Албан бус орчуулга.
Монгол улс болон Дэлхийн Банкны 25 жилийн хамтын ажиллагааны түүхийг эргэн харж байгаа цувралынхаа энэ удаагийн дугаараар бид 2004 оныг авч үзнэ. 2004 онд Монголын эдийн засгийн өсөлт 10.4 хувьд хүрсэн юм. 15 жилийн дараа нэг хүнд ногдох орлого 1989 оны түвшинд очлоо. Монгол уул уурхай ид цэцэглэж, 2004 оны гол салбар уул уурхай байлаа.
“Монголын Уул уурхайн салбар” судалгаанд өгүүлснээр улс орны ирээдүйг удирдах чиглэл нь “олборлох аж үйлдвэрийг хөгжүүлж Монголын дунд хугацааны өсөлтийг бий болгох, ингэснээр эдийн засгийн өсөлтөд түлхэц болж, улмаар ядуурлыг бууруулах, бүс нутгийн хөгжлийг хангах” гэсэн байдаг. Энэ судалгаа нь 2003 онд хийгдсэн бөгөөд хөрөнгө оруулагчдын боломжит бүх хандлагыг дүгнэн үзэж, уул уурхайн салбарын менежмэнтийг сайжруулах болон хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх зөвлөмж өгсөн. Мөн уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байж нийгэмд чиглэсэн хөтөлбөрүүдийг дэмжих, төр засгийн зүгээс уул уурхайн салбарын өсөлтийг хангахуйц дэд бүтцийг бий болгохыг бас зөвлөсөн. "Уул уурхайн салбарын өсөлтийг хангахад шаардлагатай асуудлуудыг Засгийн газар шийдэх ёстой, тухайлбал, санхүүгийн тогтворгүй бодлого баримтлахаа больж, нэмж өр тавихгүй байх, байгалийн баялгийг хэт хянахгүй байх, хилээр нэвтрэх явцад байгаа хязгаарлалт, эрдсийн бус экспортод үзүүлж байгаа сөрөг нөлөө харж үзэх”-ийг дурдсан байдаг.
Зудын улмаас хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэд нийслэл хотод дарамт болж байлаа. Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээг сайжруулах хоёр дахь төсөл (USIP2) 2004 онд батлагдсан бөгөөд 2005 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ төслөөр хотын захын хороолол болон гэр хороололд тулгарч байгаа зарим асуудлыг шийдэхийг зорьсон. Тухайлбал, хотын хүн амын ядуу давхаргынхны усан хангамжийг шийдэхийг зорьсон. Төсөл хэрэгжихээс өмнө “гэр хорооллын иргэд 350 метр замыг туулж байж ус түгээх цэгт хүрч, усаа худалдан авдаг байлаа”. Ус тээвэрлэх том торх бүхий машинууд ус түгээх цэгүүдэдийг усаар хангадаг бөгөөд усны чанар нь хотын өөр хэсгүүдэд хоолойгоор гүйж байгаа уснаас муу байлаа. Ус түгээх цэгүүдийн хүчин чадал багатайгаас ус тасрах үзэгдэл элбэг. Төслийн хүрээнд ус түгээх цэгүүдийн хангамжийн сүлжээг өөрчилж, машинаар ус тээвэрлэх хэрэггүй болсон. Мөн төслийн хүрээнд хотын төвийн хуучирсан дамжуулах хоолойнуудыг шинэчилснээр эрчим хүч түгээлтийн алдагдлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлж, усны чанарт мониторинг хийдэг болсон. USIP2 төсөл нь хотын ядуу хэсгийнхний амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоо биелүүлсэн ч өөр нэг зорилго нь биелээгүй юм. Тэр нь нийслэлийн ус хангамжийн сүлжээг эдийн засгийн үр ашигтай байлгах зорилт юм. Ус ашиглах болон бохир ус зайлуулах тариф нь хэтэрхий бага учраас ус хангамжийг хариуцаж байгаа компаниуд санхүүгийн хувьд эрүүл байх боломжгүй байгаа юм.
2004 оны Байгал орчны үнэлгээ судалгаагаар Монгол улсын хотжилтын улмаас бий болж байгаа байгаль орчны доройтлын асуудлыг хөндөн тавьсан. Судалгаагаар ойн ашиглалт, ойн менежмэнтийг дүгнэн үнэлж, мод бэлтгэлийн замбараагүй практик нь энэ салбарыг хямралд хүргэсэн гэж дүгнэсэн.
Мөн 2004 Дэлхийн Банк болон Олон улсын хөгжлийн агентлаг хамтран дараагийн дөрвөн жилийн Дэмжлэг тусалцааны стратегийг (CAS) баталсан. Энэ барим бичиг нь “макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, төрийн албаны үр ашгийг нэмэгдүүлэх, экспорт, импортыг дэмжих, хувийн хэвшил эдийн засгаа залан авч явах орчныг бүрдүүлэх, бүс нутгийн болон орон нутгийн хөгжлийг дэмжих, байгаль орчинд ээлтэй хөгжлийг дэмжих, сайн засаглалыг хөгжүүлэх зэрэг зорилго тавьж тавьсан зорилго стратегийн хэрэгжилтийг хангах асуудлыг тусгасан”. Зах зээлийн эдийн засагт шилжих эрх зүйн үндэс бүрдсэнийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ CAS баримт бичигт "одоо хэрэгжилтийг хангах чадавхийг бий болгох асуудал анхаарлын төвд орж ирлээ” хэмээн онцолсон.
Дараагийн удаа бид 2005 оны тухай ярих болно. Үүгээр бид байгаль орчин, байгалийн нөөц баялгийн асуудал цар хүрээгээ тэлж байгаа тухай ярих болно.
Алтанцэцэг Шийлэгмаа, Даваадалай Батсуурь, Таэхун Ли нарын хамтаар бэлтгэлээ.
Join the Conversation