2011: Давхисаар...

This page in:

ImageАлбан бус орчуулга.

Монгол улс Дэлхийн Банкинд нэгдсэнээс хойших 25 жилийн түүхэнд 2011 он бол сэргэлтийн жил байлаа. 2011 оны эхээр эдийн засаг тогтворжиж, манай эдийн засагчид Эдийн засгийн төлөв байдлын тоймоо эргэн улирал тутам гаргаж эхэллээ. 2011 оны нэгдүгээр сарын тоймд эдийн засаг сайжирсаар байгааг онцолсон. Өнгөрсөн 2010 оныг авч үзвэл ДНБ-ий бодит өсөлт 17.5  хувь хүрч, дэлхийн хурдацтай өсч байгаа эдийн засгийн нэг боллоо. Хэдийгээр ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ өндөр байсан ч Монголд ид өрнөж байсан хөрөнгө оруулалтын хэмжээтэй нэг л таарч өгөхгүй байлаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт хэдхэн жилийн дотор дөрөв дахин өслөө. 45 секундын видео нь ДНБ болон гадаадын шууд хөрөнгө оруулалт үнэхээр гайхам өссөнийг харуулсан.

FDI and GDP growth over time
 
 
(FDI and GDP growth for six extractives exporting countries from 1990 to 2013 as animated by the World Bank’s Macrostats app.)

 

Дэлхийн Банкны Макро статистикийн аппликейшн 1990-2013 оны хооронд өсөлт үзүүлсэн зургаан олборлогч орныг харуулдаг.

Оны эцсээр огцом өсөлтийн бялуурал сэтгэл зовинол дагуулж эхэллээ. Эдийн засгийн хэт халалт инфляцийг хөөрөгдөх шалтгаан болж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг (FSL) мөрдөх хэрэгтэй боллоо. Энэ хууль дийлэнх олонхийн саналаар 2010 онд УИХ-аар батлагдсан юм. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар гурван дүрмийг биелүүлэх учиртай, нэгд, уул уурхайгаас орж ирсэн орлогыг хуримтлуулах, хоёрт, хэтэрсэн өр тавихгүй байх, гуравт, илүү зардал гаргахгүй байх. Блог бичигч дараах зүйлийг бичсэн байсан: “Бидний зөвлөгөө? Дэлхийн хэмжээнд эрсдэл нэмэгдэж, үргэлжилсээр байна, Хятадын өсөлт саарлаа, тиймээс хэт халалттай байсан эдийн засгийн хувьд төсвийн сахилга батаа мөрдөж эхэлсэн нь ухаалаг байх болно. Сүүлийн үеийн явдлаас авсан нэг гол сургамж бол сайн цаг үед л дараа өдөр гэж хойшлуулалгүй зохицуулт хийх ёстой. Тэр дараа өдөр нь Монголын цэнхэр тэнгэрт үүл хуруулж магадгүй”.

Уул уурхай Монголын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой байсан ч том ордыг ашиглах бэлтгэл Монголд байхгүй байлаа. Үүнээс гадна уул уурхайн орлогын менежмэнт болон бусад суурь асуудлууд байлаа. Тухайлбал, уул уурхай тэргүүлсэн эдийн засгийг авч явах дэд бүтэц Монголд бий юу? Мөн үүнд шаардлагатай эрчим хүч болон усны менежмэнтийн систем Монголд бий юу?

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн (MINIS) баримт бичигт “санхүүжүүлэх эх үүсвэрээс үл хамааран уул уурхайг дэмжих хөрөнгө оруулалтыг хийх, боловсруулах үйл явцыг дэмжих, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх орон нутгийн чадварыг бий болгох” хэмээн тодорхойлсон байдаг. Энэ төсөл хэдэн жилийн дараа AUSAid-аас нэмэлт санхүүжилтийг “Монголын өмнөд хэсгийн гүний усны зөв менежмэнтийг дэмжих, уул уурхайн салбарт бий болж байгаа усны хэрэгцээг хангахын тулд усны хангамжийн менежмэнтийг хийх” зорилгоор авсан юм.

Өсөн хөгжиж байгаа эдийн засаг болон өмнөх жилүүдийн зуд хүмүүсийг Улаанбаатар хот руу зориход хүргэж, олон хүний амьдрал сайжирч байлаа. Агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаа нь өмнө хийсэн ажлуудад үндэслэгдсэн ч агаарын бохирдлын үүсгэж буй зардал, агаарт хаягдаж буй хорт бодисыг бууруулах арга замын тухайд илүү нарийн ажил хийгдсэн. “Улаанбаатарын агаар дахь хүнд элементийн агууламж Монголын агаарын чанарын стандартад заадсанаас 10-25 дахин илүү байгаа нь дэлхийн агаарын бохирдол ихтэй хотууд дотроос толгой цохиж байна” хэмээн төслийн баримт бичигт дурдсан. “Улаанбаатар хотын агаарын бохирдолтой хийх тэмцэл нь шинжлэх ухаан, эдийн засгийн ул суурьтай судалгаанд тулгуурласан байхыг, мөн хотын агаарын чанарын бодит мэдээллийг иргэдтэй тогтмол хуваалцахыг шаардаж” байгааг мөн онцолсон. Энэ төсөл дараагийн жил нь хэрэгжсэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгах шинэ төслийн суурь болсон.

Энэ онд мөн Монголын төрийн албанд тулгарч буй асуудлуудыг тусгасан хэд хэдэн дүн шинжилгээг хийсэн юм. Тэтгэврийн шинэчлэлийн бодлогын хүрээнд хийсэн дүн шинжилгээгээр одоо үйлчилж байгаа тэтгэврийн тогтолцоонд хэд хэдэн сул тал байгааг илрүүлж, бодлогын хувьд үүнийг өөрчлөхийн тулд Монголын эдийн засгийг өөрчлөх шаардлагатай гэж дүгнэсэн. Шүүхийн салбарыг дэмжих дүн шинжилгээний хүрээнд социализмаас зах зээлийн нийгэмд шилжих явцад багагүй амжилтад хүрсэн ч “энэ салбарт шинэчлэл шаардагдсаар байна, энэ салбарт итгэх иргэдийн итгэл сул хэвээр байна. Арав гаруй жил хандивлагчид энэ салбарыг идэвхтэй дэмжиж, сургалт явуулсаар байгаа ч прокурорууд болон шүүгчдийн шийдвэрт гаргах чадварт эргэлзсэн байр суурь үргэлжилсээр байна” гэсэн дүгнэлт хийгдсэн. Шүүхийн салбарын шинэчлэлийн дүн шинжилгээний тайланд дурдсанаар энэ салбарын хамгийн их шинэчлэл шаардсан хэсгүүдийг тодорхойлсон. 2011 онд хийгдсэн төрийн хөрөнгө оруулалтын улс төр, эдийн судалгаагаар “Улстөрчид яагаад төрийн хөрөнгө оруулалтын утгыг алдагдуулдаг вэ? Ямар төрлийн шинэчлэл улстөрчдөд ч сонирхолтой байж бас ашигтай байх вэ? гэж асуусан байдаг. Жижиг хэмжээний төсөлд илүү хөрөнгө зарах нь газар зүйн байрлалын хувьд тухайлсан газарт л ашигтай, харин дэд бүтцийн том төсөлд хангалтгүй хөрөнгө зарах нь Монголд ашигтай” гэж энд дурдсан.

Дараагийн удаа бид 2012 оны үзнэ. 2012 он бол сонгуулийн жил, бас их зээлийн жил.

Тунгалаг Чулууны хамтаар бэлтгэлээ.


Authors

Jim Anderson

Lead Governance Specialist, World Bank

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000