Албан бус орчуулга.
Монгол улс Дэлхийн Банкны гишүүн болсноос хойших 25 жилийн түүхийг эргэн сөхөж байгаагийнхаа хүрээнд өнөөдөр бид 2009 оны тухай ярина. АНУ-аас эхэлсэн дэлхийн санхүүгийн хямрал өмнөх жил нь Монголын эдийн засагт нөлөөлж, 2008 оны сүүл, 2009 он бүхэлдээ хүнд байлаа. Дэлхийн ашигт малтмалын үнэ шалдаа бууж, 1993 оноос хойш Монголын эдийн засгийн өсөлт анх удаа хасах гарлаа. Хурдтайгаар муудаж байсан эдийн засгийн өөрчлөлтүүдийн мэдээллээс хоцрохгүйн тулд Дэлхийн Банк улирал тутам гаргаж байсан Эдийн засгийн төлөв байдлын тоймоо сар болгон гаргадаг боллоо. 2009 оны дөрөвдүгээр сарын тоймоос уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэгхэн жилийн дотор хэрхэн хурдтай унасныг харж болно.
Эдийн засгийн дүн шинжилгээ нь нөхцөл байдал ямар хэцүү байгааг илтгэж, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг харуулж байлаа. Монгол улсын Засгийн газар Дэлхийн Банкнаас гадна ОУВС, Азийн Хөгжлийн Банк, Японы Засгийн газар зэрэг түншийн хамтаар хямралын эсрэг арга хэмжээ авлаа. Эхний ээлжинд Дэлхийн Банкны хөгжлийн бодлогын зээлийн хүрээнд 40 сая ам.долларыг бодлогын шинэчлэлд зориулсан. Энэ төслийн хүрээнд Засгийн газар төсвийн бодлогыг, тэр дундаа төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтыг сайжруулж, ингэхдээ суурь дэд бүтцийг хөндөхгүй хамгаалж байхыг хичээсэн. Мөн уруудаж байгаа энэ цаг үед ядуучуудыг хамгаалах нийгмийн халамжийн бодлогыг явууллаа. Мөн санхүүгийн салбарын итгэлцлийг бэхжүүлэхэд анхаарч, нэн ялангуяа банк, зохицуулах үүрэг бүхий байгууллагын итгэлцлийг сайжруулж, уул уурхайн бодлогыг татвар, төрийн эзэмшлийн асуудалтай уялдуулан тодорхойлсон. Санхүүгийн дэмжлэгээс гадна бодлогын шинэчлэлийг дараа жил нь хийсэн.
A very timely Public Expenditure and Financial Management Review, completed in January of 2009, urged the government “to adopt a transparent, 2009 оны нэгдүгээр сард Төсвийн зарцуулалт, санхүүгийн менежмэнтийн тойм гарсан нь цагаа олсон хэрэг байв. Энэ тайланд “Засгийн газрыг төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг олон жилээр төлөвлөж, ил тод байлгахыг” уриалсан. Үүнд Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг батлах асуудал орж байлаа. Энэ хууль нь уул уурхайн салбарын оргил үед хуримтлал үүсгэж, хуримлалаа уруудах цаг үедээ хэрэглэх тухай юм. Хуулийнд заасны дагуу парламент Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу төсөвт тодотгол хийж болох юм.
Дэлхийн Банкны боловсруулсан Монголын стратегийн тойм эдийн засаг тогтворжтол 18 сараар хойшлогдож, харин үүсэн нөхцөл байдлыг даван туулахад гүүр болох Завсар дундын стратегийн баримт бичгийг (ISN) Монголын Засгийн газартай хамтран боловсруулж баталсан. Энэ баримт бичиг нь /ISN/ гурван зүйлд чиглэсэн юм. Нэгдүгээрт, макро эдийн засаг болон төсвийг тогтвортой байлгах, хоёрдугаарт, ядуу болон эмзэг хэсгийг хамгаалах, гуравдугаарт, уул уурхайн хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангаж, хөрөнгө оруулалтын өрсөлдөхүйц орчин бүрдүүлэхэд чиглэсэн.
2009 онд Дэлхийн Банк Үндэсний статистикийн тогтолцоог сайжруулах (MONSTAT) төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд статистикийн дэд бүтэц бий болгох, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. MONSTAT төсөл нь энэ салбарын бодлого, зохицуулалтыг дэмжиж, статистикийн институцийг сайжруулах, Үндэсний статистикийн хорооны мэдээлэл цуглуулах үйл явцыг илүү үр ашигтай болгох, мэдээллийн технологийг ашиглан мэдээллээ түгээх зорилготой байсан.
2009 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаарх ойлголтоо улам тэлж, энэ муу үзэгдлийн учир шалтгаан, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхийг шаардсан. 2006-2008 оны мэдээлэлд үндэслэн тогтоосноор агаар дахь хүнд элементийн агууламж улам нэмэгдэж, “агаарын бохирдлын улмаас эрүүл мэндэд учирч байгаа хохирлыг арилгахын тулд агаарт хаягдаж байгаа хорт утааг бууруулах замаар тэмцэх дүгнэлт гарсан. ”Агаарын бохирдол болон эрүүл мэндэд учруулж байгаа хор хохирлыг тооцож үзэхэд энэ нь Улаанбаатар хотын ДНБ-ий найман хувь, Монгол улсын ДНБ-ий 3.8 хувьтай тэнцэж байна” хэмээн тайланд дүгнэсэн. Агаарын бохирдолтой тэмцсэнээр ямар амжилтад хүрч болох вэ? Тайланд дурдсанаар Улаанбаатар хотын ДНБ-ий 6.6 хувь, Монгол улсын ДНБ-ий 3.1 хувьтай тэнцэх эдийн засгийн ашиг авч болох байлаа.
2009 онд Төрийн албаны талаарх тойм судалгаа гарсан бөгөөд энд “ирэх гурван жилийн хугацаанд Монгол улсын Засгийн газар төрийн албыг сайжруулахын тулд юу хийх ёстойг тодорхойлсон” юм. Төрийн алба нь илүү чадварлаг ажилчдыг татах, тогтоон ажиллуулахын тулд ихээхэн өөрчлөлт хийхийг шаардаж байна, төрийн албаны ажилчдын цалинг өндөрсгөх бодлого барих, хүний нөөцийн удирдлагыг сайжруулах шаардлагатай, учир нь, одоо байгаа систем нь төрийн албан хаагчдыг улс төрийн нөлөөллөөс бүрэн хамгаалж чадахгүй байгаа, төрийн өндөр албан тушаалын хүмүүсийг ажилд авах зарчим бүрэн тодорхой биш, удирдлагын тогтолцоо нь ажил мэргэжил дээрээ өсөх боломжийг хязгаарлaж байгааг дүгнэсэн.
Мөн энэ 2009 онд Мал аж ахуйн салбарын судалгаа хийгдсэн. “Мал аж ахуйн салбарын хувьд хэд хэдэн чиглэлийн ойлголт байна. Үүнээс хамгийн түгээмэл нь малчид олон зууны турш нүүдэлчдийн өв уламжлалыг тээн авч яваа гэсэн романтик ойлголт юм. Харин үүний эсрэг ойлголт нь мал аж ахуй үеэ өнгөрөөсөн, тогтвортой үйл ажиллагаа биш, орчин цагийн эдийн засгаас хол, бэлчээрээс хамааралтай байгаа нь эмзэг болгож, улмаар ядуурал руу хөтөлж байна гэсэн хандлага юм. Бас нэг өөр хандлага нь энэ салбарыг бүтээмжтэй болгож, худалдааны эргэлтийг сайжруулснаар малчдын орлогыг нэмэгдүүлж, орчин цагийн мал аж ахуй болгох гэсэн чиглэл юм” гэж дурдсан байдаг. Судалгааны тайланд “энэ ажил нь энэ салбарыг ойлгох, хөдөлгөгч хүч нь юу вэ, энэ хөдөлгөгч хүч нь яаж энэ салбарыг тэрүүлэгч болгох вэ гэдгийг судалсан” гэдгийг тэмдэглэсэн.
Компанийн засаглалын тоймд “Монголын хувьцаат компанийн засаглалын хувьд онол практикийн зөрөө Монголд их байна” гэж дүгнэсэн байдаг. Ихэнх Удирдах зөвлөл нь өдөр тутмын ажлыг зохицуулж, менежмэнтийг ерөнхийд нь удирдахгүй, санхүүгийн тайланг зохих ёсоор хийхгүй, хувьцаа эзэмшигчдийн эрхийг ихэнх тохиолдолд хүндэтгэхгүй байна гэж дүгнэсэн.
Дэлхийн Банкны Удирдах зөвлөл 2009 онд Мэдээлэл авах шинэ бодлогыг баталж энэ хүрээнд олон мэдээллийг ил болгосон. Энэ дагуу сонирхсон хүмүүс аливаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн алхам бүрийг ажих бололцоотой болсон юм. Шинэ бодлого нь мэдээлэл ил байх явцыг илүү тодорхой болгож, хэрвээ ямар нэг мэдээлэл хаалттай байх юм бол хэн нэгэн гомдол гаргах боломжийг өгсөн.
Дараагийн удаа бид 2010 оныг тоймлох бөгөөд цас, утааны сэдвээ үргэлжлүүлэх юм.
Тина Пунцаг, Баяртунгалаг Даваадорж, Болороо Баясгалан нарын хамтаар бэлтгэв.
Join the Conversation