Syndicate content

Education

2007: Нарны гэрэл түгсээр: Нарны зайн гэр болон ил тод байдал

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

2007 онд Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоо руу шилжиж  инфляц “даруухан” боллоо.2008 оны сонгуулийн жилийн өмнөх жил болох 2007 онд 1990 оны огцом уналт алс холын дурсамж мэт санагдаж байлаа.
Өмнөх 2006 онд хэд хэдэн чухал төсөл батлагдсан. Сэргээгдэх эрчим хүчийг хөдөөд хүргэх төсөл (REAP) 2007 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ төсөл сүүлдээ өргөжсөн юм. Төслийн зорилго нь зуун жилийн турш шийдэгдээгүй хуучин асуудлыг орчин үеийн шинэлэг аргаар шийдэхэд оршиж байсан: Монголын хүн амын дөрөвний нэгийг эзэлдэг гэрт амьдардаг нүүдэлчин малчид эрчим хүчний давуу талыг хэрхэн хүртэж болох вэ?  Нүүдэлчин малчид үргэлж шилжин нүүдэллэж байдаг, бас бие биесээ алс зайдуу тархай бутархай суудаг, тэдний хувьд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох нь асуудлын шийдэл биш байлаа. Тэдний хувьд орчин цагийн шийдэл болох нарны эрчим хүчийг ашиглах боломжийг Дэлхийн банк болон Нидерландын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын Засгийн газрын хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний төсөл өгсөн юм. “Үндэсний хэмжээний Буман нарны гэр хөтөлбөрийн ачаар хөдөөгийн хүн амын тал хувь, малчдын 70 хувь нь эрчим хүчтэй боллоо”. Эдгээр 100.000 малчин өрх өд суурилуулсан нарны эрчим хүч үүсгэгч төхөөрөмж нь малчид гэрэлтэй байх, телевиз, радиогоо ажиллуулах, гар утсаа цэнэглэх, ахуйн жижиг цахилгаан хэрэгслүүдээ ажиллуулахад хангалттай хүрэх хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж байлаа. (Видеог үзнэ үү)

 

2006: Сургууль болгоныг номын сантай, Монголын хөдөөгийн хот, суурин болгоныг гар утас, интернэттэй болгоё

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

Монгол улс, Дэлхийн Банкны хамтын түншлэлийн 25 жилийн 16 дахь он болох 2006 оны тухай өнөөдөр авч үзье. Эдийн засаг өссөөр, жилийн өсөлтийн хурд 8.6 хувьд хүрч, ДНБ-д эзлэх аж үйлдвэрлэлийн хэмжээ 43 хувьд хүрлээ.

2006 он бол Дэлхийн Банкны хувьд гялалзсан он байсан бөгөөд энэ жил хэд хэдэн төсөл хэрэгжиж эхэлсэний нэг нь хөдөөгийн боловсролд чиглэгдсэн байсан юм.

Төсвийн зарцуулалтад хийсэн институтын болон засаглалын үнэлгээгээр хотод нэг багшид ногдох сурагчийн тоо хавьгүй өндөр байгаа нь харагдсан. Төсвийн зарцуулалтын судалгаагаар (PETS) өөр зүйлүүд ч бас ажиглагдсан. Тухайлбал, хөдөө орон нутгийн сурагчид хотын сурагчдыг бодвол шалгалтад хамаагүй бага оноо авч байгаа нь харагдсан. Энэ нь хаана сурах орчин таагүй байна, тэнд сурагчдын үзүүлэх амжилт муу байгаа уялдааг харуулсан хэрэг. Хөдөөгийн хүүхдүүдийн сургууль завсардалт өндөр байж, эрт сургуулиа орхиж байлаа. Хөдөөгийн хүүхдүүдэд сурах боломжийг илүүтэй олгох шаардлага байгаа нь дараа дараагийн жилүүдийн сэдэв байх нь тодорхой байлаа.

Монголд сайн зам, сургууль, эмнэлэг хэрэгтэй байна: Яагаад хойч үедээ зориулан хуримтлал хийх талаар энэ бүх яриа өрнөөд байна в

Gregory Smith's picture
Also available in: English

Монголын уул уурхайн салбарын орлого ойрын хэдэн жилд эрс өсөх хандлагатай байхад хүмүүс яагаад ирээдүйдээ бид юм үлдээх хэрэгтэй гээд яриад байна вэ.  Дэд бүтцийг барьж байгуулан, Монгол хүүхдүүдийг сурган, эрүүл мэндийн үйлчилгээг  сайжруулж, ажлын байр бий болгож байгаа нь хамгийн гол чухал зүйлс биш гэж үү?  Эдгээр хөгжлийн зорилтуудад хүрснээр Монгол улс нь хойч үедээ энэ бүхнийг өгч байгаа бус уу? гэсэн гайхалтай асуултууд байна.  Монгол улс эдгээрийг хийх ёстой, гэхдээ тэд нөгөө  талдаа огцом өсөлт, хөрөнгө оруулалтын үйл явц нь сүйрэлд хүргэх вий гэдгээс хамгаалах, хойч үедээ санхүүгийн хөрөнгө үлдээх гэсэн чармайлтаасаа хамааралтай байх  юм. Орлого сайтай байгаа үедээ тодорхой хэмжээгээр хуримтлуулан хадгалах нь байгалийн нөөц баялагийн үр дүнтэй удирдлагын нэг хэсэг юм.