Syndicate content

2013: Уул уурхайн оргил үед төсвийн санхүүжилтэд учирсан сорилт

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

Монгол улс Дэлхийн Банкны гишүүн болсноос хойших 25 жилийн түүхийг бид эргэн харж байгаа, өнөөдөр бид 2013 оны тухай яръя. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 20 хувьд ч хүрэхээргүй болтлоо буурлаа. Гэтэл хэдхэн жилийн өмнө энэ үзүүлэлт 50 хувьд хүрч байсан юм. Гэсэн ч өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийгдсэн хэвээр, харин инфляц нэг оронтой тоон дээр байлаа.

Уул уурхай ид цэцэглэж байх үед хийсэн дүн шинжилгээгээр дэд бүтцийн тэлэлтийг хэрхэн хангах нь асуудал болж байсан юм. Энэ судалгааны товч танилцуулгыг хамтран бичсэн хүн дараах зүйлийг бичсэн байсан: “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд уул уурхайн орлогоос төрийн санхүүжүүлсэн дэд бүтцийн хөрөнгө 35 дахин өссөн. Гэвч та Улаанбаатарын энхэл донхолтой замаар машин барьж явахдаа, эсвэл хотын утаатай агаарыг, нэн ялангуяа гэр хорооллын агаарыг амьсгалахдаа та энэ талаар мэдэхгүй. Энэ судалгаагаар зарцуулалт ингэж өссөн ч үүний үр дүн нь Монголын иргэдийн амьдралд яагаад харагдахгүй байна вэ, тухайлбал, сайхан дардан зам, үр ашигтай бөгөөд цэвэр халаалт, чанартай ундны ус, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин” гэсэн. Судалгаа төслүүдийн төлөвлөлт муу байгааг хэлж, хэрхэн сайжруулах арга замыг хэлж өгсөн.


2013 онд Баялгийн бие даасан, үр ашигтай сангийн судалгааны ажил хэвлэгдсэн. Судалгаа хийсэн хүний нэг нь өөрийн блогтоо ингэж асуусан юм. “Монголд сайн дардан зам, сайн сургууль, сайн эмнэлэг хэрэгтэй. Тэгвэл яагаад бүгд ирээдүйд хэрэглэх мөнгөө хуримтлуул гэж яриад байгаа юм бэ? Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулж, үүнийгээ хуримтлуулан, хуримтлуулсан мөнгөө хэцүү цаг ирэх үед боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбартаа ашиглана гэж ярьж байна” гэж. “Олон нийтийн санаа бодлыг тусгасан улс төрийн дэмжлэггүйгээр хуримтлал үүсгэх боломжгүй. Монгол улс төсвийн алдагдлыг хязгаарлах Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуультай. Гэвч энэ нь тодорхой дансанд мөнгө байршуулахаас гадна зарим нэг засвар өөрчлөлтийг шаардаж байгаа. Гэхдээ хуулийн дагуу төсвийн гадуурх зарцуулалтад анхаарал хандуулахгүй байж болно, 2012 он бол үүний жишээ, одоо харин 2013 он болж байна, тиймээс өмнө дурдсан байдлаас урьдчилан сэргийлж болно” гэж судалгаанд дурдсан.

2013 онд өсөлт 11.6 хувь байсан ч дээрх блогт бичсэнээр “Монгол өсөлт, уруудалтын аль алиныг мэднэ” хэмээн анхааруулж Чили улсаар жишээ авсан. “Зэсийн үнэ огцом өсөх үед Чили мөнгөө хуримтлуулж хадгалсан бөгөөд 2008 оны санхүүгийн хямралын үед энэ мөнгөө авч хэрэглэсэн юм. Боловсрол, эрүүл мэндийн салбар болон зам барихад ашигласан мөнгийг уул уурхайн орлогоос санхүүжүүлсэн. Энэ асуудлаар Чили улс төр, нийгмийн зөвшилцөл хийсэн” хэмээн бичсэн. Ийм зөвшилцөл энэ сайн цагт Монголд байгаагүй, одоо цаг хүндрэх үед төсвийн ачаалал хэцүүхэн бөгөөд шаналгаатай байна.

Улаанбаатар хотын Санхүүгийн судалгаа нь хотын захиргааны болон дүүргүүдийн  санхүүгийн систем хэрхэн явагддагыг ойлгуулсан. “Хотын орлогын эх үүсвэр хаана байна, үйлчилгээ үзүүлэхэд гарч байгаа зардал,үүнийг зохицуулж байгаа хууль эрх зүйн үндэс, төсвийн тайлагналтыг авч үзсэн. Энэ судалгаагаар системийн алдаа байгааг тодорхойлсон бөгөөд энэ алдаа нь хотын дэд бүтэц болоод нийгмийн үйлчилгээг хүргэхэд илүү үр ашигтай байж, шударгаар хуваарилах зарчмыг алдагдуулж байна” гэж үзсэн.

Дэлхийн Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр (GAFSP) Мал аж ахуйн маркетингийн төсөл (LAMP) хэрэгжсэн. Энэ төсөл “сонгосон аймаг, суманд орон нутгийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдлыг дээшлүүлж, зах зээлд хүртээмжтэй байх, мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн системийг бий болгох” зорилготой байсан юм. Зах зээлд хүрэх боломж хязгаарлагдмал, үнэ болоод чанарын харилцан хамаарал, мал аж ахуйн асуудлыг малын эрүүл мэнд, үржил, селекц, тэжээл гээд цогцоор нь авч үзэх хэрэгтэй гэдэгт төсөл анхаарлаа хандуулсан.

Мөн 2013 онд хийгдсэн хэд хэдэн судалгаагаар хөдөлмөрийн зах зээлд жендерийн ялгаа байгааг мөн уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг ихээхэн ашиглаж байгааг харуулсан. Санхүүгийн салбарын чадавхийн талаар хийсэн судалгаа нь сүүлд санхүүгийн боловсролын стратегийг дэмжихэд хэрэг болсон. Мөн 2013 дэлхийн 12 улс бар хамгаалах олон улсын шинэ санаачилгад нэгдэн орсон бөгөөд барын амьдарч байгаа нутгийг экосистемийг хамгаалах үүрэг хүлээсэн.

Дараагийн удаа бид 2014 оны тухай ярина, үүгээр бид мэдээллийн технологийн тухай, боловсролын тухай, орон нутгийн асуудлын тухай ярилцана.

Таехун Лигийн хамтаар бэлтгэв.

Add new comment