2014: Эрүүл мэнд, хөдөө аж ахуй болон Улаанбаатар хотын илүү үр ашигтай санхүүжилтийн чиглэлд

This page in:
Албан бус орчуулга.


ImageМонгол улс Дэлхийн банкинд нэгдсэн орсоноос хойших 25 жилийн түүхийг эргэн дурсаж байгаа. Өнөөдөр бид 2014 оны тухай ярина. Эдийн засгийн өсөлт 7.8 хувь байсан ч инфляц хоёр оронтой тоо руу шилжиж, гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн буурсаар. Дэлхийн Банкнаас гаргадаг Эдийн засгийн төлөв байдлын тоймд макро эдийн засгийн тэнцвэр алдагдаж, санхүүжилтэд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг анхааруулсаар байсан.

Өмнөх жилүүдийн хурдацтай өсөлт, төвлөрлийг сааруулах бодлогын уялдаа нь үндэсний хэмжээний санхүүжилтийн шинэ боломжийг нээхийг шаардаж байлаа. Энэ оны сүүлээр хийсэн хоёр судалгаа нь Улаанбаатар хотын өрийн менежмэнт болон хотын санхүүжилтэд дүн шинжилгээ хийхийг зорьсон. “Ямарваа нэг өр тавихын өмнө өрийн менежмэнтийн ил тод, үр ашигтай байх бүтцийг бий болгох ёстой. Улаанбаатар хот энэ цагийг өрийн менежмэнтийн систем бий болгоход ашиглах хэрэгтэй, зээл авахаар шийдсэн бол өрийг удирдах систем нь бэлэн байж, макро эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэх учиртай” хэмээн судалгаанд онцлон тэмдэглэсэн. Сүүлийн судалгаанд Улаанбаатар хот зээлийн эргэн төлөлтөө сайжруулахын тулд зээлийн зэрэглэл тогтоодог байгууллагаар чансаагаа тодорхойлуулах хэрэгтэй гэж дүгнэсэн. Нийслэл хотын санхүүгийн тайлагналтын системийг сайжруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн явцыг дээшлүүлэх, хөрөнгийн бүртгэлийг сайжруулах, нийслэлийн өмчит газруудад тавих хяналтыг чангатгаж, Улаанбаатар хотын санхүүжилт цаашдаа юунаас илүү хамаарах вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй гэсэн зөвлөмжүүдийг өгсөн юм.


2014 онд Дэлхийн Банк Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Ерөнхий эрүүл мэндийн төлөөх сүлжээтэй (UHC) хамтран Монголын эрүүл мэндийн төлбөрт системийн талаарх анхны үнэлгээ-судалгааг хийсэн. Үүгээр “эрүүл мэндийн салбарыг төлбөртэй болгох нь үр ашигтай гэсэн дүгнэлт гарсан. Дундаж орлоготой ихэнх оронд хийсэн судалгаагаар ийм байдлаас зайлсхийх дүгнэлт гарч байсан юм” хэмээн дүгнэлтийн бичиг баримтад өгүүлсэн. Төсвийн хязгаарлагдмал боломж нь эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад гол саад байгааг дүгнэлтэд тэмдэглээд “илүү уян хатан байх нь хэрэгтэй боловч төлбөртэй систем Монголд тийм ч шаардлагатай биш” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийн дараачаар эрүүл мэндийн төлбөртэй үйлчилгээг сайжруулах талаар бодлого боловсруулагчид болон төлбөртэй үйлчилгээ эрхлэгчдийн хооронд зөвшицөл хийсэн.

Монголын хязгаарлагдсан төсвийн чадавхийг хэрхэн илүү ашиглах вэ гэдэг тал дээр мөн дүн шинжилгээ хийгдсэн. Хөдөө аж ахуйн салбарын татаас энэ салбарын үйлдвэрлэлийг дэмжих биш хямд үнийг зөрүүг нөхөж байгааг илрүүлж, энэ салбарын татаасын эдийн засаг, санхүүгийн нөлөөллийг хянах шаардлагатай гэсэн. Хөдөө аж ахуйн салбарын хөрөнгийн зарцуулалт нь төлөвлөлт, төсөвлөлт, зарцуулалтын хяналтын тал дээр илүүтэй анхаарах шаардлагатай байгааг мөн онцолсон.

2014 оны дундуур Олон улсын хөгжлийн агентлагийн (IDA) дөрвөн төсөл батлагдсан бөгөөд эдгээр нь Монгол улс болон Дэлхийн Банкны олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн салбаруудыг  хамарч байлаа. Боловсролын чанарын шинэчлэл төсөл (EQRP) нь өмнө хэрэгжүүлж байсан боловсролын төслүүдийн /хөдөөгийн сургууль болгоныг номын сантай болгох, шинээр сургуулт барих, давтан сургах, Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг дахь цэцэрлэгүүдийг санхүүжүүлэх зураг/ үргэлжлэл болсон. EQRP төсөл нь боловсролын системийн үр дүнг сайжруулах, бага сургуулиудын сургалтыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. EQRP төсөл мөн өөр нэгэн төсөлтэй уялдан хэрэгжсэн. Энэ нь Хөдөөгийн эмзэг давхаргын хүүхдүүдийн бага боловсролыг дээшлүүлэх төсөл бөгөөд энэ төслийг Японы Нийгмийн хөгжлийн сан малчдын хүүхдүүдийг сургуульд элсэхэд  бэлдэх зорилгоор дэмжсэн юм. (Видео үзнэ үү)

“Ухаалаг засаг” болон “Цахим эрүүл мэнд” төслүүд нь Монголын мэдээлэл, харилцааны технологийн хөгжлийг дэмжсэн төслүүд байсан. (Видео үзнэ үү)”Ухаалаг засаг” төсөл нь мэдээллийн технологийн хүртээмжийг сайжруулж, Монголын төрийн албаны ил тод байдал, үр ашигтай байхыг дэмжиж, мэдээллийн технологийг Монголын өсөлтийн нэг түлхүүр гэсэн Монголын Засгийн газрын хандлагыг дэмжиж, үүгээр дамжуулан өрсөлдөх чадвар болон засаглалыг сайжруулахад чиглэсэн. Харин “Цахим эрүүл мэнд” төсөл нь эрүүл мэндийг мэдээллийг үнэн зөв, Монголын өнцөг булан бүрт, бүүр алслагдсан газарт ч хүргэх зорилготой.

Тогтвортой амьжиргаа-3 төсөл нь өмнө амжилттай хэрэгжсэн хөдөөгийн хүн амын амьжиргааг дэмжих хоёр төслийн үргэлжлэл байлаа. (Видеог үзнэ үү). Тогтвортой амьжиргаа-3 төслийг Олон улсын хөгжлийн агентлаг дэмжиж, Швейцарийн Хөгжлийн агентлаг санхүүжүүлсэн бөгөөд олон нутгийн удирдлагын засаглалыг дэмжих замаар төвлөрлийг саууруулах, орон нутгийн захиргаа болон иргэдийн хамтын ажиллагааг бататгах, сайн засаглалыг санхүүжүүлэх зорилготой.

2014 онд Монголыг хариуцсан төлөөлөгч хатагтай Горалий Геверс Монгол дахь томилолтоо дуусгаж, Мадагаскар болон Коморын арлуудад ажиллахаар явсан. Европ, Төв Ази болон Вьетнамд хэдэн жил ажилласны дараа 1990-ээд оны эхээр ажлын гараагаа эхэлж байсан Монголд би буцаж ирсэн юм. Архиваа нэлээн ухсаны дараа буцан ирж байгаагаа мэдэгдэх зөв жиргээг олж билээ.

Дараагийн удаа бид 2015 оны тухай ярьсанаар 25 жилийн түүх бичих цувралаа өндөрлөх болно.

Пагма Гэндэнгийн хамтаар бэлтгэв.


Authors

Jim Anderson

Lead Governance Specialist, World Bank

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000