Syndicate content

1994: Эдийн засгийн агшилтын бодит зардлыг үнэлсэн нь

Jim Anderson's picture
Also available in: English

Албан бус орчуулга.

Өнөөдөр бид 1994 оныг эргэн санацгаая. 1990 оны эхээр эхэлсэн эдийн засгийн уналт саармагжин өсөлт тогтворжиж байлаа. Гэсэн хэдий ч эхэн үеийн шилжилтийн үр дүнд олон салбар хүнд хохирол мэдэрсэн юм. “Боловсролын салбарын санхүүжилтийн судалгаанаас харахад 1990 оноос 1992 оны хооронд засгийн газрын боловсролын салбарын санхүүжилт 57.6, 56.0 хувиар хасагдсан дүр зураг харагдаж байна. Тухайн жил төсвийн зарцуулалт дотоодын нийт бүтээгдэхүүний агшилтаас даруй 3 дахин багасч, 1993 оны боловсролын салбарын төсөв 15.2 хувиар танагдсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний 3.8 хувьтай тэнцэж байв.”

Сургууль завсардалд ерөнхийдөө нэмэгдсэн дүр зургийн гол дүрд сумын төвд дотуур байранд суудаг малчдын хүүхдүүд хохиров. “1992 онд нэгдүгээр ангид орсон хүүхдийн тоо 1989 оныхоос 2 дахин бага байв. Бүтэц, төсвийн өөрчлөлтийн хатуу үр дүнг газар дээр нь мэдэрдэг бүлэг сумын хүүхдүүд юм.” Малчдын хүүхдүүдийг боловсролтой болгох өнөөдрийг хүртэл Дэлхийн Банкны Монгол улс дахь хөтөлбөрийн чиглэлд бий.

Английн хүүхдийг ивээх сантай хамтран хийсэн судалгаанд “нийгмийн өгөгдлүүд өөрчлөгдөж, хэрэгцээ шаардлага мөн адил хувьсч буй энэ үед хөгжлийн үйл ажиллагааны чиглэлээ нийгмийн бүлгүүд рүү чиглүүлэх нь зүйтэй” гэж үзэж байв. Нийгмийн бүлгүүдэд чиглэсэн буюу хоршоололд тулгуурласан аргачлал Монгол улс дахь хамтын ажиллагааны тулгуур багана болсон юм. 1994 онд гарсан бусад бодлогын зөвлөгөөнүүдээс энэ аргачлалыг өнөөдрийг хүртэл шүүн хэлэлцсээр байгаа билээ.“Ядуу иргэдэд чиглэсэн хөтөлбөрүүдийн аргачлалыг илүү хөгжүүлэх шаардлагатай. Өмнөх систем бүх нийтийг хамруулах зорилгоор нэг хүнд бага нөөц ноогдож байв. Засгийн газар хэдий нийгмийн эмзэг бүлгүүдийг тодорхойлж байсан авч тус бүлэгт хамаарагдах зарим хүмүүсийг эмзэг гэж тодорхойлоход хүнд байлаа. Амьжиргааны түвшинг шударгаар тогтоох механизм нэвтрүүлэх шаардлагатай авч зөвхөн дотоодын нийгмийн болон засаг захиргааны системийг талаар иж бүрэн ойлголт авсан даруй нэвтрүүлэх нь зөв” гэжээ. (2015 онд хийгдсэн нийгмийн халамжийн хөтөлбөрүүд мөн үүнтэй ижил саналуудыг дэвшүүлсэн юм.)

Эдийн засаг эргээд багахан хэмжээнд өсч байсан нь  боловсролын тогтолцоо болон эмзэг бүлгүүдэд анхаарал хандуулах боломжийг олгосон хэдий ч 2.1 хувийн өсөлт хангалтгүй мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт дотоодын нийт бүтээгдэхүүний 0.7 хувьтай тэнцэж байв.

Эдийн засаг хөдөлсөн ч эрчээ авах шаардлага үүсэв. Орхигдсон дэд бүтцийн салбарт анхаарал халамж дутагдаж байв. Өнөөдрийг хүртэл төмөр зам,  зам тээврийн элэгдэл, үйлчилгээний хангамжинд Тээврийн Салбарын Шинэчлэлийн Төсөл туслалцаа үзүүлсээр байна. Тээврийн дэд бүтэц дангаараа хангалтгүй юм.
 
1994 оны макро эдийн засгийн удирдлагын тэргүүлэх эрэмбэ судалгаанд эдийн засаг сэргэж буй зарим үзүүлэлтүүд ажиглагдаж байлаа: зарим салбарын оролцоо нэмэгдсэн үзүүлэлт, экспорт тэлсэн үзүүлэлт ба өмнөд хөрштэй хийсэн худалдаа нэмэгдсэн үүнд нөлөөлжээ. “Арав гаруй жилийн өмнө маш бага хэмжээгээр харилцан худалдаа хийдэг байсан Хятад улс Монгол улсын экспортын бараг гуравны нэгийг хангаж эхэлжээ.” Энэ хандлага цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

Тус тайланд мөн анхааруулгууд байлаа: “Инфляцтай хийж байгаа тэмцэл дөнгөж эхлэж байсан гэдгийг төвбанкны суурь үзүүлэлт жилд 100 хувиар өсч байсан мөн тухайн саруудад төрийн өмчит байгууллагуудад өгч байсан татаас, зээлүүд харуулж байлаа..”

Банкны систем, зээлийн хүүгийн огцом өсөлт болон бусад санаа зовних үзүүлэлтүүдээс ямар сөрөг үр дүн гарч болохыг тус тайланд онцлохдоо:
“1990 оноос 1992 оны хооронд бодит цалин 2 дахин буурсан бөгөөд өрхийн судалгааны үр дүнгээс 1993 онд 3 дахин буурсан дүр зураг харагдаж байв. [*]  Албаны тоон үзүүлэлтээс харахад ядуу бүлэгт багтдаг иргэдийн тоо 1992 онд 16% байсан бол 1994 оны 4-р сарын байдлаар 26.5 болж өссөн юм. 4 хүн тутмын нэг нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэр бүлд хамаарч байлаа.... энэхүү ядуурал ба ажилгүйдлийн сөрөг үзүүлэлтүүд Монгол улсын өсөлтийг тогтворжуулахад өндөр босго болж байлаа.”
Улаанбаатар хотын хар зах 1994 он. Гэрэл зургийг Жэймс Андерсэн
Үүний дараа бид 1995 оныг эргэн харцгаана. Тэр жил нийгмийн эмзэг бүлгүүдэд чиглэсэн ядуурлыг бууруулах төсөл анх хэрэгжсэн билээ.

* 1994 онд ядуурлын үзүүлэлтийг хэмжих нэгж өнөөдрийнхөөс доогуур байсан тул өнөөдрийн үзүүлэлтүүдтэй шууд харьцуулан дүгнэх боломжгүй юм.

Шагдарын Болдбаатартай хамтран бэлтгэв.

(Бидний 25 жилийн аялалыг 25 өдөрт багтаан хүргэж буй цуврал нийтлэлийг эндээс болон твиттер түлхүүр үг #WBG_Mongolia25th ашиглан дагах боломжтой.)

Add new comment