Published on Voices

#KidsEndPoverty: Чи юу хийж чадах вэ, хүүхдүүд та нар туслахын тулд яах вэ?

Image

Өнөөдөр зургадугаар сарын 1. Дэлхийн олон оронд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байна. Бид хүүхдүүддээ ямар дэлхийг өвлүүлэн үлдээж байна вэ гэдгийг эргэцүүлэн бодох боломж олгож байна. Хүүхдүүдээ өсч том болохоос өмнө ядуурлаас ангижирсан дэлхийг тэдэндээ үлдээхийн төлөө хамтдаа нэгдэцгээе. Өнөөгийн бүх хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөө бид хамтдаа 2030 он гэхэд ядуурлыг ялж чадна. Энэ блогт бичигдсэн зүйлийг өөрийн орчин тойронд амьдарч байгаа хүүхдүүдтэй хуваалцаарай. Мөн тэдний урлагийн бүтээлийг ирүүлээрэй, тэдгээр бүтээлийг бид Дэлхийн банкны нийгмийн сүлжээгээр түгээх юм.

Маяа гэдэг охин байна гээд төсөөл дөө. Маяа охин ядуу оронд амьдардаг, аав ээж өдөржин ажилладаг, тэр сургуульд явж чадахгүй, яагаад гэвэл дүүгээ асрах хэрэгтэй. Аав ээж нь хичнээн хичээж махруу ажиллаад ч гэр бүлээ тэжээхэд хүрэлцэх, мөн Маяагийн сургуульд сурахад шаардлагатай мөнгийг олж чадахгүй. Маяа болон Маяагийн гэр бүл маш зайдуу амьдардаг, хэн нэг нь Маяагийн дүүг асарч Маяа сургуульд явах боломжтой боллоо гэхэд сургууль хүртэл явах автобусны зам ч тэнд байхгүй. Боловсрол гэдэг бол уншиж, бичиж, нэмж, хасаж сурна гэсэн үг. Өсч том болсоныхоо дараа ажил олж хийхийн тулд хүүхдүүд эдгээр зүйлсийг сурсан байх шаардлагатай. Боловсролгүй байна гэдэг бол ажиллаж, хөдөлмөрлөх боломж бараг байхгүй гэсэн үг. Ядуу учраас Маяа чам шиг сургуульд сурч чадахгүй байна гэдэг шударга гэж үү. Бүх хүүхэд сургуульд сурч, өвдсөн үедээ эмчид үзүүлж, идэх хоолтой, эцэг эхтэйгээ хамт амьдардаг гэр оронтой, тэндээ унтдаг байх учиртай. Харамсалтай нь Маяатай ижил олон хүүхэд бий. Бид тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Түүнд туслахын тулд чи юу хийж чадах вэ?? Чи Маяагийн дуу хоолой болж болно. Ядуу байдалд амьдарч байгаа хүмүүст туслахад чи суралцаж болно. Хэрэв чи, чиний гэр бүл, чиний найзууд, чиний багш нар бүгд туслахыг эрмэлзэх юм бол Маяа шиг хүүхдүүд илүү сайн сайхан амьдрах боломжтой.

Туслахын тулд илүү ойлгохыг хичээ, ядуурлаас ангижирахын тулд юу хийх ёстой гэж бодож байгаагаа зургаар илэлхийл, эсвэл видео хийж бидэнд илгээ. Эцэг эхийнхээ зөвшөөрөлтэйгөөр хийсэн зүйлээ инстаграмм болон твиттерт #KidsEndPoverty гэсэн хаштаг ашиглан байрлуул. Зураг болон видеогоо Корино Лопез над руу klopez@worldbankgroup.org цахим хаягаар илгээгээрэй. Эсвэл 1818 H St. NW, Washington, DC 22043 хаягаар захидлаар илгээгээрэй.

Бид чиний бүтээлийг Дэлхийн банкны нийгмийн сүлжээнд #KidsEndPoverty хаштаг ашиглан нийтлэх бөгөөд ядуурлыг хэрхэн арилгах талаарх чиний  бодлыг бүх дэлхий мэдэх болно.

Ядуурал арилна гэдэг бол дэлхийн өнцөг булан бүр эрүүл байна гэсэн үг. Бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой, бид эрүүл байхын тулд бүх дэлхий эрүүл байж ядуурал устана. Энэхүү уялдаа холбооны зарим жишээг доор жагсаая:
  • Image
    Facebook зургийн цомог 
    Хэрвээ цэвэр устай бол бохир уснаас үүдсэн өвчнөөр хүмүүс өвчлөхгүй.
  • Хэрвээ боловсон бие засах газартай бол ус бага бохирдож, бохир уснаас үүдэн хүмүүс өвчлөхгүй.
  • Хэрэв эмч нар, эмнэлэг хүрэлцээтэй байдаг бол хүмүүс өвдсөн үедээ эмнэлгийн тусламж авч эрүүлжинэ.
  • Хүүхдүүд сургуульд явна гэдэг нь тэд уншиж, бичиж сурна гэсэн үг.
  • Уншиж, бичиж сурсанаар хүүхдүүд өсч том болсоныхоо дараа ажил олоход амархан байх болно.
  • Амьтдыг зүгээр л байлга, тэд дэлхийг эрүүл байлгахад тусалдаг. Энэ тэнцвэр байхгүй бол дэлхий өвчилнө.
  • бид идэх хоолгүй болно.
Чи юу мэдэрч байна вэ? Бодлоо бидэнтэй хуваалцаач, өөрийн дуу хоолойг сонсгож, ядуурлыг ялахад тусал. Өөрсдийн бодол саналаа зургадугаар сарын 15-наас өмнө илгээгээрэй.
#KidsEndPoverty

Authors

Korina Lopez

Social Media Campaigns Consultant

Join the Conversation

The content of this field is kept private and will not be shown publicly
Remaining characters: 1000