Syndicate content

Urban Development

Улаанбаатар хотын өрнөл—1990-ээд он болон одоо үеийн гэрэл зургууд

Jim Anderson's picture
Also available in: English
1990-ээд онд Монголд өнгөрүүлсэн цаг мөчөөс миний харамсаж явдаг нэг зүйл бол илүү олон гэрэл зураг дараагүй явдал юм. Гэхдээ би ганцаараа тийм биш байлаа. Хүмүүс тухайн үед тэр бүр зургийн аппарат авч явдаггүй байсны дээр 35 мм-ийн Никон аппараатаа гаргаж ирэх бүрт маш олон хүн намайг ширтэж байгааг би анзаардаг байлаа. Зургийн халсийг Бээжин хотоос авч, зургаа ч мөн тэндээ боловсруулах шаардлагатай байснаас тийм ч олон зураг авч чадаагүй ч гэсэн аз болж хэдэн зураг авч үлджээ.

1997 оны хавар би Монголын албан бус салбарын тухай судалгаа хийсэн нь Монголын хувьд энэ чиглэлээр хийгдсэн анхны судалгаа байсан ба мэдээлэл маш хомс байлаа. Албан бус салбар ямар хурдацтай өссөн, ямар хэмжээтэй байсан, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс өөрсдийгөө хэрхэн харж зохион байгуулдаг, албан бус салбар дахь бизнес эрхлэлт, зах зээл хэрхэн өөрийгөө зохицуулж байсан зэрэг нь миний сонирхлыг ихэд татаж байв. 

Статистик мэдээллийг судлахын зэрэгцээ, таксиний жолооч, гутал тослогч жаалуудтай ярилцлага хийн мэдээлэл цуглуулдаг байсан энэ үе миний ажлын хувьд тэрнээс өмнө болон хойно хэзээ ч байгаагүй хамгийн сонирхолтой үе байсан. Төрийн албан хаагчдаас жижиглэнгийн худалдаа эрхлэх ТҮЦ-ний зөвшөөрлийг өгөх эсэхээ хэрхэн шийддэг байсан, албан бус (хувь хүмүүс өөрсдөө ажиллуулдаг, бие даасан) автобуснуудтай хэрхэн хамтран ажилладаг талаар ярилцлага авч байв. Ийнхүү тал бүрээс цуглуулсан түүхүүдийн хамт толилуулах тоо баримтыг цуглуулахаар Үндэсний статистикийн газар болон Улаанбаатар хотын статистикийн газартай хамтран асуулга хийдэг байлаа.

2004: Уул уурхай илүү гүн нэвтэрье

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

Монгол улс болон Дэлхийн Банкны 25 жилийн хамтын ажиллагааны түүхийг эргэн харж байгаа цувралынхаа энэ удаагийн дугаараар бид 2004 оныг авч үзнэ. 2004 онд Монголын эдийн засгийн өсөлт 10.4 хувьд хүрсэн юм. 15 жилийн дараа нэг хүнд ногдох орлого 1989 оны түвшинд очлоо. Монгол уул уурхай ид цэцэглэж, 2004 оны гол салбар уул уурхай байлаа.

“Монголын Уул уурхайн салбар” судалгаанд өгүүлснээр улс орны ирээдүйг удирдах чиглэл нь “олборлох аж үйлдвэрийг хөгжүүлж Монголын дунд хугацааны өсөлтийг бий болгох, ингэснээр эдийн засгийн өсөлтөд түлхэц болж, улмаар ядуурлыг бууруулах, бүс нутгийн хөгжлийг хангах” гэсэн байдаг. Энэ судалгаа нь 2003 онд хийгдсэн бөгөөд хөрөнгө оруулагчдын боломжит бүх хандлагыг дүгнэн үзэж, уул уурхайн салбарын менежмэнтийг сайжруулах болон хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх зөвлөмж өгсөн. Мөн уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдэд  хүртээмжтэй байж нийгэмд чиглэсэн хөтөлбөрүүдийг дэмжих, төр засгийн зүгээс уул уурхайн салбарын өсөлтийг хангахуйц дэд бүтцийг бий болгохыг бас зөвлөсөн. "Уул уурхайн салбарын өсөлтийг хангахад шаардлагатай асуудлуудыг Засгийн газар шийдэх ёстой, тухайлбал, санхүүгийн тогтворгүй бодлого баримтлахаа больж, нэмж өр тавихгүй байх, байгалийн баялгийг хэт хянахгүй  байх, хилээр нэвтрэх явцад байгаа хязгаарлалт, эрдсийн бус экспортод үзүүлж байгаа сөрөг нөлөө харж үзэх”-ийг дурдсан байдаг.

Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдлийг бууруулах цаг болсон

Axel van Trotsenburg's picture

Албан бус орчуулга.

Хаа нэгтээ ямар нэг гамшиг тохиолдож, хүний амь эрсэдсэн, бэртэж гэмтсэн, иргэдийн орон байр сүйтгэгдсэн, амьжиргаагаа алдсан гэсэн мэдээг сонсоод дараагийн гамшиг болохоос өмнө дахин ийм эмгэнэлт үр дагавар амсахгүйн тулд бид урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг би мэддэг.
 

Сендай хотноо болох Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн бага хурлаар бид бодлого боловсруулагчид, олон улсын оролцогч талууд гамшгийн эрсдлийг бууруулах ажлыг удирдан зохион байгуулах учиртай гэсэн Хюгогийн зарчмыг эцэслэн тохирох боломж байна. Сендайн бага хурал гамшгийн эрсдлийг болон ядуурлыг бууруулах шинэ арга замыг эрэлхийлэх боломж юм.

Байгалийн гамшгийн хор хөнөөл дэндүү их байна. Сүүлийн 30 жилд 2,5 сая хүний амийг авч, 4 их наядын хохирол учирч тэр чинээгээр хөгжлийг хойш татжээ.

Хөгжилд хүргэх зам: Монгол улсад дэд бүтцийн хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах таван арга зам

Zahid Hasnain's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

Уул уурхайн салбарын хурдацтай өсөлттэй холбоотойгоор  Монгол улсын Засгийн газрын дэд бүтцийн салбарын төсөв сүүлийн 10 жилд 35 дахин өссөн байна. Гэвч Улаанбаатар хотын цоорхой замаар аялах, хотыг дүүргэсэн, ялангуяа гэр хорооллын утааг амьсгалах үедээ энэхүү өсөлтийг мэдрэхийн аргагүй.

Миний бие оролцсон Дэлхийн Банкны нэгэн шинэ судалгааны  тайланд  энэхүү өсөн нэмэгдэж буй дэд бүтцийн төсөв, зарцуулалтын үр шим нь сайн дэд бүтэц, үр дүнтэй, цэвэр халаалт, сайжруулсан ус, эрүүл ахуйн үйлчилгээний хэлбэрээр Монгол улсын иргэдэд хүрч чадахгүй байгаа талаар тусгасан.