1992 он – Монгол улсын шинэчлэл түргэсэн, сорилтууд тулгарсан жил

This page in:

Албан бус орчуулга.

ImageМонгол улс Дэлхийн банкны хамтын ажиллагааны 25 жилийг эргэн дурсах нийтлэл 1992 оноор үргэлжилж  байна. Шинэчлэлийн ажлыг гардан гүйцэтгэгчид улс төр, эдийн засгийн томоохон өөрчлөлтүүд нь зайлшгүй гэдгийг төсөөлж байсан бөгөөд үйл ажиллагаа нь дуусч буй төрийн байгууллагууд шинээр их хурлын сонгуулийг явуулан, шинэ үндсэн хуулийг батлах ажлаар жилийн сүүлчийг дуусгав. Хэдий шинэчлэл явагдаж байсан ч тэр жил эдийн засгийн байдал улам хүндрэн дотоодын нийт бүтээгдэхүүн 9.3 хувь болж буурав. Монгол улс институциуддаа шинэчлэл хийхтэйгээ зэрэгцээ эдийн засгийн хурц уналттай тэмцэж байв. Энэхүү үед нь Дэлхийн банк  үйл ажиллагаануудыг дэмжиж ажиллахын зэрэгцээ санал зөвлөмжөө өгсөөр байв.
 
Өмнөх жил батлагдсан техникийн туслалцаа үзүүлэх, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх төсөл хэрэгжиж эхэлсэн байв. “Шилжилтийн үеийн улс”  хэмээх ойлголт шинэ хэвээр, ухагдахуун ойлголт муутай байсан тул Дэлхийн банкны мэргэжилтнүүд өөрсдийн задлан шинжлэх чадвар дээрээ тулгуурлан асуудлын үндэс суурийг олж илрүүлэн түүнд тохирсон арга замыг олж санал болгохыг хичээж байв.  Ямар чухал асуудлуудын талаар авч үзэж байсныг нэгэн баримт бичгийн зорилтыг тодорхойлон бичсэнээс  харж болох юм. Тухайн зорилт дээр - Монголын эдийн зэсгийн гол зан чанаруудыг тодорхойлохын тулд  бүтцийн өөрчлөлт болон нийцүүлэлт тохиргоо хийх зорилготой танилцуулсан шинэчлэлтийн зураглалыг гарган Монголын засгийн газарт шаардлагатай болж магад эдийн засгийн хүндрэлийг давах, урт хугацааны хөгжлийг бий болгох тусламжийн гол цөмийг тодорхойлох. – яах аргагүй чухал асуудал.
 
Image
Denizer and Gelb, 1992.  “Mongolia--Privatization and System
Transformation in an Isolated Economy”, World Bank Policy
Research Working Paper 1063.
Шаардлагатай тохиолдолуудад цаг хугацаанд нь байнгын үнэлгээ хийж ажилаа улам сайжруулж байлаа. Дээр дурьдсан “Хөгжиж буй Монгол” баримт бичгийн зохиогчидийн дурьдсанаар “капиталист нийгмийн ямар ч уламжлалгүй , чөлөөт зах зээлийн туршлага байхгүй улсын хувьд шинэчлэл Монгол улсын хувьд загатнасан газар нь маажсан мэт тэднийг шаламгай хөдөлгөж байна. Эдийн засгийн байдал нь бие махбодь, институци, удирдах түвшиндээ хүнд байдлуудыг даван туулах шаардлагатай тулгарсан цөөхөн хэдэн социалист улсуудын нэг юм.”
 
Эдийн засгийн харилцан  туслалцаа үзүүлэх зөвлөл (CMEA) жилийн өмнө татан буугдаж худалдаа болон эдийн засгийн туслалцааны харилцаа муудаж байсан нь Монгол улсад хүндээр тусч байлаа.
 
Тус хүндрэлийг "Монгол улс - Тусгаардлагсан эдийн засгийн өмч хувьчлал ба системийн шилжилт" судалгаанд онцолсон байдаг.
 
"Монгол улсын газар зүйн байршил болон эдийн засгийн онцлог нь зөвлөлтийн эдийн засгаас салан дэлхийн зах зээлд оролцох процессийг хүнд болгож байна.  Болгар улстай харьцуулан харахад, CMEA зөвлөлөөс салаад тус улс дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийгн худалдааны алдагдал хүлээсэн байхад Монгол улс зөвлөлтийн тусламж зогсоход ДНБ-ий 30 хувийг алдсан байв. Болгар улсын экспортын 30% нь хөрвөгч валют байсан ба энэ дүн тухайн улсын ДНБ даруй 15 хувийг эзлэж байв. Монгол улсын хөрвөгч валют ДНБ-ий дөнгөж 1 хувьд хүрч байна."
 
Энэхүү тайлан өмч хувьчлалын тасалбар тараасан хөтөлбөр болон (худалдааны тохиролцоонууд ба тусламж зогссоноос үүдсэн) бараа материалын хомсдол ба зах зээлийн эдийн засаг руу хөдөлсөн хөдөлгөөний талаар онцолжээ.
 
Тайлан дээр ажилласан судлаачид түргэн хугацаанд боловсруулж хэрэгжүүлсэн томоохон реформуудын дараа эдийн засагт удаашрал ажиглагдсан ба өөрчлөлтийн хуваарьт шинэчлэл хийж аажмаар шилжих хандлага дээр тохирсон гэж бичжээ.
 
1992 онд тасалбараар өмч хувьчлал хийх хөтөлбөрт бэлдэж байсан бөгөөд эхний хүснэгтээс харахад, мөн миний л мэдэх хүрээнд, тухайн үеийн Дэлхийн банкны тайлангууд хичнээн хэмжээний хувьцаа тасалбараар борлуулагдаж байсан тал дээр анхаарлаа хандуулж байжээ.
 
Маргааш бид бүхэн 1993 онд Монголын хувийн сектор хэрхэн хөл дээрээ босч байсан талаар ярилцана.
 
*Пунцагийн Тина болон Баясгалангийн Болороо нарын хамт бэлтгэв.
 
Бидний 25 жилийн түүхийг 25 өдөрт багтаасан аялалыг эндээс болон твиттер түлхүүр үг #WBG_Mongolia25th ашиглан дагаарай.

Authors

Jim Anderson

Lead Governance Specialist, World Bank

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000