2015: Монгол улс, Дэлхийн Банкны хамтын түншлэлийн 25 дахь жил

This page in:
Албан бус орчуулга.
 

ImageМонгол улс Дэлхийн Банкинд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан цувралын маань сүүлийнх нь энэ болж байна. (Өмнөх цувралуудыг уншихын тулд энд дарна уу) 2015 он мэдлэгт анхаарсан жил байлаа.

Монгол дахь ядуурлын сүүлийн тоо баримтууд нь энэ үзэгдэл өсч байгааг харуулахын зэрэгцээ өсч байгаа шалтгаанууд нь санаа зовоохоор байлаа. Үндэсний статистикийн газар, Дэлхийн Банктай хамтран 2002 оноос ядуурлыг тодорхойлох аргачлал дээр хамтран ажилласан юм. Сүүлийн тоо баримтаар 2012 онд 27.4 хувьтай байсан ядуурал 2014 онд 21.6 хувь болон буурсан дүн гарсан. Энэ нь 2010-2012 оны хандлага хэвээр байгааг харуулсан. Хэдий ядуурал буурсан ч ядуурлыг ирмэг дээр олон хүн байгааг, эдийн засаг хүндрэхэд тун эмзэг тусч мэдэх хүн олон байгааг харууллаа.


Сүүлийн хорин жилийн турш хийсэн судалгаагаар нийгмийн халамжийн болон ядуурлыг бууруулахад чиглэсэн хөтөлбөрийг илүү үр дүнтэй болгох шаардлага байгааг харуулсан.  Судалгаагаар хүн амын тал хувь нь нийгмийн халамжийн дор хаяж нэг хөтөлбөрт хамрагдаж байлаа. Засгийн газар ядууралтай тэмцэхийг гол зорилгоо болгосон атал нийгмийн халамжийн 70 гаруй хөтөлбөрийн дөнгөж нэг нь л ядуурлыг бууруулахад чиглэсэн байлаа. “Эдгээр хөтөлбөр нь ядуу болон эмзэг бүлгийн өрх рүү шууд чиглээгүй ч энэ хэсэг рүү шилжих магадлал өндөртэй хүн амын хэсэг рүү чиглэж байлаа. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, өнчин болон өнчин хүүхдийг халамжлагч, жирэмсэн эх, олон хүүхэдтэй эхчүүд, улсын цол хэргэмтэй настнууд гэх мэд хүмүүст нийгмийн халамж чиглэсэн байсан. Хүнсний ваучер олгох хөтөлбөр л ядуурлын эсрэг чиглэсэн байсан.

Өөр нэг судалгаа нь хөдөлмөрийн зах зээлийг шинжлэн дүгнэх замаар ядууралтай тэмцэхэд зориулагдсан. Тухайлбал, Монголын хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нийгмийн янз бүрийн давхаргаар судлах, ингэхдээ дөнгөж сургууль төгсөгчөөс авахуулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, мөн тэтгэвэрт гарах дөхсөн ажилчид, мэргэжилгүй ч идэвхтэй ажил хайгчид хүртэл хүмүүсийг хамруулж судалсан бөгөөд ажилгүй байгаа иргэдийг хөдөлмөрийн зах зээлд татан оролцуулах бодлогыг боловсруулахад чиглэсэн.

Сүүлийн арван жилд хурдацтай өссөн Улаанбаатар хотын хүн ам олон хүнд боломж авчирсан ч хотын захиргааны дарамтыг нэмж байлаа. Газар ашиглалт болон газрын менежмэнтийн судалгаагаар “нягтаршил багатай суурьшсан иргэдийн тэлэлт, дэд бүтцийн сул хөгжил нь хүн амын амьжиргааны чанарыг алдагдуулж, нийслэл хотын өрсөлдөх чадварыг бууруулж байна”   гэж дүгнэсэн. Хотын төсвийн зарцуулалтыг хянан үзсэний эцэст одоогийн газар ашиглалтын доголдолтой байдал нь хотын орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна гэж үзээд хувийн хөрөнгө оруулалтыг газар ашиглалттай холбох замаар орлогоо нэмэгдүүлж болно гэж үзсэн. Одоо үйлчилж байгаа газрын төлбөр болон газар ашиглалтын бодлого нь газрын болон өмчийн зах зээлийн бодит үнэд нийцэхгүй байгаа гэсэн юм.

Дэлхийн Банкны ээлжит 2015 оны арваннэгдүгээр сарын Эдийн засгийн төлөв байдлын тоймд төсвийн тэнцвэртэй байдал эдийн засагт нөлөөлж байгаа гол асуудлын нэг хэвээр байгааг онцолсон. Ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ унасан, Хятадын эдийн засгийн өсөлт саарсан 2015 он Монголын хувьд ч хүнд байлаа: эдийн засгийн жилийн өсөлт 2.3 хувь болж, төсвийн орлого төлөвлөж байсандаа хүрсэнгүй. Энэ нь удааширсан эдийн засгийн ганц жишээ байсангүй. 2015 онд гарсан Төрийн албаны санхүүгийн менежмэнтийн тайлангаар Монголын төсөв “сүүлийн гурван жил буюу 2011-2013 онд жил тутам УИХ-аас баталсан төсвийн алдагдлаас 15-аас дээш хувийн алдагдалтай, мөн төсөвлөсөн орлого сүүлийн гурван жил 20 хувиар тасарсан байлаа. Эдгээр жил болгон парламент үүссэн нөхцөл байдалд тохируулан төсвийн тодотгол хийж ирсэн” гэжээ. Тайланд төсвийн ил тод байдлыг сайжруулах зөвлөмж өгсөн бөгөөд төрийн өмчит компаниудын эрсдэл нэмэгдсээр байгааг сануулсан.

Төрийн албаны санхүүгийн менежмэнт сул байгааг тайланд өгүүлээд “Монголын Засгийн газар болон Монголын нийгэмд хэрэгтэй зүйл бол ил тод байдал, зөвхөн төсөв, санхүүгийн биш иргэдийн өргөн оролцоог хангасан улс төрийн үйл явцын ил тод байдал хэрэгтэй. Ил тод байдал, иргэдийн оролцоо нь төрийн албаны санхүүгийн менежмэнтийг сайжруулж,энэ асуудлыг хариуцсан төрийн институтэд туслахаас гадна цаашлаад төсвийн тогтвортой байдал, Монголын байгалийн баялгийг зөв зохистой ашиглаж, байгалийн баялгийн үр дүнг иргэд хүртэж, тэдний амьдралыг дээшлүүлнэ” гэсэн.

ШвейцарийнХхөгжил, хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр 2015 онд шинээр хэрэгжиж эхэлсэн төсөл мөн ил тод байдал, хариуцлагатай байдалд чиглэсэн. Монголын нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх (MASAM) төсөл “Ил тод болоод хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихээс гадна иргэдэд учирч байгаа асуудлаар дуу хоолойгоо хүргэх, Монголын ядуу болоод эмзэг хэсгийнхний чадвар, чадавхийг дээшлүүлэх, энэ төслөөс гарах үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн захиргаатай хамтран ажиллах” зорилгыг тавьсан.

Өөр нэг судалгааны ажил энэ онд бэлэн болсон нь хаягдал багатай зуухны стратегийн талаар байсан юм. Мөн Дэлхийн Банк, Австралийн Хөгжлийн агнетлаг, Япон улсын Засгийн газрын хамтын тусламжтайгаар Улаанбаатар хотын Үерийн эрсдлийн менежмэнтийн стратег болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хийсэн. (Англи, монгол хэл дээрх видеог үзнэ үү). Швейцарийн Хөгжлийн агентлагаас дэмжсэн төвлөрлийг сааруулах болон үйлчилгээний хүртээмжийн төсөл мөн хийгдсэн бөгөөд үүнд “Эрүүл мэндийн болоод боловсролын үйлчилгээний хүртээмжтэй байдал төвлөрлийг хэрхэн сааруулж болохыг илүү сайн ойлгуулах, энэ үйлчилгээг илүү сайжруулахын тулд юу хийхийг толорхойлсон” юм. Шинийг санаачлагч нартай хамтран хэрэгжүүлсэн “Ногоон Улаанбаатарын төлөөх код” нэртэй шинэ санаачилга нь Монголын эрчим хүч, тээвэр, хотын асуудал, усны салбарт мэдээллийн технологийн шийдлийг ашиглах зорилготой байлаа.

2015 оны сүүлчээр Оюутолгой ордын хоёрдугаар шатны санхүүжилтийн гэрээ зурагдсан. Дэлхийн банкны хоёр түнш болох Олон улсын санхүүгийн корпорац IFC болон Олон талын хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг хамтран 2.2 тэрбум ам.долларын зээлийн баталгааг өгсөн бөгөөд Оюутолгойн уул ууурхайн байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, аюулгүй байдлын хяналт мониторингийг IFC-ийн стандартаар хийх юм. 2016 оны эхээр Монгол улс Дэлхийн Банкны гишүүн болсоны 25 жилийн ойг тэмдэглэхийн өмнөхөн өмнө өгүүлсэн IFC байгууллага Усны хэрэглээний сайн дурын практикийн кодыг уул уурхайн найман компанитай байгууллаа.Практик код нь компаниудыг усны ашиглалттай холбоотой эрсдэл, менежмэнтээ ил тодоор тайлагнахыг үүрэгдэж байгаа бөгөөд гүний усыг хамгаалах, олон нийтийн зүгээс уул уурхайн компаниудын усны хэрэглээнд мониторинг хийхийг дэмжих юм.

* * *
Ирээдүйгээ мэдэхийн тулд өнгөрсөнөө мэдэх ёстой хэмээн энэ цуврал блогийнхоо эхэнд бичсэн. Энэ цувралаар өнгөрсөн 25 жилд Дэлхийн Банкнаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, судалгаануудаас онцлон хүргэлээ. Магадгүй олон зүйлийг орхигдуулсан байх, гэхдээ хамтын тшнүлэлийн гол зургийг гаргасан гэж бодож байна. Гол зураг нь юу байсан бэ? 25 жилээ дүгнэсний дараа бид юу мэдэв, юу сурав?
Зарим сэдэвт тууштай байсан нь намайг гайхашруулсан, тухайлбал, төрийн албаны санхүүжилтийн менежмэнт, ядуурлын дүн шинжилгээ, ядуурлыг тодорхойлох аргачлал, боловсролыг дэмжих гээд. Монголын хүрсэн амжилт мэдэгдэм байж, Дэлхийн Банк энэ хүчин зүтгэлийг нь хорин жилийн турш дэмжиж тусалж ирсэнийг мэдэхэд таатай байна.

Мөн нөгөө талаар Дэлхийн Банкны үйл ажиллагааг эргэн харахад төсөл, хөтөлбөрүүд Монголын нөхцөл байдлын өөрчлөлт, шинэчлэлийг даган өөрчлөгдөж, шинэчлэгдэж байжээ. Зудын хохирлыг бууруулах төсөл хөдөө орон нутгийн амьжиргааг дэмжих төсөл болж олон жил хэрэгжжээ, хорогдсон малын тоо толгойг нэмэгдүүлэх төсөл бэлчээрийн менежмэнт, дэлхийд анхных болох малын индексжүүлсэн даатгалын төсөл болон өргөжжээ. Мөн томд орох нөөц бүхий орд илэрмэгц Дэлхийн Банк уул уурхайг дэмжих хөтөлбөр рүү шилжсэн байна. Орлогын удирдлагын систем, дэд бүтцийн төлөвлөлт, гүний усны нөөц зэрэг тулгамдсан асуудлуудаас Дэлхийн Банк Монголын шинэ эдийн засгийн бүтцийг гаргахад тусалсан байна.

Бүх юм төлөвлөснөөр болоогүй нь мэдээж. Зарим төсөл дахин засагдаж, зарим төсөл зорилгоо биелүүлсэн бол зарим нь зорилгоо бүрэн биелүүлээгүй байдаг. Зарим төсөл хэтэрхий том зорилготой байж, улс төрийн нөхцөл байдлыг дутуу тооцоолсон, мөн чадавхийг зөв тооцоогүй зэрэг нь төслийн хэрэгжилтийг төвөгтэй болгож байсан. Гэсэн ч энэ бүхэн туршлага болж, үнэ цэнэтэй хичээл болж, ирээдүйн төлвөө илүү зөв тодорхойлох боломж олгож басйан.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол улс хэрхэн өөрчлөгдсөн нь намайг гайхашруулдаг. Бидний эхний төслүүд цахилгаан станц, төмөр зам, уурхайд тоног төхөөрөмжийн запас нийлүүлж байсан бол сүүлийн төслүүд мэдээллийн технологийг дэмжиж, өндөр хурдны интернэтийн сүлжээнд хөдөө орон нутгийг холболоо. Эхний тайлангуудад “хувийн хэвшил гэж юу вэ”, “боловсролын салбарын зарцуулалт яасан вэ” гэж асуудаг байсан сүүлийн тайлангуудад газрын менежмэнт, хотын санхүүжилт, боловсролын хөтөлбөрүүдийн үр нөлөөг судалжээ. Бидний гаргасан зөвлөмж, хөтөлбөрүүд нь өөрчлөгдөж буй Монголын онцлогыг тусгаж байсан ч хэрэгжилт дээрээ сорилттой тулгарч, үүнийгээ тухай бүрт нь даван туулж байлаа.

Монгол улс ба Дэлхийн Банкны 25 жилийн хамтын түншлэлийн баримт бичгүүдийг уншиж байхад над Монголын түүхийг уншиж байгаа мэт сэтгэгдэл төрсөн бөгөөд гэхдээ энэ түүх нь гарч ирсэн саад, бэрхшээл болгоныг даван туулсан түүх байсан. Дэлхийн Банк энэ түүхийн нэг хэсэг байж, хамтын түншлэлээ үргэлжлүүлэн бэхжүүлж, хэрэгтэй үед нь нөхцөл байдалд тохируулан нийцүүлж, Монголын эрмэлзлэлийг дэмжсээр байх болно. Ирээдүй бидэнд юу бэлдсэнийг харахыг тэсэн ядан хүлээж байна.

Цуврал блогийг маань уншсанд баярлалаа. Энэ цувралыг Дэлхийн Банкны монгол ажилтнуудтай хамтран бэлтгэлээ.


Authors

Jim Anderson

Lead Governance Specialist, World Bank

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000