Монгол улсад иргэдийн оролцоог хангахад 14 дэх жилдээ ажиллаж байна

This page in:

Албан бус орчуулга.

Хөгжлийн төлөөх аливаа аянд бүх зүйл төлөвлөсөн ёсоор явахыг бид хүсдэг.  Үр дүн, нөлөөллийг бий болгохын тулд арга хэрэгсэл, шилдэг туршлагыг эрэлхийлдэг. Гэхдээ, хөгжил гэдэг бол тодорхой шинжлэх ухаан биш учраас юмс тэр болгон төлөвлөсөн ёсоор биелээд байдаггүйг бид мэднэ. Засгийн газрын өөрчлөлт шинэчлэл, эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалж  төслийн загвар оновчгүй болж хувирах тохиолдол элбэг байдаг.

Гэвч, олон саад тотгор байсаар байтал төлөвлөсөн ёсоор амжилттай хэрэгждэг төслүүд байдаг.  Үүний нэг жишээ бол Монгол улсад амжилттай  хэрэгжиж 2015 оны 9 дүгээр сарын 17-нд  эцсийн гуравдугаар шатны нээлтээ хийсэн Тогтвортой амжиргаа төсөл юм.

Анх 2002 онд, Монгол улсын нийт малын гуравны нэгийг авч одсон, хөдөөний хүн амын ядуурлын түвшинг улам нэмэгдүүлсэн  хэдэн жил дараалсан ширүүн өвлийн дараа, Дэлхийн банкнаас тогтвортой амжиргааг дэмжих шинэ арга зам болох уг төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж байсан.      Тухайн үед,  орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах туршлага Монгол улсад үндсэндээ байгаагүй бөгөөд орон нутгийн санхүүжилт маш бага байсан. 

ImageХөрөнгө оруулалтын санг орон нутгийн түвшинд байршуулж сангийн зарцуулалтыг хувиарлахад орон нутгийн иргэдийн саналыг хатуу харгалзахад төслийн хэтийн зорилго оршиж байсан. Монголын өвлийн ширүүн уур амьсгалын эрсдэлтэй холбоотойгоор  бэлчээрийн менежмент, өвлийн бэлтгэлийг    сайжруулах шаардлага тулгарсан үе байсан. Үр ашиггүй төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн түүхтэй улсын хувьд санхүүгийн төвлөрлийг сааруулах бодлогын өөрчлөлтийг дэмжих нь чухалд тавигдаж байсан үе юм. 

Уг хэтийн төлөв болон үндсэн зарчмыг турших, нэвтрүүлэх, институцжуулах гэсэн гурван үе шат бүхий Тогтвортой амжиргаа цуврал төслийн загварт хөрвүүлэн тусгасан юм. 

Тогтвортой амжиргаа I (2002-2007) төслийн үндсэн зорилго нь сайн, баталгаатай, тогтвортой амжиргааны стратегийг  хөгжүүлэх үр дүнтэй арга барилыг бий болгох, сонгосон газруудад туршилт хэрэгжүүлж үр дүнг баталгаажуулахад оршиж байсан.  Тогтвортой амжиргаа II (2008-2013) төсөл нь Тогтвортой амжиргаа I төслийн хүрээнд туршсан институцын механизм, арга барилыг нэвтрүүлэх замаар баталгаатай, тогтвортой амжиргааг сайжруулахад чиглэж байсан. Тэгвэл, эцсийн гуравдугаар шатны  Тогтвортой амжиргаа III төсөл нь  Тогтвортой амжиргаа I, II төслийн хүрээнд туршиж нэвтрүүлсэн арга барилыг институцын хэмжээнд бэхжүүлэхэд чиглэгдэнэ. 

Төслийн эхний үе шатны хүрээнд олон арга барилыг хязгаарлагдмал хүрээнд  амжилттайгаар туршиж үзсэн. Хоёрдугаар үе шатанд,  төслийг анх туршсан 16 дүүрэг, сумаас улсын хэмжээнд өргөтгөн нэвртрүүлснээр  1.75 сая хүн төслийн үр шимийг хүртсэн. Гурван сая орчим хүн амтай Монгол улсын нийт хүн амын бараг тэн хагас нь Улаанбаатар хотод амьдардаг гэж үзвэл тус төсөл хөдөө орон нутгийн хүн бүрт хүрч чадсан гэж үзэж болно.

ImageТөслийн хүрээнд нийт 6,000 гаруй дэд төслийг 90% иргэдийн сэтгэл ханамжтайгаар хэрэгжүүлсэн. Бичил санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хөдөөгийн 40,000 зээлдэгчид нийт 42 сая ам. долларын зээлийг олгосон.  Үүний үр дүнд,  өвлийн бэлтгэл хангасан өрхийн тоо 57% -аар нэмэгдэж 36,000-аас илүү малчин өрх бэлчээрийн эрсдлийн менежментээ сайжруулсан. Төслийн зарим үр дүнг дараах video дүрс бичлэгээр баримтжуулсан байна. 

Энэ бол сэтгэл хөдөлгөм бодитой үр дүн мөн. Тэгвэл, хөтөлбөрийн зарчмуудыг институцжуулсан байдал нь улам их анхаарал татахуйц юм. 2011 онд батлагдсан төсвийн тухай шинэ хуульд Тогтвортой амжиргаа төслийн хүрээнд туршиж нэвтрүүлсэн олон арга барил, тухайлбал, орон нутагт байршуулж орон нутгийн иргэдийн саналын дагуу захиран зарцуулах Орон нутгийн хөгжлийн сангийн асуудал тусгагдсан.  Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн түүхтэй улсын хувьд энэ нь томоохон бодлогын өөрчлөлт байсан юм. Хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан бэлчээрийн эрсдлийн менежментийн арга барилыг газрын асуудал эрхэлсэн алба албан ёсоор авч хэрэгжүүлэх болсон. Мөн, Бичил- зээл хөгжлийн сан  бүрэн өөрийгөө санхүүжүүлж бие даан ажиллах болсон. 

Тогтвортой амжиргаа төслөөс Хөдөөгийн боловсрол ба хөгжил төсөл,  Малын индексжүүлсэн даатгал төсөл зэрэг Дэлхийн банкны хэд хэдэн төсөл хөтөлбөр урган гарч хэрэгжсэн. 

ImageТогтвортой амжиргаа төслийн эцсийн шат ийнхүү эхлэлээ тавилаа ( хэвлэлийн мэдээ-г харна уу). Өнгөрсөн хугацаанд туулсан зам дардан байгаагүй, хэцүү ч цаг үе байсан.  Энэ хугацаанд хөтөлбөрийн арга барилыг хувьсган өөрчилж шаардлагатай өөрчлөлтийг хийж ирсэн. Гэвч, төслийн хэтийн төлөв болон зарчмууд хэвээр хадгалагдсаар ирлээ.  Уг хэвийн төлөв, зарчмуудад чиглэгдсэн дэмжлэг хүчтэй үргэлжилсээр  байна. 


Зураг: ТАТ-ийн багийн өмнөх удирдагчид ( Андрью Гудланд , Нафан Белете, менежер ) болон одоогийн   төслийн багийн удирдагч ( Хелен Карлсон Рекс ) ДБ-ны суурин төлөөлөгч ( Жим Андерсон ) -ийн хамт 2015 оны 9 дшгээр сарын 17-нд Улаанбаатар хотод болсон төслийн нээлтийн үеэр .

Authors

Helene Carlsson Rex

World Bank Africa East and South Practice Manager for Social Sustainability & Inclusion

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000