Монгол Улсад тогтвортой халаалтын шийдлийн эхлэлийг тавих нь

This page in:
Credit: UBDHC, Erbar Agarjav
Улаанбаатар хотын гэр хороолол дахь агаарын бохирдол, Эрбар Агаржав, УБДШСК

Хот суурин газарт олон хүн хана, дээврийг нь хангалттай дулаалаагүй, цонхны битүүмжлэл муу хуучны угсармал барилгад амьдарч байна. Иймд хэрэглэгчид дулааны алдагдлыг нөхөн өрөөний хэмийг дулаан байлгахын тулд халаалтын хэрэглээгээ нэмэгдүүлэх шаардлага гардаг. Үүний зэрэгцээ халаалтын тариф нь зардлаа нөхөх түвшингээс хэтэрхий доогуур, хэрэглэгчдийн халааж буй өрөө тасалгааны квадрат метрээр нь халаалтыг тооцдог, хэрэглэгчид халаалтын хэрэглээгээ тохируулж хянах боломжийг суурилуулсан тоног төхөөрөмж олгодоггүй. Энэ нь халаалтын хэрэглээг хэмнэх дадлыг төлөвшүүлэхэд сөргөөр нөлөөлдөг.
 
Улаанбаатар хотын хүн амын бараг тэн хагас нь амьдардаг хотын захын албан бус суурин болох гэр хороололд буй барилгууд дулааны сүлжээнд холбогдоогүй. Тэдгээрийн дийлэнх нь өвлийн улиралд түүхий нүүрс, мод түлж гэр сууцаа халаадаг. Эдгээр төлөвлөгдөөгүй дүүрэгт амьдардаг гол төлөв доод-дунд орлоготой хөдөөнөөс хотруу шилжин суурьшигчид жилд сая гаруй тонн түүхий нүүрс ашигладаг. Энэ нь өвлийн улиралд хотын агаарын бохирдол ихсэх буюу утаанаас үүдэлтэй нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын үндсэн шалтгааны нэг болдог. 2018 оны 1-р сарын 30-нд УБ хотын нэг цэгт нэг куб метр тутамд 3,320 микрограмм тооцонцор байна гэж тэмдэглэгдсэн нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын аюулгүй гэж үздэг үзүүлэлтээс 133 дахин их, хортой гэж үздэг үзүүлэлтээс 6 дахин их байжээ.

Монгол Улсын Засгийн газар дулааны салбарт яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг олон жилийн өмнөөс хэлэлцэх болсон. Засгийн газрын хамгийн чухал тэргүүлэх чиглэл нь хот суурин газарт найдвартай, хангалттай, тогтвортой, өөрийгөө санхүүжүүлдэг халаалтын системийг бий болгох, гэр хороололд цэвэр шийдлийг орлуулан ашиглах замаар дулааны сүлжээнд холбогдоогүй хэсгээс ялгарч буй хорт утаа ялгаруулалтыг багасгах алсын харааг тодорхойлоод байна.
 
Засгийн газрын алсын харааг хэрэгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Эрчим хүчний салбарын менежментийн туслалцааны хөтөлбөрийн (ESMAP) дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын хэмнэлттэй халаалтын төслөөр дамжуулан Дэлхийн Банк нь дулааны салбарын үр ашиг, санхүүгийн болон байгаль орчны тогтвортой байдлыг сайжруулж, тус салбарыг илүү тогтвортой хөгжлийн замд хөтлөх хөрөнгө оруулалтын арга хэмжээ, институцын болон зохицуулалтын шинэчлэлийг хийх зөвлөмж бүхий хосолсон үйл ажиллагааг тодорхойлоход засгийн газарт тусалсан юм.
 
Дулааны салбарыг сайжруулах гол зөвлөмжүүд:

  • Үйлчилгээний чанар, нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангаж хот суурин газар, сонгосон гэр хорооллын шинэ хэрэглэгчдийг сүлжээнд холбохын тулд дулааны үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн ажлыг шинэчилж, өргөтгөх;
  • Усны алдагдлын байршлыг тодорхойлохын тулд усны менежментийн хамтарсан хөтөлбөрийг нэвтрүүлэх, ингэснээр усны балансыг бий болгож, ус алдаж буй хэсэгт урсгал засвар хийн усны чанарыг сайжруулах;
  • Хэрэглээнд суурилсан төлбөр тооцоог (ХСТТ) зохион байгуулалттайгаар танилцуулан хэрэглэгчид хэрэглээний түвшинд үндэслэн төлбөрөө төлөх нөхцлийг бүрдүүлэх;
  • Салбарын хэмжээнд системийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээг тогтвортой байлгахад шаардлагатай зардлыг нөхөх, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн урамшууллын хөшүүргийг хэрэглэгчдэд санал болгох дулааны тарифын шинэтгэлийг аажмаар хэрэгжүүлэх;
  • Орон сууцны компаниудын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, үйлдвэрлэх, дамжуулах, түгээх компаниуд болон тэдний хэрэглэгчдийн хооронд байгуулсан гэрээг сайжруулах;
  • Нийлүүлэлтийн гинжин хэлхээний гишүүн дулааны бүх компаниуд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх стандартыг дагаж мөрдөх зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох.
Улаанбаатар хотын гэр хороололд дулааны нэгдсэн сүлжээнд холбогдохгүйгээр халаах шийдлийн талаар зөвлөмжүүдийг судалгаанд тусгасан байна. Үүнд:
  • Гэр хорооллын айл өрхүүд, байшин барилгаа халаахын тулд ашиглаж буй хатуу түлш ашигладаг бохирдол ихтэй зуух, нам даралтын бойлер, халаалтын зориулалттай бойлер зэргийг боломжтой бол цэвэр зуух, бойлер, дулааныг нөөцлөн хадгалдаг халаагуур, дулааны насос гэх мэт дулааны систем, дулааны цахилгаан халаагуураар солих;
  • Гэр хорооллын нийтийн үйлчилгээний барилга, орон сууцны хорооллын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
  • Орон сууц, барилга барих хэм хэмжээ, цэвэр халаалтын төхөөрөмжийн стандартын (цэвэр зуух, уурын зуух, цахилгаан дулаан хадгалах төхөөрөмж гэх мэт) хэрэгжилтийг хангуулах, биелүүлэх зохицуулалтыг бэхжүүлэх; ба
  • Хот төлөвлөлтийг сайжруулж, гэр хорооллын хямд өртөгтэй орон сууцыг өргөжүүлэх

Хэрэгжүүлэх олон арга хэмжээний дэлгэрэнгүй жагсаалтанд өртөг зардлын үр ашгийн дүн шинжилгээ хийж, эдийн засгийн хамгийн өндөр өгөөжтэй байх эсвэл дулааны нэгдсэн сүлжээний үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой арга хэмжээнүүдийг тусгасан хөрөнгө оруулалт нэн тэргүүнд шаардлагатай үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан болно. Тухайлбал 50 сая америк долларын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 2000 айл өрхийг дулааны нэгдсэн сүлжээнд холбож, 88000 өрхөд үзүүлэх халаалтын үйлчилгээг сайжруулах, 293GWh түлшний эрчим хүч хэмнэх (дамжуулах компаниудын илгээж буй дулааны эрчим хүчний ойролцоогоор 15%), жилд 100000 тонн нүүрс төрөгчийн хийг бууруулах боломжтой гэж тооцов.
 
Хэдийгээр тус хөрөнгө оруулалт нь Улаанбаатар хотын дулааны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн боловч ард иргэд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь ихээхэн чухал ач холбогдолтой юм. Эдгээр хөрөнгө оруулалтыг улсын төсөв болон хувийн хэвшлийн салбарын эх үүсвэрээс ач холбогдлоор нь анхааралтай эрэмбэлэн санхүүжүүлэх нь зүйтэй. Тогтвортой, үр дүнтэй, цэвэр халаалтын үйлчилгээг үзүүлэх нь эрүүл ажиллах хүчин, эрүүл ажиллагаатай эдийн засгийг бий болгох, Улаанбаатар хотын ойр орчмын бүх оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.
 
Зөвлөмжүүдийн талаар илүү дэлгэрэнгүйг эндээс татаж авна уу. 


Authors

Yun Wu

Senior Energy Specialist

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000