Syndicate content

Energy

2007: Нарны гэрэл түгсээр: Нарны зайн гэр болон ил тод байдал

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

2007 онд Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоо руу шилжиж  инфляц “даруухан” боллоо.2008 оны сонгуулийн жилийн өмнөх жил болох 2007 онд 1990 оны огцом уналт алс холын дурсамж мэт санагдаж байлаа.
Өмнөх 2006 онд хэд хэдэн чухал төсөл батлагдсан. Сэргээгдэх эрчим хүчийг хөдөөд хүргэх төсөл (REAP) 2007 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ төсөл сүүлдээ өргөжсөн юм. Төслийн зорилго нь зуун жилийн турш шийдэгдээгүй хуучин асуудлыг орчин үеийн шинэлэг аргаар шийдэхэд оршиж байсан: Монголын хүн амын дөрөвний нэгийг эзэлдэг гэрт амьдардаг нүүдэлчин малчид эрчим хүчний давуу талыг хэрхэн хүртэж болох вэ?  Нүүдэлчин малчид үргэлж шилжин нүүдэллэж байдаг, бас бие биесээ алс зайдуу тархай бутархай суудаг, тэдний хувьд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох нь асуудлын шийдэл биш байлаа. Тэдний хувьд орчин цагийн шийдэл болох нарны эрчим хүчийг ашиглах боломжийг Дэлхийн банк болон Нидерландын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын Засгийн газрын хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний төсөл өгсөн юм. “Үндэсний хэмжээний Буман нарны гэр хөтөлбөрийн ачаар хөдөөгийн хүн амын тал хувь, малчдын 70 хувь нь эрчим хүчтэй боллоо”. Эдгээр 100.000 малчин өрх өд суурилуулсан нарны эрчим хүч үүсгэгч төхөөрөмж нь малчид гэрэлтэй байх, телевиз, радиогоо ажиллуулах, гар утсаа цэнэглэх, ахуйн жижиг цахилгаан хэрэгслүүдээ ажиллуулахад хангалттай хүрэх хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж байлаа. (Видеог үзнэ үү)