Монголын шилжилт: Байхгүйгээс байгаа руу

This page in:

Албан бус орчуулга.

Зарим үед огт санаандгүй газраас шинэ санаа төрдөг. Хэдэн сарын өмнө  Монголд буцаж ирсэнийхээ дараа би 1990-ээд онд энд амьдарч байснаас хойш Монголд ямар их зүйл өөрчлөгдсөнийг ажигласан. Олон өөрчлөлтийг  шууд хараад мэдэхээр байсан, тухайлбал, өндөр байшингууд, кафенуудыг шинэ гэдгийг анх удаа Монголд ирсэн гадаадын хүн ч хараад мэдэхээр байлаа. Энэ өөрчлөлт хэрхэн явагдсан нь нутаг руугаа буцах гэж байгаа гадаадын хүнтэй ярилцах сэдэв байсан юм.
Mongolia's black market in 1994
Монголын "хар зах" 1994 онд
фото : James H. Anderson
1993 онд Монголд би анх ирсэнийхээ дараа, энд ирсэн гадаадын хүний хамгийн түрүүн сурдаг үг нь “байхгүй” гэдэг үг гэдгийг мэдсэн. “Тийм юм байхгүй, бидэнд байхгүй, алга байна”. Эдгээр хэдэн үгийг зүгээр л толгойгоо сэгсрэх хөдөлгөөнөөр мөн орлож болдог байлаа.

“Танайд талх байна уу”
“Байхгүй”
“Будаа байна уу”
“Байхгүй”
“Ус /эсвэл цахилгаан, халаалт/ яагаад байхгүй байгаа юм бол”
“Байхгүй”

Дэлгүүрийн лангуунууд хоосон, инфляцийн түвшин тэнгэрт хадаж байлаа. Хадгаламж эзэмшигчид тэртээ тэргүй зарцуулах зүйлгүй болсон өөрсдийнх мөнгө хэрхэн ууршиж байгааг харж байлаа. Ам.доллартай азтай нэг нь тухайн үедээ хэдхэн байсан “Долларын дэлгүүр”-ээс бага сага бараа авч хариулт мөнгөнд нь бохь авдаг байлаа.

1990-ээд оны эхээр Монгол улс сүйрлээс бага зэрэг сэргэж, ардчилал, капитализмын үндсэн суурийг байгуулж эхэлж байлаа. ЗХУ-ын тусламж зогсож, социалист системийн худалдааны зохицуулалт нуран унаснаар ДНБ 20 илүү хувиар буурсан юм. Захиргаадалтын үеийн хяналт шахалт байсаар байж, зах зээлийн эдийн засгийн зарим нэг байгууллага дөнгөж үр хөврөлийн хэмжээнд бий болж байлаа. Марксист-ленинист эдийн засгийн онолоор цэнэглэгдсэн албан тушаалтнууд зах зээлийн эдийн засагт итгэхгүй, бүх зүйлийг замбараагүй болгож, байдлыг улам дордуулна гэж бодож байлаа.

Тэгвэл, “огт санаандгүй газар” гэдэг маань юу байсан бэ? Хэдэн сарын өмнө Монголд дахин ирээд ярилцсан гадаадын хүн маань “байхгүй” гэдэг үгийг мэдэхгүй байгаа нь намайг гайхашрууллаа. Хүн болгон гадаад хэлийг хурдан сураад байдаггүй /тэр дундаа би бүүр муу нь/ ч 1990-ээд оны эхээр бол “байхгүй” гэдэг үгийг сурахгүй байхын аргагүй тийм үг байсан юм.

1990-ээд оны эхээр гадаадынхныг сургаж байсан үг нь “байхгүй” байсан бол одоо “байгаа” болж, үүнийг толгойны дохилтоор ойлгодог болж. “Манайд байгаа, тийм, үнэхээр,  бий” гэдэг үгээр солигджээ. Дэлгүүрийн лангуунуудыг аль эртнээс ганзагын наймаачид дүүргэжээ, тэд угаасаа хоосон цүнхийг тэвчдэггүй хүмүүс. Одоо дэлгүүрийн лангуу дүүрэн бараатай, сонголт ч арвин. 1993-2014 оны хооронд монголчуудын орлого гурав дахин өсчээ.
store shelves full of fruit in Mongolia today
жимс ногоогоор элбэг дэлгүүрийн лангуу өнөөдрийн Монголд
 фото : James H. Anderson
Үнэндээ зарим эрдэм шинжилгээний ажилтнууд ч гэсэн энэ дэгийг ичихгүйгээр дагадаг байсан (хоолойгоо засав). Харин одоо гадаадын хэвлэл мэдээллүүд Монголын уул уурхайн талаар хошууран бичдэг болж. ОТ-н хоёр дахь үе шатын шинэ хэлэлцээрт хэзээ гарын үсэг зурах вэ? Зэс/нүүрс/алтны үнийн прогноз хэр байна вэ?

Харин өөрчлөгдөөгүй нэг зүйл гэвэл Монгол том хөдөлдөг хэвээр байна. 1990-ээс онд их хувьчлалын хөтөлбөрийг эрт хэрэгжүүлэх замаар төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн радикал шинэчлэгч улсуудын нэг болох Монгол улс арвин их эрдэс баялаг олж нээгдэхэд уул уурхайд түшиглэсэн эдийн засгийг хүчтэй хөгжүүлэхээр шулуудсан.

Уул уурхайн хөгжлийн тэсрэлт болсон эхний улс Монгол биш юм. Тиймээс баялгийн хараал хүртэхгүйн тулд уул уурхайн үнийн уналт, өсөлтийг тооцоолох, ядарсан цагт хэрэглэхийн тулд хэрхэн хуримтлуулах зэргийг суралцах арвин туршлага хангалттай байсан. Гэвч ажлаа зохицуулах Монголын сэтгэлгээ хөшүүн. 1990-ээд онд намайг Монголд амьдарч байх үед гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 1-2 хувьтай тэнцэж байлаа. 2009 оны сүүлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 15 хувьд хүрсэн. 2011 он гэхэд Оюутолгой болон уул уурхайн бусад төсөл хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 53.6 хувь хүртлээ өссөн. 2011 он гэхэд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, уул уурхайд суурилсан хөгжлийн өсөлт эсрэг үр дүнг дагуулж болно гэдэг ойлголт зөвхөн гутранги үзэлтнүүдийг хөгжөөж байлаа. “Голланд өвчин” гэх үзэгдэл зах зээлийн институци сайтай, харьцангуй чинээлэг улсад анх тохиож байсан бол Монголд үүний аль нь ч байгаагүй. 1990-ээд оны хямарлыг мартаж амжаагүй, иргэд нь илүү сайхан өдрүүдийг хүсэн хүлээсэн, залуу институцитэй, залуу ардчилсан оронд “бороотой өдөр”-т зориулж хуримтлал бий болгох, мөчлөгийг сөрсөн бодлоготой байх санаа дэмжлэг авч чадаагүй. 

Баялгийн хараалаас бултах бусад орны туршлага байсан ч, хууль тогтоомжийн хүрээнд ч ололттой зүйлүүд байсан ч уул уурхайн гэнэтийн өсөлтөөс хүртэх зүйл нь эсэргүүцлээс илүү халгиж цалгиж байлаа. Зарлагыг тооцох дүрэм журмаас ангид зарлага төсвөөс гадуур явагдаж, худалтын авалтын шинэ дүрэм журмын дагуу дэд бүтцийг харьцангуй богино хугацаанд босгож байлаа. Олон улсын зах зээл илүүдэл баялгаа дөнгөж баталгаажуулж байхад Италитай харьцуулахад Монгол улс ДНБ-ий 20 хувьтай тэнцэх зээлийг авч байлаа.    
Дараа нь мөчлөгийн уналтын үе эхэлсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт тэнгэр лүү цойлсон хурдаараа газарт унаж байх үед Оюутолгойн төсөл ашиглалтад шилжиж байсан бөгөөд үүссэн нөхцөл байдал зарим хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэсэн. 2014 оны сүүл гэхэд ДНБ-тэй харьцуулахад гадаадын шууд хөрөнгө оруулалт 7.2 хувь болсон байлаа. Ашигт малтмалын үнэ унасан /үргэлжлэн унасаар байгаа/, өсөлт буурсан, гадаадаас авсан зээлийн эргэн төлөлт хоёр жилийн дараа эхлэх гэж байна. Ядрах өдөр ирж байхад харин хөрөнгө дутагдаж байна.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг шийдэх энгийн арга байхгүй. Хэдэн сарын өмнөөс Засгийн газар хүндрэл байгааг хүлээн зөвшөөрч, эдийн засгаа засч залруулах төлөвлөгөө боловсруулсан. Энэхүү төлөвлөгөөний томоохон хэсгийг төсвөөс гадуур эргэлдэж байсан мөнгийг улсын төсөвт оруулан тооцохоос гадна эдийн засгаа аврах багц арга хэмжээг төлөвлөсөн. Эдгээр алхам нь талархууштай ч өнөөгийн бодит байдлыг тооцож үзэхэд төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхээс гадна илүү гүнзгий өөрчлөлтийг шаардаж байна. Мөн улс төрийн өргөн дэмжлэг хэрэгтэй.

Энэ хүнд үед монголчууд ч, гадаадынхан ч нэгэн үе идэвхтэй хэрэглэж байсан “байхгүй” гэсэн үгийг санах хэрэгтэй гэж бодож байна. Тухайн хүнд үед монголчуудын хүсэл зориг ч нугарашгүй байсан. Байгаа гэх үг Монголын өнөө цагийн үг. Энэ үг нь запас дугуй эсвэл дэлгүүрийн лангуун дээрх бараанд хэрэглэгдэж байгаа шигээ шинэчлэлийн санаануудад ч бас хамаатай юм. 

Authors

Jim Anderson

Lead Governance Specialist, World Bank

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000