгийн өсөлт нь хөдөө аж ахуйгаас бусад салбарын цалин нэмэгдсэн, мөн хөдөө аж ахуйн салбарын цалингаас бусад орлого нэмэгдсэнээс үүдэлтэй. Монголын нийгмийн шилжилтийн ерөнхий төлөв байдал ч бас өөрийн хувь нэмрээ оруулсан: 2010 онд 38.8 хувьтай байсан ядуурал 2014 онд 21.6 хувь руу буусан.

Тэр үед юу болсон, харин одоо юу болж байна вэ?

Ангилал ямар учиртай вэ?

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.



Нэг жилийн өмнө Монгол улсын нэг хүнд ногдох ҮНО бага-дунд, дунджаас дээш орлоготой орнуудын босгыг давж, дунджаас дээш орлоготой орон гэх тодотголтой болсон. 1990-ээд оны удаан үргэлжилсэн хямралаас хойш бид хэр хол явсныг илтгэж байна хэмээн Монголчуудын зарим нь баярлаж байсан. Бас нэг хэсэг нь хөнгөлөлттэй санхүүжилт авах боломжид ямар нөлөөлөл үзүүлэх бол хэмээн бодлогоширч байсан. Харин бусад нь яг ийм орлоготой байж чадах уу хэмээн эргэлзэж байсан. Монголын гаргасан ахиц, дэвшил гарцаагүй үнэн боловч нийт хүн амын 22% нь ойролцоогоор 2.70 долларын орлоготой буюу үндэсний ядуурлын шугамаас доогуур орлоготой амьдарч байгааг бид бүгд мэднэ. Ийм статистик байхад “дунджаас дээш орлоготой улс” байна гэдэг юу гэсэн үг вэ?
 
Өнгөрсөн долоо хоногт Монгол улс бага-дунд орлоготой ороны ангилалд буцаад шилжлээ. Яаж яваад ийм юм болов?  Энэ чухам юу гэсэн үг вэ?

Pages