Далайн хар шуурга, циклонгүй Улаанбаатар хотод үерийн аюул нүүрлэнэ гэв үү, үгүй байлгүй дээ?

This page in:

Албан бус орчуулга.

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг багасгах нь

Циклонд хамгийн өртөмтгий Манила хотод төрж өссөн миний хувьд  Монгол Улсад  анх ирэхдээ зах хязгааргүй  өргөн уудам тал нутаг, ,  хөх  тэнгэрээр нүдээ хужирлана  гэж бодож байлаа. Үнэхээр  өргөн уудам тал нутаг , хөх цэнхэр тэнгэр  миний нүдийг хужирласан, харин Монгол Улсын  нийслэл Улаанбаатар бол миний урд өмнө нь  амьдарч, ажиллаж байсан олон хотоос нэг их ялгаагүй юм байна  гэдгийг төдөлгүй ойлгосон.
 
Энд  хурдацтай өсөн дэвжиж байгаа  хотын дуу  чимээ бий. Хөдөө орон нутгаас илүү боломжтой амьдралын төлөө хүмүүс  Улаанбаатар хотод шилжин ирсээр байгаа бөгөөд  Монгол улсын  нийт хүн амын гуравны нэгийнх нь гэр орон болжээ. Улаанбаатар космополитан хот болсоор, энд куба тогоочтой куба зоогийн газар хүртэл бий бас Азийн бусад хотуудын  нэгэн адил Улаанбаатарт ч үер усны аюул тохиолддог.
 
1953-2013 онуудад тохиолдсон  34 үерийн 60 хувь нь 2000-2009 оны хооронд болжээ. 1966 оны үерийг “үнэхээр  томоохон хэмжээний үер” байсан гэдгийг монголчууд одоо ч гэсэн  дурсан ярьдаг . Гэвч  тэр үеп  Улаанбаатар хотын хүн ам ердөө 200.000 байсан бол одоо нэг сая 300 мянганд хүрээд байна.    

Улаанбаатар хотын Засаг захиргаанаас  2015 оны зургадугаар сард гаргасан Үерийн эрсдлийн менежментийн бичиг баримтад дурдсанаар 1966 оных шиг их  хэмжээний үер одоо тохиолдвол хотод   80 сая ам.долларын эдийн засгийн хохирол учрах аж. Үерийн онц аюултай болон дунд зэргийн аюултай гэгдэж байгаа бүсэд 200000 иргэн, орон сууцны 600 барилга, 31000 гэр, 190 сургууль, цэцэрлэг болон эмнэлэг байрлаж байна. Сэлбэ голын дунд хэсэгт байдаг өндөр хүчдэлийн станц зэрэг дэд бүтцийн томоохон байгууламжийг энд оруулж тооцсонгүй.
 
Уур амьсгалын хувьд  гандуу байдаг энэ хотын  хөгжлийн хэтийн төлөвлөлтөнд  үерийн аюул, эрсдэлийн үнэлгээнд суурилагдаагүй байна. Хуулийн дагуу Монголын иргэн бүр 700 метр квадрат газрыг хувийн хэрэгцээнд өмчлөх эрхтэй. Энэ нь гэр хороолол хязгааргүй тэлэх нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд уулын энгэр, үерийн далангийн ойролцоо иргэд олноор суурьших болсон. Энд ихэвчлэн бага орлоготой иргэд амьдарч байгаа бөгөөд үйлчилгээний болон дэд бүтцийн хангамж дутмаг байгаа нь тэднийг үерийн аюулд илүү өртөмтгий болгож байгаа.
 
Өөр нэг  хүчин зүйл ч нөлөөлж байна. Хог хаягдлыг зайлуулах оновчтой менежмент байхгүйгээс  Нийслэлийн үерийн ус зайлуулах системд муугаар  нөлөөлж байна. Хуучирсан ус зайлуулах хоолой болон үерийн далангуудын засвар үйлчилгээ маш муу байгаа бөгөөд зарим хэсгийг нь  нурааж оронд нь    шинийг барихаар төлөвлөж  байна.  Мөн  гол горхиуд  хаагдаж боогдсон байдалтай байгаа нь үерийн усыг  зайлуулах боломжийг бууруулж байна.
 
Дан үерийн аюул, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ  хангалтгүй бөгөөд түүний  тохиолдож болох   олон олон учир шалтгааныг бодолцох хэрэгтэй юм.  Цаашид зун Улаанбаатар хотод аадар борооны улмаас уруйн үер тохиолдог нь  үерийн ганц шалтгаан биш байх  болно.
 
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх стратег нь хэд хэдэн боломжит арга хэмжээнүүдээс бүрдэнэбагтаах .
 
Иргэд олон нийт, холбогдох  мэргэжлийн  хүмүүс,  шинжээчдийн  хэлэлцүүлэг, судалгааны ажлын дүгнэлтийн үр дүнд үерийн эрсдэлийн менежментийн стратегийн таван чиглэлийг боловсруулна  гаргалаа. Үүнд, 
  1. Голын сав газрыг хамгаалах. Туул, Хараа голын сав газрыг нөхөн сэргээж, ойн сав газар болон ойг хамгаалснаар хөрсний элэгдлийг бууруулж, ингэснээр голын урсацыг тогтоох юм,
  2. Хот төлөвлөлтийг уян хатан болгох. Газар ашиглалтыг сайжруулснаар үерийн аюулыг багасгаж болно, мөн хог хаягдлын менежментийг хотын дэд бүтцийг илүү төгөлдөржүүлэх замаар шийдэх,
  3. Үерээс хамгаалах дэд бүцийг сайжруулах. Үерээс хамгаалах байгууламж, дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ус зайлуулах сувгийн сүлжээг, нэн ялангуяа гэр хороололд сайжруулах,
  4. Иргэдийн аюулгүй байдал. Нийгмийн болон онцгой байдлын үеийн үйлчилгээг хөгжүүлэх замаар иргэд, олон нийтийн үерт өртөмтгий байдлыг бууруулж болно, гамшгийн үеийн байдалд бэлтгэлтэй байлгах, урьдчилан сэргийлэх дохиог өгөх зэргийг энд ойлгоно,
  5. Сайн засаглал болон үерийн эрсдэлээс хамгаалах үр ашигтай менежмент. Үерийн эрсдэлээс хамгаалах менежментийг хэрэгжүүлэх байгууллагуудыг бэхжүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  байгууллагуудын  үүрэг  хариуцлагыг дээшлүүлэх.
 Улаанбаатар хот Азийн мега хотуудын нэг нь  болж магадгүй юм. . Гэвч түүнд үерийн аюул тохиолдох үед тэдэнтэй ижилхэн  саад бэрхшээлтэй учирна. хотын захиргаа Улаанбаатар хотын захиргаанаас  үерийн аюул, хор хөнөөлийг сайн ойлгосноор илүү аюулгүй байлгах арга хэмжээг авч чадна. Дээр өгүүлсэн үерийн эрсдэлийн менежментийн  стратегийн таван чиглэлийг ойлгож, хэрэгжүүлсэнээр  хүн амын талаас илүү нь оршин суудаг Улаанбаатарыг аюул, эрсдэлгүй  байлгах болно.

Authors

Artessa Saldivar-Sali

Senior Infrastructure Specialist, World Bank

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000